x

АТГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайн төлбөртэй зогсоолын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулахтай холбоотой дүрэм, журамд хяналт хийж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай талаар Зөвлөмж хүргүүллээ.

АТГ-ын мэдээлснээр, одоогийн мөрдөж буй "Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам" нь НИТХ-аас батлагдсан байдаг. Гэвч Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/840 дугаар захирамжаар "Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам" батлагдсан нь давхардсан зохицуулалт үүсгэж, хуульд нийцэхгүй байдал бий болгожээ.

АТГ-аас эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож, хуульд нийцүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахыг зөвлөсөн байна:

  • Журмын зүйл, заалтуудыг Авто замын тухай хууль, Нийслэлийн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуультай нийцүүлэх
  • Төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой байдлаар журамлах
  • Шинэ журмыг хуулийн хүрээнд шинэчлэн баталж, хуучирсан зохицуулалтыг хүчингүй болгох
  • Хяналт тавих чиг үүргийн давхардлыг арилгах
  • Үйлчилгээний төлбөрийг эдийн засгийн үзүүлэлт, хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоох
  • Төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг хариуцах аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх

АТГ-аас энэхүү зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбайн төлбөртэй зогсоолын үйл ажиллагааг иргэдэд илүү ойлгомжтой, шударга зохицуулалттай болгох шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 5 цаг 47 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 5 цаг 50 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 5 цаг 52 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 5 цаг 58 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 6 цаг 0 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 6 цаг 2 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 6 цаг 4 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 7 цаг 6 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 7 цаг 7 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 8 цаг 25 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 8 цаг 27 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 8 цаг 28 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 8 цаг 29 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 8 цаг 31 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 8 цаг 33 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 8 цаг 34 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 10 цаг 21 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 10 цаг 23 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 10 цаг 24 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 28 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top