x

Нийслэлд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний их цэвэрлэгээг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд бүх дүүргийн хэмжээнд өрнүүллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 01 дүгээр тушаалын дагуу хэрэгжсэн уг ажлын хүрээнд нийт 12,752 аж ахуйн нэгж, байгууллагын 34,957 ажилтан, албан хаагч, иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 12,036,116 мкв талбайгаас 4060.5 тонн хог хаягдал цэвэрлэсэн байна.

Цэвэрлэгээний гол ажлууд:

  • Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, хашаа, хогийн сав, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарцыг угааж, өнгө үзэмжийг сэргээв.
  • Гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлыг цэвэрлэв.
  • Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлын ачилтыг эрчимжүүлж, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж зайлуулав.
  • Нийтийн эзэмшлийн зам талбай дахь сандал, хогийн сав, хайс хашлага, замын тэмдэг, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг цэвэрлэж, засварлалаа.
  • Өнгө үзэмжгүй хаяг, зарлалын самбаруудыг буулгаж, тохижилтыг сайжруулав.

Цэвэрлэгээнд оролцсон байгууллага, иргэд:

  • Төрийн байгууллагын 3200 гаруй ажилтан, албан хаагч
  • ААНБ-ын 11,127 байгууллагын 23,397 ажилтан
  • Сууц өмчлөгчдийн холбооны (СӨХ) 1,196 байгууллагын 4,860 ажилтан
  • Хог хаягдлын үйлчилгээний 68 байгууллагын 3,500 ажилтан

Иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулсан уг их цэвэрлэгээний ажил нь нийслэлийн өнгө үзэмжийг сэргээж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 5 цаг 47 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 5 цаг 50 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 5 цаг 51 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 5 цаг 58 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 6 цаг 0 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 6 цаг 2 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 6 цаг 4 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 7 цаг 6 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 7 цаг 7 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 8 цаг 25 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 8 цаг 27 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 8 цаг 28 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 8 цаг 29 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 8 цаг 31 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 8 цаг 33 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 8 цаг 34 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 10 цаг 21 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 10 цаг 22 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 10 цаг 24 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 28 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top