x

“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хуралд АНУ, ОХУ, Хятад, Филиппин, Индонез, Танзани зэрэг орны бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид оролцож, шинжлэх ухааны мэдлэг, судалгааны үр дүнгээ хуваалцав.

Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль (СӨБС) XXI зууны альфа үеийн хүүхдийн хөгжлийн онцлог болон олон улсын бага насны боловсролын чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн байна.

Хуралд оролцогчид СӨБ-ын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, бодлогын түвшинд шийдэл гаргах зорилгоор санал бодлоо солилцож, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцлаа.

Хурлын гол агуулга, ач холбогдол

  • СӨБ-ын хүртээмж, чанар, арга зүйг олон улсын түвшинд хөгжүүлэх
  • Судалгааны үр дүн дээр үндэслэн хамтарсан бодлого, аргачлал боловсруулах
  • СӨБ-ын хөгжлийг эрчимжүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх

Судалгааны үр дүн, эрдэмтдийн байр суурь

МУБИС-ийн СӨБ-ын сургуулийн сурган, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч П.Түмэндэмбэрэл:

  • 2022 оноос хойш таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх үнэлгээний шалгуурыг судалж байна.
  • Нийгэм, сэтгэл хөдлөлийн асуулгад нийслэл болон орон нутгийн 140 гаруй хүүхэд хамрагдсан.
  • Бага насны хүүхдийн өөрийгөө удирдах, сэтгэл хөдлөл, бусдыг ойлгох чадвар нь цэцэрлэгийн орчноос хамаарч харилцан адилгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

АНУ-д төвтэй “One Sky” байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн захирал Ц.Гэрэлтуяа:

  • Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн оролцоо чухал.
  • Эхний 1000 хоногт тархины хөгжил эрчимтэй явагддаг тул энэ үед эцэг, эхийн харилцаа, оролцоо зайлшгүй шаардлагатай гэсэн олон улсын судалгааны үр дүнг онцлов.

Хурлын үр дүн

Эрдэм шинжилгээний хуралд 100 орчим эрдэмтэн, судлаач, багш, СӨБ-ын байгууллагын төлөөлөл оролцож, 30 гаруй илтгэл хэлэлцүүллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 7 цаг 17 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 7 цаг 20 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 7 цаг 21 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 7 цаг 27 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 7 цаг 30 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 7 цаг 32 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 7 цаг 33 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 8 цаг 36 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 8 цаг 37 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 9 цаг 54 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 9 цаг 57 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 9 цаг 58 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 9 цаг 59 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 10 цаг 1 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 10 цаг 3 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 10 цаг 4 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 11 цаг 50 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 11 цаг 52 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 11 цаг 53 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 11 цаг 58 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top