Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан согтууруулах ундааны худалдан авалт, борлуулалт нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн онцгой албан татварын тэмдэггүй, эрүүл ахуйн стандарт хангаагүй, хуурамч байж болзошгүй бүтээгдэхүүн цахим орчинд зарлагдах нь ихэсжээ.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэл болон орон нутагт согтууруулах ундаа худалдан, борлуулдаг 4200 гаруй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтын үр дүн
- Гар дээрээс согтууруулах ундаа борлуулсан 227 иргэнийг шалгасан
- 73 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн
- 4812 ширхэг согтууруулах ундааг хурааж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн
Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна
- Цахим орчинд байршуулсан хямд үнэтэй, хуурамч байж болзошгүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
- Эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх
- Баталгаагүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулж буй талаар мэдээлэл өгч хамтран ажиллах
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар