x

Удаашралтай баригдаж буй 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын (АТГ) Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 16-нд зохион байгуулсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжийн төлөвлөлт, хяналтыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үр дүнд удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

51 барилга байгууламжийн 90 орчим хувь нь сургууль, эмнэлэг, дотуур байр

Хэлэлцүүлгээр, 2009-2024 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж эхэлсэн ч он дамнан удаашралтай зогссон болон асуудалтай 51 барилга байгууламж байгаа нь тогтоогдсон байна. Эдгээрт анх 215 тэрбум төгрөг төсөвлөгдөж, гэрээний дагуу 88.2 тэрбум төгрөг олгогдсон ч барилгын ажлын явц зогсонги байдалд орсон нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж болзошгүй нөхцөл үүсгэжээ.

51 барилга байгууламжийн 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал зэрэг нийгмийн салбарт чиглэсэн барилгууд байгаа нь онцлох асуудал болж байна.

Хэлэлцүүлгийн үр дүн

Хэлэлцүүлэгт оролцогчид он дамжин баригдаж буй барилга байгууламжийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, төсвийн хөрөнгийн зарцуулалтад дүгнэлт хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, Зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

АТГ-аас хүргүүлсэн Зөвлөмжийн дагуу, удаашралтай болон ажил зогссон барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүн гарч буйг Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатан 2025 оны 2 дугаар сарын 7-нд ирүүлсэн 01/270 тоот албан бичигтээ дурджээ.

17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэсэн

  • 51 төсөл, арга хэмжээнээс
    • 12 барилга байгууламжийн гэрээг цуцалсан
    • 2 төсөл арга хэмжээг ашиглалтад хүлээн авсан
    • 3 барилга байгууламжийн үлдэгдэл ажлын тоо хэмжээг баталгаажуулан төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлсэн

Ингэснээр нийт 17 төсөл, арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж, удаашралтай байсан барилга байгууламжуудын ажлыг эрчимжүүлэх боломж бүрдээд байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 7 цаг 53 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 7 цаг 56 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 7 цаг 57 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 8 цаг 3 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 8 цаг 6 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 8 цаг 8 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 8 цаг 9 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 9 цаг 11 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 9 цаг 12 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 10 цаг 30 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 10 цаг 33 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 10 цаг 33 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 10 цаг 35 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 10 цаг 37 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 10 цаг 39 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 10 цаг 39 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 12 цаг 26 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 12 цаг 28 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 12 цаг 29 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 34 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top