Өчигдөр шөнө буюу 00:30 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны хогийн бункерт гал гарч, оршин суугчдыг аюулгүй бүсэд шилжүүлжээ.
Онцгой байдлын албанд 00:33 цагт ирсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтрааж, утаажилтын бүсээс 150 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Албаныхан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулж, хогийн бункерт шатамхай зүйлс, тамхины иш хийхээс зайлсхийхийг зөвлөжээ.
Эх сурвалж: ОБЕГ