x

"М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг 30 хоног цагдан хорилоо

Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газар орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхлээд байгаа. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Ухаа худгийн ордыг "Энержи Ресурс" компанид олгосон нь хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар ажлын хэсэг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийг ахалж ажиллахаар болсон. 

Үүний дараа "Энержи Ресурс" компанийн толгой компани болох "MCS" группэд хуулийн байгууллагууд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг хоёр хоногийн өмнө баривчлан саатуулсан. /Хэвлэлүүдэд мэдээлснээр түүнийг ажлын цаг дууссаны дараа "Japan Town" дахь гэрийнх нь орчмоос баривчилсан байдаг/. 

Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Нийслэлийн прокурорын газраас З.Төрмандахыг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.

Мөн түүнийг “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокуророос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүх уг саналыг өчигдөр буюу 19-ний өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж, 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 7 цаг 49 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 7 цаг 52 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 7 цаг 54 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 8 цаг 0 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 8 цаг 2 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 8 цаг 4 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 8 цаг 6 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 9 цаг 8 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 9 цаг 9 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 10 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 10 цаг 29 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 10 цаг 30 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 10 цаг 32 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 10 цаг 33 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 10 цаг 35 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 10 цаг 36 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 12 цаг 23 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 12 цаг 25 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 12 цаг 26 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12 цаг 30 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top