x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж, хөгжлийн төслүүдийг танилцууллаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Мандхай нар Завхан аймгийн Улиастай суманд ажиллаж, иргэдтэй уулзав. Тэд бүс нутгийн хөгжлийн бодлого, дэд бүтцийн төслүүд, орон нутгийн бизнесийн дэмжлэг зэрэг сэдвээр иргэдийн саналыг сонсож, төрөөс хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа.

Дэд бүтцийн төслүүд

Баруун бүсийн хөгжлийг дэмжих зорилгоор энэ онд нийт 115 төсөлд 349.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд Завхан аймагт 35 төсөлд 104.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагджээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүсийн хөгжлийн цогц төлөвлөлтөд авто замын сүлжээг сайжруулах ажлыг нэн тэргүүнд тавьж буйг онцолсон. Үүнд:

  • Улиастай-Алтай чиглэлийн 178 км хатуу хучилттай авто зам
  • Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км зам
  • Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км зам
  • Түдэвтэй (3.6 км), Баянхайрхан (1.5 км), Тэс (1.4 км) чиглэлийн салаа холбоос зам, гэрэлтүүлэг

Арцсуурь боомтыг хөгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн иргэд экспорт, импортын худалдаа хийх боломжтой болж, аялал жуулчлал, бизнесийн өргөжилт, бүтээгдэхүүний үнийн бууралт зэрэг давуу талууд бий болно гэж тооцжээ.

Орон нутгийн хөгжлийн асуудлууд

Иргэдийн санал хүсэлтийн дагуу:

  • Аймгийн төвийн номын сангийн барилгыг шинэчлэх
  • Ахмадын ордны үйл ажиллагааг өргөжүүлэх
  • Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, өргөтгөлийг шийдвэрлэх
  • "Нэг сум-нэг нуур" төслийн хүрээнд Дөрвөлжин сумын Бага нуурын ус ширгэлтийг судлах
  • Богд, Чигэстэйн гол дээр хөв цөөрөм байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

"Шинэ хоршоо" хөдөлгөөний хэрэгжилт

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, гишүүн М.Мандхай нар Улиастай хотод болсон Хоршоологчдын зөвлөгөөнд оролцож, "Шинэ хоршоо" хөдөлгөөний хэрэгжилт, зээлийн олголт, татвар, даатгалын зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

  • Улсын хэмжээнд 8971 шинэ хоршоо байгуулагдаж, 88,000 гаруй малчин гишүүнээр элссэн.
  • Завхан аймагт 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

УИХ-ын дарга хоршоологчдын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд төрөөс бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр дундын хоршоог байгуулах, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах, тогтвортой орлого бий болгохыг уриалав.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 9 цаг 6 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 9 цаг 9 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 9 цаг 10 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 9 цаг 17 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 9 цаг 19 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 9 цаг 21 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 9 цаг 23 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 10 цаг 25 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 10 цаг 26 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 11 цаг 44 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 11 цаг 46 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 11 цаг 47 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 11 цаг 48 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 11 цаг 50 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 11 цаг 52 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 11 цаг 53 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 13 цаг 40 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 13 цаг 41 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 13 цаг 43 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 47 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top