x

Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно

Нийслэлийн онцгой комиссын I хуралдаан болж, халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Халиа тошинд хийсэн эрсдэлийн үнэлгээний талаар НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах:

“Нийт халиа тошин үүссэн байршилд хийсэн үнэлгээний үр дүнгээр Сонгинохайрхан дүүрэг эмзэг байдлын “маш их” эрсдэлтэй түвшинд байна. Мөн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн хувьд “их” эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн. Нийслэлийн хэмжээнд авч үзвэл халиа тошингийн эрсдэлийн индекс дунд түвшинд буюу өнгөрсөн онтой харьцуулбал нэг дахин бага эрсдэлтэй байна” гэв.

Мөн халиа тошин үүссэн байршлын нөхцөл байдал, хэрэгжүүлэн ажиллаж буй арга хэмжээний талаар УБЗАА-ны хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өгөв. 2024 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид 48,120 метр куб шуудуу татаж, 3800 тонн мөс тээвэрлэж, 450 метр далан босгосон байна. Мөн 93 айлыг нүүлгэн шилжүүлэх дүгнэлтэд хүрч, цаашлаад голын ай савд суурьшсан айлуудыг холбогдох албаныхантай хамтарч нүүлгэн шилжүүлнэ. Ингэснээр байнгын ажиллагаа шаардлагтай ЧД-ийн I, III суваг, БЗД-ийн зүүн уулын суваг зэрэг байршилд үргэлжлүүлэн шар усны аюулаас сэргийлэх боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв.

 

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Т.Даваадалай эрсдэлтэй түвшинд байгаа таван дүүргийн 28 хороонд энэ оны гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл гамшгийн шар түвшнийг тогтоож, тухай бүрд хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 9 цаг 1 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 9 цаг 4 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 9 цаг 5 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 9 цаг 11 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 9 цаг 14 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 9 цаг 16 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 9 цаг 17 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 10 цаг 19 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 10 цаг 20 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 11 цаг 38 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 11 цаг 41 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 11 цаг 41 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 11 цаг 43 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 11 цаг 45 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 11 цаг 47 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 11 цаг 48 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 13 цаг 34 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 13 цаг 36 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 13 цаг 37 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 42 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top