x

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллав

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн нөхцөл байдалтай танилцаж, хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгалаа. Мөн гомдол гаргасан иргэдтэй уулзах зорилгоор тус ангид ажилласан байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулжээ

Тус анги нь хоригдогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор энэ онд 17 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинээр хүлээн авч, ашиглаж эхэлжээ. 2024 оны байдлаар давхардсан тоогоор 1080 хоригдогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнээс 49.8 хувь нь эрүүл мэндийн даатгал төлөөгүйгээс эмчилгээний зардал нэмэгдэх нөхцөл үүссэн байна. Түүнчлэн эмийн хамааралтай хоригдогчдын тоо нэмэгдэж байгааг Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, хурандаа С.Ганбат мэдээлжээ.

ХЭҮК-ын шалгалтын явц

ХЭҮК нь зорилтот бүлгийн хүний эрхийн хэрэгжилтэд онцгойлон анхаардаг. Энэ хүрээнд тус ангид хоригдож буй өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалтай танилцав. Тухайлбал, жирэмсэн болон өсвөр насны хоригдогчдод анхаарал хандуулж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах чиглэлээр зөвлөмж өгсөн байна.

Ажлын хэсэг Цагдан хорих байр, ангийн нэгдсэн эмнэлэг, өмгөөлөгч болон мөрдөн байцаагчдын уулзалтын өрөөнүүдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, шаардлагатай баримт материалыг шалган, гомдлын мөрөөр хоригдогч нартай ганцаарчилсан уулзалт зохион байгуулжээ.

Гомдлын тоо нэмэгдэж байна

Цагдан хорих 461 дүгээр ангиас ХЭҮК-д ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо жил бүр өсөж байна.

  • 2022 онд – 167
  • 2023 онд – 275
  • 2024 онд – 332

Комисс нь хоригдогч нартай сард хоёр удаа биечлэн уулзаж, гомдол шийдвэрлэлтийн явцыг танилцуулж, хууль зүйн зөвлөгөө өгдөг байна.

Шалгалтын бүрэлдэхүүн

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт С.Мөнх-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг, Б.Тэргэл нар багтаж ажиллажээ.

Эх сурвалж: Хүний эрхийн Үндэсний Комисс

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 50 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 53 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 56 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 58 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 59 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 2 цаг 29 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 2 цаг 30 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 2 цаг 31 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 2 цаг 35 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 2 цаг 51 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 3 цаг 17 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 3 цаг 19 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 3 цаг 34 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 4 цаг 19 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 7 цаг 52 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 цаг 54 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 7 цаг 57 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 7 цаг 59 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 8 цаг 34 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 8 цаг 47 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top