x

Нийслэлд 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашигладаг 100 ААНБ-д 496 зөрчил илрэв

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд нийт 2200 орчим уурын болон усан халаалтын зуухтай объект үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ. Он гарснаас хойш Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна.

Энэхүү шалгалтаар 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй 100 объектод хяналт хийж, нийт 496 зөрчил илрүүлжээ. Хуулийн хэрэгжилт 58.2 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт болохыг онцолсон байна.

Илэрсэн гол зөрчлүүд:

  • 76% – Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан
  • 75% – Зуухны яндангаас гарах бохирдуулагч бодисын шинжилгээ хийлгээгүй
  • 70% – Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй
  • 67% – Агаарын бохирдлыг хянах дотоод хяналтын багажгүй, агаар бохирдуулсны төлбөр төлөөгүй
  • 60% – Утаа шүүгч, үнс баригч төхөөрөмжийг стандартын дагуу суурилуулаагүй
  • 42% – Зуухнаас гарсан үнс, хог хаягдлыг ангилан ялгахгүй хаядаг
  • 35% – Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй

Шалгалтад хамрагдсан ААН-үүдийн 45% нь өндөр эрсдэлтэй, 24% нь дунд эрсдэлтэй, 31% нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Байгаль орчны багц хуулийн хэрэгжилт:

  • 56.6% – Хангалтгүй гэж үнэлэгдэв
  • Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй
  • Химийн бодисыг зөвшөөрөлгүй ашигласан байгууллагуудын зөрчлийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна

Шийдвэрлэх шаардлагатай асуудлууд:

  • Нийслэлийн төвийн дулааны шугамд холбогдоогүй барилга, байгууламжийг холбох
  • Газо халаагуур зэрэг байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх
  • Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн хяналтыг сайжруулж, хариуцлагагүй ААН-үүдэд хуулийн хариуцлага тооцох

Агаарын бохирдлын эсрэг хяналт, шалгалтыг үргэлжлүүлж, эрсдэлийн үнэлгээ, хууль эрх зүйн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай гэж албаныхан дүгнэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 9 цаг 10 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 9 цаг 13 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 9 цаг 14 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 9 цаг 21 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 9 цаг 23 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 9 цаг 25 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 9 цаг 27 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 10 цаг 29 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 10 цаг 30 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 11 цаг 48 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 11 цаг 50 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 11 цаг 51 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 11 цаг 52 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 11 цаг 54 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 11 цаг 56 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 11 цаг 57 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 13 цаг 44 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 13 цаг 45 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 13 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 13 цаг 51 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top