x

Өнөөдөр болох үйл явдлууд

Улаанбаатар хотод

09:00 – “Хиймэл оюуны хэрэглээ ба Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалт Гадаад харилцааны яаманд болно.

09:30 – Байгаль орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин, хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин сэдвээр хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.

10:00 – “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордны “Чингис хаан” танхимд болно. Уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно.

11:00

  • Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах асуудлаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төслийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Яармаг дахь "Хангарди" ордны Хүндэтгэлийн танхимд болно.
  • Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэмт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхчүүдийн цуврал барилдаан эхэлнэ.
  • ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Уг хурлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажилласан эсэх болон хариуцлагын асуудлыг хөндөн ярилцана.
  • Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг олон улсын Class1000 стандартын шаардлагад нийцсэн мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасагтай боллоо. Шинэ тасгийн нээлт болно. (Лавлах утас: 99153144)

14:00 – “Улаанбаатар В2В-Нийслэл хотын барилга, бүтээн байгуулалт” бизнес уулзалт Корпорейт Конвеншн центрийн “Улаанбаатар” танхимд болно. Уулзалтад барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгчид, барилгын салбарын компаниуд оролцоно. (Лавлах утас: 99995605)

19:00 – Улсын Филармонийн концертмейстер (төгөлдөр хуурч) О.Энхмөнхийн “Classic piano recital” концерт Kawai concert hall-д болно. Дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс эгшиглэнэ.


Хилийн чанадад

17:30 – Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны ААШТ-ий урьдчилсан шатны ээлжит тоглолтоо Гуамын багтай хийнэ. Тоглолтыг Премьер Спортс Нэтворк телевиз шууд дамжуулан үзүүлнэ.


Орон нутагт

  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өнөөдөр, маргааш “Цаа, цаачдын баяр” болно.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 47 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 50 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 53 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 55 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 4 цаг 56 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 25 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 27 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 28 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 32 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 47 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 14 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 16 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 31 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 16 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 48 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 51 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 53 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 11 цаг 55 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 31 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 44 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top