x

Монгол Улс хөрөнгө оруулалт татах стратегидаа анхаарна

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцоллоо. Тус зөвлөлийг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн оролцоотойгоор бүрдүүлжээ.

Монголын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг Сингапур, Бахрейн улсын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилго тавьж, хэрэгжүүлэх ажлын дийлэнхийг гаднын хөрөнгө оруулалт татахад чиглүүлэх ёстойг хуралдааны үеэр тэмдэглэлээ. Бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий “Business Friendly Mongolia” стратегийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын бизнесийн орчинд Монгол Улсыг хэрхэн өрсөлдөхүйц байр сууринд хүргэх талаар хэлэлцэв.

Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван чиглэлд түлхүү анхаарч, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгохыг зорьж байгаа талаар танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжих бодлого баримталж, бизнесийн хөгжлийг хурдасгах чиглэлд төрийн зохицуулалт, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын бизнесийн орчин, эдийн засгийн үзүүлэлтүүдийг олон улсын хэмжээнд үнэлсэн судалгаануудыг танилцуулсан бөгөөд бизнес эрхлэхүй индексээр 2020 онд 190 орноос 81-д, эдийн засгийн эрх чөлөөний индексээр 2024 онд 176 орноос 76-д жагсаж буйг дурдсан байна.

Бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэлүүд, тухайлбал аж ахуйн нэгжүүдийн хувьд шат дамжлагыг багасгах, зөвшөөрлийн системийг цахимжуулах, зээлийн хүүг бууруулах, татварын хувь хэмжээг зохистой түвшинд тогтоох, төрийн байгууллагуудын оролцоог оновчтой зохицуулах шаардлагатайг оролцогчид онцолсон байна. Мөн гадаад худалдааны үйл явцыг хялбаршуулах, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалалтыг сайжруулах, хүнд суртал, шүүхийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх, авлигын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Зөвшөөрлийн тухай хуультай холбоотойгоор төрийн байгууллагууд иргэдээс давхар мэдээлэл шаардахгүй байх, зөвшөөрлийн олголтын дараах хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, QR код ашиглан цахим хяналтыг сайжруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсныг онцолжээ.

Татварын шинэчлэлийн талаар олон санал гарч, аж ахуйн нэгжүүдийн зүгээс Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахын зэрэгцээ татварын тогтолцооны үндсэн философийг эргэн харах хэрэгтэйг илэрхийлсэн байна. Тухайлбал татварын маргааныг шүүхээр бус арбитрын байгууллагаар шийдвэрлэх тогтолцоог бий болгох, татварын байцаагчдын мэргэшлийг нэмэгдүүлэх, татварын маргаан шийдвэрлэхэд мэргэшсэн шүүх байгуулж, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилж, хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ бүтцийг байгуулан ажиллуулахаар болов.

Хуралдааны эцэст Монголын эдийн засгийн форумыг ирэх долдугаар сард зохион байгуулахаар товлож, бэлтгэлийг эхлүүлэхийн зэрэгцээ бодит үр дүн гаргахад анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 3 цаг 50 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 3 цаг 57 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 4 цаг 6 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 4 цаг 30 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цаг 36 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 5 цаг 3 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 6 цаг 2 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 цаг 25 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 6 цаг 31 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 6 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 22 цаг 27 мин ЭМГЭНЭЛ 22 цаг 36 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 22 цаг 36 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цаг 37 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 22 цаг 38 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 22 цаг 39 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 22 цаг 40 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 22 цаг 41 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top