Эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, улмаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих зорилготой гэж үзэж байна.
Шинэ тарифын зохицуулалт:
- Өдрийн тариф: 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр худалдан авна.
- Оргил цагийн тариф: 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 300 төгрөгөөр худалдаж авна.
Цаашдын төлөвлөгөө:
- Эрчим хүчний яам холбогдох журамд өөрчлөлт оруулж, хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхийг дэмжих механизмыг сайжруулна.
- Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөжүүлж, түгээх сүлжээний тогтвортой ажиллагааг хангах арга хэмжээ авна.
Энэхүү шинэчлэл нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлогын нэг хэсэг бөгөөд хэрэглэгчдэд илүү үр ашигтай, хүртээмжтэй байдал бий болгох зорилготой гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.