"Тавантолгой түлш" компани үйлдвэрлэлийн таван шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж буйгаа мэдээллээ.
Нөөцийн хувьд:
- Нийслэлийн 17 агуулахад – 31,969 тонн
- Үйлдвэрийн бүсэд – 8,987.9 тонн
- Нийт нөөц – 40,956 тонн байна.
Борлуулалтын нөхцөл:
- 25 кг-ийн шуудайтай шахмал түлш – 3,750 төгрөг
- Үнийн өөрчлөлт гарахгүй
- Тавдугаар сарын 15-ныг хүртэл нийслэлийн 7 дүүрэгт борлуулалт хэвийн үргэлжилнэ.
Тус компани галлагааны улирал дуусах хүртэл хэрэглэгчдийг түлшээр хангах бүрэн хүчин чадалтай ажиллаж байгааг онцолж байна.