x

Прокурорын байгууллага эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага хоёрдугаар сарын 10-14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 48,773, мөрдөн байцаалтын 2,877 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргийг дурдвал:

  • Хахууль өгөх хэрэг:
    Иргэн А.Г нь Бүгд Найрамдах Сьерра Леон Улсын 7 иргэнд давуу байдал бий болгох, Монгол Улсаас гаргахгүй байх зорилгоор Гадаад иргэн, харьяатын газрын албан тушаалтанд хахууль өгөхөөр санал болгосон байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл (Хахууль өгөх)-ийн дагуу яллах дүгнэлт үйлдэж, дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

    Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд зааснаар хахууль өгсөн этгээдэд хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, 2,700-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оноох заалттай.

  • Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтнуудын хэрэг:
    Нийслэлийн прокурорын газраас “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан Ж.Г, М.Ж, Н.Г нар нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг Эрүүгийн хуулийн:

    • 22.1 дүгээр зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)
    • 22.4 дүгээр зүйл (Нийтийн албан тушаалтан хахууль авах)
    • 22.10 дугаар зүйл (Үндэслэлгүйгээр хөрөнгөжих)-т заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хэргүүдийг хянан үзэж, холбогдох хууль зүйн зохицуулалтын дагуу шүүхэд шилжүүлсэн гэж мэдээлэв.

Эх сурвалж: Прокурорын байгууллага

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 4 цаг 51 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 4 цаг 54 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 4 цаг 57 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 4 цаг 59 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 5 цаг 0 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 6 цаг 30 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 6 цаг 31 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 6 цаг 32 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 6 цаг 36 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 6 цаг 51 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 7 цаг 18 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 7 цаг 20 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 7 цаг 35 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 8 цаг 20 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 11 цаг 53 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 11 цаг 55 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 11 цаг 57 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 12 цаг 0 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 12 цаг 35 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 12 цаг 48 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top