x

Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхантай “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлгийн талаар ярилцлаа.

-Та бүхэн гурван жил хийсэн судалгааны үр дүнгээ танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ судалгааг нийгмийн ямар шаардлага, хэрэгцээний дагуу хийсэн бэ?

-Одоогоос хэдэн жилийн өмнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож, туршилт явуулах гэж байна гэх хэл ам ард иргэд, иргэний нийгмийн байгууллагаас гарч байсан. Үүний улмаас Засгийн газар хоёр ч том ажлын хэсгийг гарган бүхий л яам, агентлагийн мэргэжлийн хүмүүс тус газарт очиж ажилласан юм.

Мэдээж дээж авч, шинжилгээ хийгээд, дүгнэлт зөвлөмжүүд гаргасан ч төрийн байгууллагынхан хийсэн учраас иргэд үл итгэх байдал үүссэн. Иймээс Засгийн газар бодит нөхцөл байдал ямар байгаа талаар хөндлөнгийн экспертийн судалгаа шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг судлаачдад тавьсан.

Түүний дагуу ШУА-ийн ерөнхийлөгчийн 2021 оны тушаалаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, Монголын Геодоргеологичдын холбооны мэргэжилтнүүд нэгдэн баг бүрдүүлээд судалгаа хийсэн. Бид анх 2021 онд очиж судалгаа хийх үед туршилтын үйл ажиллагаа эхлэх гэж байсан. Олборлолт эхлээгүй, хүхрийн хүчил шахаагүй үед нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөрсний суурь нөхцөл, ус, ургамлаас шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан дээж аваад, тайлан дүгнэлтээ гарган, Засгийн газарт танилцуулсан.

-Засгийн газарт танилцуулсан дүгнэлтээсээ ярихгүй юу?

-Тус газрын ус гэхэд байгалиасаа янз бүрийн уран болон хүнд металл, анион, катионы агуулга өндөртэй буюу ундны усанд тохирох худаг байгаагүй. Газрын гүний уснууд нь ч тохиороогүй. Бид 50 км-ийн радиуст байгаа малчдын худгаас 18-ыг ундны усны шаардлагыг олон дахин үзүүлэлтээр давсан учир ахуйн хэрэглээнд хэрэглэж болохгүй гэх ангилалд оруулсан. Харин зарим нь стандартыг цөөхөн үзүүлэлтээр давсан учраас ийм худгийн усыг тодорхой хэмжээгээр цэвэршүүлээд ууж болно гэх дүгнэлтийг ч гаргасан байгаа. Мөн стандарттай харьцангуй ойролцоо устай байсан худгуудын усыг хэрэглэж болно.

-Тэгвэл хөрсний хувьд ямар дүгнэлт гаргасан бэ?

Хөрсний суурь нөхцөлийг тодорхойлоход ямар нэгэн хүнд металлын бохирдол байгаагүй. Байгалиасаа хүнцлийн агууламж өндөртэй байсан.Түүнээс хөрсний стандартыг давсан сөрөг нөлөө байгаагүй. Малын мах, сүүнд нь ч ямар нэгэн бохирдол илрээгүй. Мөн ургамалд нь уран, торин харьцаа, хүнд металлын агууламж ямар хэмжээнд буйг тодорхойлсноос нэгийг дурдъя. Баруун Баян булагийн газрын доорх усны илэрцэд ойролцоо байсан ургамал нь уран, торин агууламж өндөртэй байсан. Бид 2021 онд суурь нөхцөл байдлыг тодорхойлноосоо хойш 2023, 2024 онд шинжлэх ухаан технологийн төслөө хэрэгжүүлсэн юм. Үүнийхээ хүрээнд 2021 онд судалгаа хийсэн яг тэр цэгүүдээсээ дахин дээжээ аваад, тухайн үед ашигласан арга зүйгээрээ шинжилгээ хийгээд нийт гурван жилийн үр дүнг харьцуулаад явж байна. Үүнээс харахад хөрсөн дээр цөөхөн хэдэн хүнд металлын агууламж ихэссэн, эсвэл өмнө жил нь их байснаа буурсан тохиолдлууд гарсан. Энэ бол наад зах нь гэхэд цаг агаарын нөхцөл байдал муудсан гэх мэт зүйлээс хамаарсан асуудал. Жишээ нь, бид 2021 оны долдугаар сард очиход бороотой, өвс ургамал ургасан сайхан зун болж байсан. Дахин 2023, 2024 оны зун очиход бороо орохгүй, өвс ургамал ургаагүй байлаа. Бороо орохгүй, ургамал ургахгүй байхаар говьд ямар байдаг билээ. Иймэрхүү шалтгааны улмаас бага зэргийн өөрчлөлт гарсан нь энэ юм.

-Тэгвэл усны хувьд урантай холбоотой ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бид яг л нөгөө хийсэн худаг, газрын доорх усны үе давхарга бүртээ нарийн судалгаа хийхэд ураны хүдэр агуулж байгаа олборлолт хийсэн давхаргын усанд PH нь хүчиллэг болсон, ураны агууламж нэмэгдсэн, урантай хамт хүхрийн хүчилд уусдаг элементүүдийн агууламж ч ихэссэн өөрчлөлтүүд гарсан. Гэхдээ ураны хүдэр агуулснаас дээд, доод үе давхаргад өөрчлөлт гараагүй. Бид шаардлагатай хяналтуудыг хийгээд явж байгаа. 2025 онд дараагийнхаа судалгааны ажлыг хийгээд манай төсөл дуусна.

-Зарим хүн уранаас их айдаг. Гэтэл АНУ, БНХАУ гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олборлолт хийгээд эдийн засагтаа нөлөөлөл үзүүлж байна. Цаашдаа бид уранаас айгаад яваад байх нь зөв үү?

-Би ингэж боддог юм. Зөвхөн эрсдэлийг л яриад байвал юуг ч бүтээн байгуулж, үйлдвэрлэж, улс орноо хөгжүүлж чадахгүй. Ямар ч зүйлийг хийхэд тодорхой хэмжээний эрсдэл дагалдаж байдаг. Мэдээж бид хөгжих хэрэгтэй. Бид бүгд сайхан амьдарч, илүү өндөр орлоготой, агаарын бохирдолгүй эрүүл орчинд амьдрахыг хүсдэг шүү дээ. Тиймээс бид үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Үйлдвэрлэл явуулахын тулд баялгаа ашиглах ёстой болно. Бидэнд уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр л баялаг бий. Нэгдүгээрт, бид үүнийгээ ашиглах нь зөв. Хоёрдугаарт, ямар ч үйл ажиллагаа эрсдэлтэй. Ер нь аливаа зүйл эрсдэлгүй, хор хөнөөлгүй байдаггүй. Харин тухайн эрсдэл, хор хөнөөлийг нь хамгийн доод түвшинд барих ёстой юм. Тэгэхээр технологийнхоо г оримыг сайн барьж, хяналтаа өндөр түвшинд тавьж ажиллах ёстой. Нэг жишээ татъя л даа. Хүн өдөрт 2.5 литр ус уух ёстой гэж байхад би 6 литр ус хэрэглэвэл миний бөөрний ажиллагаа алдагдаж, хавагнана. Хэчнээн ус хоргүй мөртлөө миний биед муу нөлөө үзүүлж байна. Үүнтэй адилхан ураныг технологийнх нь дагуу олборлоод, экспортлох юм бол манай улсын эдийн засагт ач холбогдолтой. Одоо мэдээлэл нээлттэй болсон цаг үе. Тиймээс бид шинжлэх ухааны мэдээллийг илүү сонирхдог, хэрэглэдэг, итгэдэг байх хэрэгтэй. Ямар нэгэн дам ярианд итгэхээсээ өмнө тухайн сэдвийнхээ хүрээнд мэргэжлийн хүний дүгнэлт, үр дүнтэй танилцсанаар айх ёстой юу, үгүй юу гэдэг тодорхой болно. Ер нь уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.188.253)
    Хөгжилтэй орнуудад ард түмэн нь уранд хордоод үхээд байгаа мэдээлэл дуулдахгүй л юм Манай улс яаралтай энэ Чиглэлийн мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна .
    2025 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.189.193)
    тархи битгий угаа мал минь
    2025 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (103.168.34.238)
    өөрт тэндхийн усыг өгч уулга өөр ус бүү өг
    2025 оны 02 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 12 цаг 24 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 12 цаг 28 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 12 цаг 29 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 12 цаг 35 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 12 цаг 37 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 12 цаг 40 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 12 цаг 41 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 13 цаг 43 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 13 цаг 44 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 15 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 15 цаг 4 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 15 цаг 5 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 15 цаг 7 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 15 цаг 9 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 15 цаг 10 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 15 цаг 11 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 16 цаг 58 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 17 цаг 0 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 17 цаг 1 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 17 цаг 5 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо...
Top