x

Голомт банк IFR Asia Awards 2024 - “Frontier Markets Deal” шагналын эзэн боллоо

Голомт банкны олон улсын зах зээлд гаргасан 300 сая ам.долларын бонд IFR Asia Awards 2024-ын оны шилдгүүдийн нэгээр тодорч, “Frontier Markets Deal”-ээр өргөмжлөгдлөө.

Энэхүү шагналыг “International Financing Review Asia” сэтгүүлээс жил бүр Азийн бүс нутагт амжилттай хэрэгжсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлцлүүдэд олгодог бөгөөд Голомт банк ийнхүү олон улсын томоохон банкнуудтай эн зэрэгцлээ. Тус сэтгүүлээс Голомт банкны олон улсын зах зээлд 2024 онд гаргасан 300 сая ам.долларын бонд нь 2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас анхдагч бөгөөд Монгол улсын санхүүгийн салбарын нэр хүндийг өргөхөд чухал хувь нэмэр оруулсан хэмээн онцолж, шилдгээр тодруулсан байна.

Тус бондыг Reg S/144A форматаар гаргасан ба андеррайтераар нь Deutsche Bank AG, J.P. Morgan Securities PLC, Korea Investment & Securities Asia Ltd. зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнууд болон Frontier Strategies Pte Ltd. зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллажээ.

Уг үйл явдал нь Голомт банк олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт болон санхүүжилт татах өндөр босгыг давж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг даах найдвартай үйл ажиллагаатайг илэрхийлэл болсон юм.

Голомт банк харилцагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бий болгох амлалтаа бэхжүүлж, олон улсын санхүүгийн зах зээл дэх хамтын ажиллагаа, оролцоогоо нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн түүхэн шинэчлэл 16 мин Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурдасгуур гэсэн үг 22 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо 50 мин Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-нд болно 51 мин Налайхын зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина 1 цаг 5 мин Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана 1 цаг 8 мин Филиппинд Майон галт уул идэвхжиж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ 1 цаг 12 мин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сургуулийн хоолны асуудлаар ажлын хэсэг байгууллаа 1 цаг 12 мин Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ 1 цаг 13 мин Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 15 мин Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 3 цаг 28 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 3 цаг 28 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 3 цаг 29 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 3 цаг 29 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 3 цаг 31 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 3 цаг 31 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 3 цаг 32 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 3 цаг 34 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 3 цаг 35 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 3 цаг 36 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top