x

100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуухнуудад хяналт шалгалт хийжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй нийт 139 объектын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үр дүн

  • 34 объект улирлын чанартай ажилладаг тул үйл ажиллагаа явуулаагүй.
  • 5 объект төвийн дулааны шугам, хийн халаагуураар шийджээ.
  • 100 орчим объектод шалгалт хийхэд давхардсан тоогоор 496 зөрчил илэрсэн.

Илэрсэн зөрчлүүд

  • 35% нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй.
  • 70% нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй.
  • 66% нь өмнөх оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тайлагнаж, дүгнүүлээгүй.
  • 61% нь агаар, хөрс, усан орчны шинжилгээнд хамруулаагүй.
  • 30% нь зуухны янданд шүүлтүүр суурилуулаагүй.
  • 60% нь утаа шүүгч, үнс баригчийг зураг төслийн дагуу угсарч суурилуулаагүй.
  • 75% нь зуухны яндангаас гарах хаягдал утаанд бохирдуулагч бодисын шинжилгээ хийлгээгүй.
  • 67% нь агаарын бохирдлыг хянах дотоод хяналтын багажгүй, агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй, үнсийг битүүмжилсэн агуулахад хадгалаагүй.
  • 20% нь цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөлгүй.
  • 76% нь ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй.
  • 70% нь ус ашигласны төлбөр төлдөггүй.
  • 42% нь зуухнаас гарсан үнс, хог хаягдлыг ангилан ялгадаггүй.

Шийдвэрлэж буй арга хэмжээ

  • 50 аж ахуйн нэгжид Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай, Агаарын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.
  • ЗХЖШ-ын харьяа цэргийн ангиуд, ШШГЕГ-ын харьяа хорих ангиуд, СЭМҮТ зэрэг төрийн байгууллагын усан халаалтын зуухны байгууламжид илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах албан даалгавар хүргүүлсэн.
  • Улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг, үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.253)
    Зөрчилгүй үйл ажиллагаа явуулдаг байгуулага байгаа юм уу? Хяналт тавьдаг төрийн байгуулагууд нь юу хийж байна энд дүгнэлт байна уу? УБ хотын агаарын бохирдлын хэдэн хувийг эдгээр байгуулагууд гаргаж байна???
    2025 оны 02 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 5 цаг 26 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 5 цаг 33 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 5 цаг 43 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 6 цаг 6 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 6 цаг 12 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 6 цаг 39 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 7 цаг 38 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 8 цаг 1 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 цаг 8 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 8 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top