Монгол Улс 2024 оны эхний нэг сард 1019.2 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.1 хувиар буурсан үзүүлэлт байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, экспортын нийт дүнгийн 87.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж, 889.7 сая ам.доллар-ын орлого бүрдүүлжээ. Мөн сувд, үнэт болон хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 72.6 сая ам.доллар буюу 7.1 хувийг, амьд мал, амьтад, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 12.7 сая ам.доллар буюу 1.2 хувийг эзэлсэн байна.
Ийнхүү дээрх гурван бүлгийн бүтээгдэхүүн нь экспортын дүнгийн 95.7 хувийг бүрдүүлж байна.