x

Вьетнамын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын орон сууцны бодлоготой танилцлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл хоёрдугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, хот төлөвлөлт, орон сууцжуулалтын бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр дараах асуудлуудыг онцлов:

  • “Hunnu Smart City” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлт
  • Монгол Улсын орон сууцны бодлогын шинэчлэл, дэд бүтцийн төслүүд
  • Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын боломжууд

Орон сууцжуулалтын бодлого ба төлөвлөгөө

НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө:

“Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Улаанбаатар хотыг дэмжих жил болгон зарласан. 14 мега төслийн дийлэнх нь нийслэлд хэрэгжинэ. Төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудын дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татах бодлого баримталж байна.”

Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:

“Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 56% нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол 44% нь гэр хороололд амьдарч байна. 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, нийт хүн амын 84%-ийг орон сууцанд, 16%-ийг амины орон сууцанд шилжүүлэх бодлого баримталж байна.”

Вьетнамын ROX группын төлөвлөгөө, санал

ROX группын ТУЗ-ийн дарга Nguyen Thi Nguyet Huong:

“Монгол, Вьетнам хоёр улс 70 гаруй жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Бид Монголын барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг судалж, орон сууцжуулалт, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байна. Бидний баг Монгол Улсын эрчим хүчний сайдтай уулзаж, нарны цахилгаан станцын төсөл танилцуулж байна.”

Хүннү хотын төлөвлөлт ба дагуул хотууд

Хүннү хотын бүтээн байгуулалтын төлөөлөгч М.Батбаяр:

“2050 он гэхэд Монгол Улс Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн төв болох зорилт тавьсан. Хүннү хот нь агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн зангилаа болох бөгөөд төрийн захиргааны байгууллага, тээвэр логистик, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдахаар төлөвлөгдөж байна.”

Хотжилтын хурдац ба тулгамдаж буй асуудлууд

НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

“Монгол Улс нүүдлийн аж ахуйгаас суурин соёлд шилжих үйл явц маш эрчимтэй өрнөж байна. Хүн амын 70% нь Улаанбаатарт төвлөрсөн. Үүнээс үүдэн дэлхийн томоохон хотуудын тулгарсан төвлөрлийн асуудлыг бид ч мөн даван туулж байна. Орон сууцжуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд олон улсын байгууллагууд, барилгын компаниудтай хамтран ажиллах нь чухал байна.”

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК
Энэхүү уулзалт нь Монголын барилгын салбар, хот төлөвлөлт, орон сууцны бодлогыг олон улсын түвшинд хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг нээж буй чухал алхам болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 5 цаг 30 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 5 цаг 37 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 5 цаг 46 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 6 цаг 10 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 6 цаг 16 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 6 цаг 43 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 7 цаг 42 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 8 цаг 5 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 цаг 11 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 8 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top