x

Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо

Гэрэл зургийг Ubn.mn

Би чиний толгойд түрээсгүйгээр оршино. Би чиний Библи...

Ц.Элбэгдорж

Хоёр хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах жагсаал хотын төв талбайд болно. Ирж буй галыг угтаж цурманд оруулахын тулд манай ЕС “Ажлаа хий” жагсаалыг зохион байгуулсан нь “нүд рүүгээ хуруугаа хийх”-тэй адил зүйл болов. Тэгээд "ЕС" сүүлийн мэхээ хэрэглэв. Тэр нь мэдээж Ц.Элбэгдорж гэдэг хүн. Л.Оюун-Эрдэнийн толгой дотор Ц.Элбэгдорж түрээсгүй оршдог.

"ЕС"-ийн хэлсэн “Ц.Элбэгдорж, П.Цагаан болон түүний хүү цуглааныг санхүүжүүлж байгаа. Баривчлах тогтоолоо хүчингүй болгуулж байгаад удахгүй ирж иргэдийн толгойг эргүүлэх гэж байна” гэдэг үг маш олон зүйлийг өөрчлөв.

Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж гэдэг хүн удахгүй эх орондоо ирэх гэж байгаа юм байна. Товчхондоо манай Ерөнхий сайд өөрөө огцрохоос илүү Ц.Элбэгдоржийн эргэн ирэлтээс маш их айж байгаа юм байна. Ирүүлэхгүйн тулд бүх чиглэлээр "хориглон тулалдаж" байна. Түүнийх нь нотолгоо Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг ямар ч баримтгүйгээр хэрэгт гүтгэж “шүүхийн зөвшөөрлөөр баривчлах” шийдвэрийг гаргуулсан явдал. Түүнийг эргэн ирэхийг хагас жилээр ухрааж чадсан гэхээр шүүхийн тогтоол үр дүнгээ өгчээ гэсэн үг.

Гэвч юм бүхэн хязгаартай. Шүүгч гэсэн хүн /Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гурвын буулган дор орсон ч/ юм болохоор, хууль гэдэг нэг зүйлд уяатай явдаг учраас ялд унахыг хүсэхгүй. Тиймээс хэргийг шалгасан мөрдөгч болон өмгөөлөгчдийн шаардлагаар өмнө гаргасан баривчлах тогтоолыг хүчингүй болгожээ. Хэрэв ингээгүй дээрх гурван этгээд Гаагийн /олон улсын эрүүгийн/ шүүхэд очих байсан биз. Үүнийх нь төлөө Л.Оюун-Эрдэнэ харин ч шүүхэд баярлах ёстой юм.

Харамсалтай нь түүнд ичих мэдрэмж гэдэг зүйл байхгүйтэй адил ухрах газар үлдээгүй бололтой. "ЕС"-ийн хийсэн мэдэгдлийн араас МАН-ын сэтгүүлчид, пиарчид “Элбэгдорж гэдэг хүн эргэн ирвээс Монголд дайн самуун болно. “Эрдэнэт”-ийн 49 хувийг яасныг санаж байгаа биз дээ” хэмээн заналхийлэв. Х.Баттулгын үед ҮАБЗ-д ажиллаж байсан /одоо ч байж магадгүй/ Ц.Буянцогтоо гэдэг нөхрөөр “Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан “сахал” Эрдэнэбилэг бол хятад эцэгтэй, эрлийз хүн. Ямар сайндаа ээжийнхээ нэрээр овоглож байх вэ. Яахаараа 17-р сургууль төгссөн, Дэнжийн 1000 дээр өдөн куртик зарж байсан нөхөр Монголын бүх баялагт эзэн суудаг юм бэ. Бид түүнд ямар өртэй юм” гэж хэлүүлээд, араас нь намынхаа сэтгүүлчдийг зуудаг нохой шиг туув.

Нөгөөдүүл нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа хэлсэн, “Эрдэнэт” үйлдвэр эмчилгээ тэжээлийн цэгт оччихсон байсныг мартсан уу? гэдэг үгийг ишлээд, “Түүнээс хойш долоон жил "Эрдэнэт" үйлдвэр ашигтай ажиллалаа. Ковидын үед бидний гэрэл, дулааныг хүртэл төллөө” хэмээн “цусаар уйлав”.

Эмчилгээ тэжээлийн цэгт оччихсон байсан ч үнэн, Эрдэнэбилэг худалдаж аваад саалийн үнээ болгосон нь ч үнэн. Эмчилгээ тэжээлийн цэгт байсан нөхрийг саалын үнээ болгоод тавьсныг нь төр дээрэмдэж аваад улсаараа сааж амьдарч байгаа нь ч үнэн. “Эрдэнэт” үйлдвэр тэр үед хэрвээ одоогийнх шиг “саалийн үнээ” байсан бол оросууд өөрсдийнхөө 49 хувийг "400-хан сая доллараар" /манай Мояа нар ингэж ярьдаг/ зарах байсан уу?

49 хувийг “Эрдэнэт” үйлдвэрээс худалдаж аваагүй, Монголын Засгийн газраас аваагүй, Оросын Засгийн газар, Оросын төрийн өмчит “Ростех” компаниас худалдаж авсан юм шүү дээ. Монголын Засгийн газрыг “Манай 49 хувийг худалдаж аваад маний нурууг амраагаад өгөөч ээ” гээд гуйхад нь “Мөнгө байхгүй ээ” гээд аваагүй. Хаа очиж Монголын компани худалдаад авчихсан нь их юм. Казакстанууд сонирхоод, яриа хэлцээ эхлүүлээд явж байсан л гэдэг юм билээ. Тэд худалдаад авчихсан бол бид өнөөдөр юугаа хэлж, хуйхаа маажих суух вэ.

Ингэхэд 7 буудлын сургууль төгссөн, Дэнжийн 1000 дээр куртик зарж байсан хүн бизнес хийж болохгүй гэсэн хууль байна уу? Тэр байтугай Бэрх тосгонд галч хийж явсан нөхөр /бүр нэг ч бизнес хийж үзээгүй/ 10-хан жилийн дотор тэрбумтан болоод намын дарга, улсын Ерөнхий сайдын суудалд хүрч болдог л "ардчилсан" улс шүү. Гэх мэтчилэн…

Ерөнхий сайд нөгөө будилаантай мэдэгдлийнхээ үеэр “Эрдэнэтийн 49 хувийг одоо болтол шүүх дээр шийдээгүй байгаа. Элбэгдоржийн шүүх ажлаа хийхгүй байна, авилгачдад үйлчилж байна” гэсэн юм ярьж. Юу яасан ажлаа хийгээгүй гэж. Харин ч нөгөө тал нь бүх шатны шүүхээр яваад, Үндсэн хуулийн цэц хүртэл заргалдаад ялагдсан. Эцэст нь Цэц “Эрдэнэтийн 49 хувийг төрд авсан нь Үндсэн хууль зөрчөөгүй байна” гэдэг шийдвэр гарснаар Оросын талд төлсөн 400 сая ам долларыг Монголын Засгийн газар “Монголын зэс” компанид нөхөн төлөхөөр болсон билээ. Өнөөдөр ч тэр мөнгөө төлөөгүй л явж байгаа.

Манай Засгийн газар “хувийн хэвшилтэй хэлцэл хийх” гэж үүнийг хэлдэг юм. Одоо араас нь “Ачит Ихт” орж байна л даа. Гэхдээ “Галсан мээрэнгийн авгай чинь шаал өөр” гэдэг шиг “Ачит Ихт”, “Эрдэнэт”-ийн 49 хувь хоёрын хооронд ч бас их ялгаа бий дээ.

Үргэлжлэл бий…

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Бибээр (139.5.216.234)
    Үүнийгбичигч луйварчин солонгос иргэдийг луйвардсан эби гийн утcaн хүүхэлдэй ихээхэн мөнгө авсан нөхөр өолтой хөөрхий эмүжин ганчимэг нар шиг сатгүүлч монголд алгадаа хөлсний нөхөд
    2025 оны 01 сарын 13 | Хариулах
  • Сайхан бичих юмаа (66.181.181.14)
    Нүүрсэнэ их хулгайг эд нар өөрсдөө хийсэн бндаа сандраад сүйд хэрэг яаж шийдсэнийг нь хараарай тэгээд нэг дайсантай болгох хаа байсан 10 аад жилийн өмнө ажиллаа өгсөн хүнийг муулаад тэр хүн харин ч нууцын зэрэглэлтэй гэрээ хийж оффетк билүү нүүрс хулгайлаагүй эдний үед л тийм гэрээ хийж хулгай гаарсан шүү
    2025 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.138.105)
    Erguu yum saraachdag mulguu shaar ene chini…
    2025 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.212.163.242)
    овоо долоодог гар вэ
    2025 оны 01 сарын 10 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.10)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 48 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 49 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 51 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 54 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 55 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 58 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 1 цаг 0 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 1 цаг 1 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 57 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 8 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 3 цаг 1 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 4 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 6 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 7 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 9 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 13 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 14 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 16 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 18 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 21 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top