x

Аргентинын эмгэнэл

Дэлхийн хамгийн баян, ард иргэд нь маш хангалуун амьдрах боломжтой асар их газрын баялагтай, хүнс, газар тариалан, мал аж ахуйн дуусашгүй мэт нөөцтэй энэ улс яагаад хөгжиж чадахгүй ядуу хэвээр байгаа талаар бичье.

Дэлхийд хамгийн “баян” улс болов Аргентин 1810 онд Испаниас тусгаар тогтнож, 1853 онд анхны үндсэн хуулиа баталжээ. Испаничууд анх Өмнөд Америкт ирж Буэнос Айрес хот байгуулсан газар буухад маш сайхан агаартай байсан учраас Буэно - Сайхан, Айрес - Агаар гэдэг нэрийг өгчээ.

Андын нуруунаас мөнгө олборлодог байсан учраас Аргентум гэж химийн үелэх системд мөнгийг нэрлэгдэг нэрээр нэрлэсэн байна. Испаничууд нутгийн уугуул иргэдийг зэрлэгээр боолчилж хамаг эд хөрөнгийг нь хуу хамж бас хүчээр ажил хийлгэж боолчилж байв. Европт газрын эзэд сул газар бараг үлдээгээгүй учраас өөрийн газартай болох гэж Европоос олон хүмүүс энэ нутагт цагаачилж байснаас Италичууд үлэмж хэмжээгээр ирсэн юм.

Одоо Аргентинын хүн амын 60 хувь нь Итали гаралтай. Мэсси тэргүүтэй тамирчид ихэнх нь Италичууд. 1870 онд хөргөгчтэй усан онгоц гарч ирсэн нь Аргентинд үхрийн махаа Англи тэргүүтэй европ руу нийлүүлэх том боломж гарсан юм. Дагаад түүхий эд болох арьс, ноос, давсалсан мах нь валют олох гол боломж болов. 1920 онд Британи татвараа нэмэх хүртэл тун ашигтай байлаа. Улмаар 1914 онд Панамын суваг ашиглалтад орж Номхон далай руу нэвтрэх шинэ гарц бий болсноор Өмнөд Америкыг тойрч Галт Газарын Арлаар явдаг зам нөлөөгөө алдаж хөрөнгө оруулагчид Аргентиныг тоохоо больжээ.

1920 он гэхэд АНУ болон Баруун Европын улсуудын хажууд үйлдвэржилт тааруу байв. Хангалттай ус мөрөн, нүүрстэй боловч усан цахилгаан станц байгуулах, нүүрсний эх үүсвэрээ ашиглаж чадахгүй, чадах мэнэжмэнт, чадварлаг хүний нөөц байхгүй нь эрчим хүчний хувьд хоцрогдох гол үндэс байлаа. Гэвч Дэлхийн 2-р Дайн тэдэнд асар их боломжийг гаргаж өглөө. Аж үйлдвэржсэн Европ нь дайны утаанд хахах болж хэдэн зуун сая хүн татагдан орсон дайнд хүнс нийлүүлэх боломжтой хоёр улс нь АНУ, Аргентин хоёр болж таарав. Үр тариа, мах, жимс, тос, дарс гээд Аргентинчуудад хийхгүй юм, байхгүй юм үгүй. Үйлдвэрүүд нь эрэлтээ дагаад гэрлийн хурдаар өслөө.

Ингээд хүн төрөлхтний түүхэнд дэгдсэн хамгийн том, хамгийн их хүн үхсэн дайн дуусахад дэлхийн хамгийн баян улс болоод авлаа. Асар их гадаад өрөө төлөх хэмжээнд очиж дэлхийн өнцөг булан бүрээс Аргентиныг хөрөнгө оруулагчид зорих болов. Англичуудын 70 жилд олох мөнгийг тэд дайны үеэр олжээ. Харамсалтай дэлхийн тэргүүн эгнээнд явах бүх боломж нь бүрдсэн энэ улс ердөө арав хүрэхгүй жилийн хугацаанд бүх мөнгөө үрэн таран хийсэн юм. Баабар, Баярхүү гуай хоёрын дүгнэснээр Өмнөд Америк тивийн хувь заяаг өөрчлөх боломж энэ улсад байсан юм.

Хуан Пэрон Ерөөсөө энэ нэр л хангалттай. Италийн фашист Бэнито Муссолиниг шүтдэг Хуан Пэрон 1945 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулав. Пэроноос өмнө Аргентин улс цэцэглэн хөгжиж Австрали, Канадын хэмжээний баян болж эрчим хүч, газрын тос, төрөл бүрийн хүнсний үйлдвэрүүд хөгжиж, зах зээлийн механизм утгаараа ажиллаж, чөлөөт хэвлэлтэй, төр нь цомхон жижиг аппаратаар үр дүнтэй ажиллаж дундаж давхаргын тоо өсөж амьдралын түвшин өндөр байв. Ерөнхийлөгч болонгуутаа зах зээлийн шугамаар амжилттай хөгжиж байсан хувийн компаниудыг хүчээр улсын мэдлийнх болголоо.

Үүнд уурхай, эрчим хүч, зам, холбоо, төв банк гээд аль амжилттай яваа бүхнийг улсын болгож төрийн бүтцийг асар томсгов. Ингээд ард түмэндээ таалагдах гэж улсыг нүсэр том халамжийн байгууллага болгожээ. Улсын үйлдвэрийн ажилчид муу ажилласан ч сайн цалин тавьж, 13-р сарын цалин гэж нэмж олгох болов. Санхүүгийн тооцоолол ямарч хамаагүйгээр ажилчид л сайхан амьдрах ёстой гээд халамжилж гарлаа. Халамжинд орохын тулд өөр нэг төрлийн “уралдаан” шиг юм бий болов. Халамж нь хэн боломжгүй ядуу байгаад их ирэх учраас ядуу байх гэж уралдах нь ч ихсэв.

Уг нь ажил их байх тусам хүмүүс доошоо биш дээшээ тэмүүлдэг нь жам. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадваргүй өртөг өндөр дотоодод чиглэсэн үйлдвэрлэлийг бий болголоо. Гадны импортын эсрэг хамгаалалтйн систем байгуулж, гадагшаа чиглэх экспортыг хянах байгууллага ч байгуулаад амжив. Үүний үр дүнд улсад очсон байгууллагууд дампуурч, үхрийн мах, үр тариа гээд гол экспорт нь зогсонги байдалд орж ерөнхийлөгч болсноос ердөө зургаан жилийн дотор улсынхаа бүх санг хоослочихов. Социализм, фашизмын юу нь мэдэгдэхгүй холимог “хуурга”, үндэсний үзлийн нэрээр энэ бүх ажлыг гүйцэтгэв.

Мэдээж мөнгөгүй болсон учраас буруутан хэрэгтэй. Сөрөг хүчнийхэн, гадны хөрөнгө оруулагчид, чөлөөт хэвлэл гээд хаа хамаагүй хүмүүсийг буруутан болгож “шон”-д дүүжлэх боллоо. Сүүлдээ сүмүүдийг буруутгаж галдан шатаажээ. Мэдээж энэ бүхний дараа мөнгө орж ирэхгүй. Эцэст нь цэргийнхэн тэсэхээ больж төрийн эргэлт болж Пэрон зугтлаа. Эхнэр Эва нь алдартай жүжигчин ард түмний тархийг угаах үүрэгт ажлыг амжилттай гүйцэтгэв. Урлагаар угаана, өөрийн сангаар халамжилж угаана, угааж болох бүх юмаар гардан гүйцэтгэлээ. Бүгд улсын мөнгө. Улс дампууруулах “төгс” хос байлаа. Үүнээс хойш Аргентин улс дамраараа эргэсэн юм.

Байс хийгээд төрийн эргэлт болно. Энэ улсад амжилттай яваа өнгөтэй өөдтэй яваа бүхнийг дээрэмдэнэ. Хүмүүс сураггүй алга болох нь ч ихсэв. Гэвч ард түмэн нь Пэроны үеийн халамж, элбэг дэлбэг үеийг санана дурсаж шүтнэ. Уг нь жоохон мэдлэгтэй эсвэл тунгаагаад бодвол улсыг нь сүйрүүлсэн эрхэм. Гэхдээ аргентинчууд ингэж бодож чадсангүй дараа нь 80 нас хүрсэн Мадридад цагаачилж суугаа Пэроныг авчирч ахиад ерөнхийлөгч болгов. Бүр Пэронизм гэдэг хөдөлгөөн бий болж “Аргентин ялна” гэж сурталчилж байлаа.

Пэроныг ерөнхийлөгч болоод мөнгөө тараагаарай, ахиад биднийг халамжлаарай гэж хүлээсэн ч ямарч мөнгөгүй улсад юуг нь тараах билээ. Зөнөсөн өвгөн удалгүй нас барав. Үүнээс хойш Аргентин бахь байрандаа. 1978, 1986 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга тэдэнд баяр бахдал, аз жаргал төрүүлсэн. Аргентин хэрвээ тэр их ашгаа бусад салбартаа хөрөнгө оруулж, төрийн аппаратаа томсгоогүй, гадны хөрөнгө оруулалтаа хөөж гаргаагүй бол тэдний араас явж байсан Чили, Венесүэл, Куба тэргүүтэй улсуудын хувь заяа ч өөр байх боломжтой байсныг үгүйсгэхгүй. Энэ хэд яг араас нь явсан.

Хамгийн тэнэг боловсролгүйгээ толгойдоо залсан Венесүэл газрын тосны нөөцөөнөөрөө дэлхийд нэгт бичигддэг улс юм. Гадны хөрөнгө орууулалтыг буруутнаа гэж зарлахад ард түмэн нь дэмжээд хамтдаа хөөсөн одоо гадагшаа зугтах гэсэн хүмүүсээр дүүрчээ. Энэ эмгэнэл Аргентинаас гадна дэлхийн олон улсад болсоор, одоо үргэлжилсээр байна. Сайн мэдээ гэвэл Аргентинын шинэ ерөнхийлөгч Хавиер Милэй төрийн аппаратыг багасгаж, халамжийг хумиж, төрийн мэдлийн компаниудыг хувьчилж эхэллээ. Яамдынхаа тоог 50 хувиар бууруулж төрийн оролцоог багасгаснаар энэ улсад гэрэл гэгээ харагдах болов. Одоо шууд дүгнэх амаргүй ч ямарч байсан сайн цагийн эхлэл тавигдаж байна, хөгжих бүх боломж бүрдсэн энэ сайхан хөгжлийн замдаа орох болтугай.

Батзаяа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 28 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 31 мин Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа 2.5 дахин өсчээ 38 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна 40 мин Х.Ганхуяг: Алтанбулаг чөлөөт бүсийг экспортын төв болгоно 41 мин Сантьяго Монтиэл улирлын хамгийн гоёмсог гоолын эзэн боллоо 43 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил дараагийн шатанд орлоо 44 мин Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 2 цаг 15 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 2 цаг 16 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 2 цаг 18 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 2 цаг 21 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 2 цаг 22 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 2 цаг 25 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 2 цаг 26 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 2 цаг 28 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 3 цаг 24 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 3 цаг 34 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 4 цаг 28 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 4 цаг 31 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 4 цаг 32 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top