x

Хүүхдэд хариг Монгол

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ хуулийг эргүүлж сууна. Үндсэн зарчим нь доорх зүйлс.

Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх;

Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;

Хүүхдийн нас, төлөвшлийн байдлыг харгалзан, түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;

Хүүхдийн эрхийг хангахад үндэсний уламжлалт зан заншил, ёс суртахууны үнэт зүйлд тулгуурлах;

Хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах.

Хүүхдийг бие махбод, танин мэдэхүй, нийгэмшихүйн хувьд жигд хөгжих боломжийг хангах...хэмээжээ.

Хуулийнх нь гол цөм дээрх зарчмууд. Энэ хууль бидний амьдралд хэрэгжиж байгаа юу. Эхнээс нь тулгаад хариулаад явъя.

• Монголын нийгэмд хүүхдийн гадуурхал өнгөрсөн зуунд ч байсан, одоо ч байгаа. Бүр сургууль цэцэрлэгийн түвшинд амь бөхтэй оршиж байгаа. Биднийг бага байхад ч ядруухан айлын хүүхдэд багш нар цаагуураа л эр бяр дүүрэн хандлага үзүүлдэг байсансан. Самбарын урд гаргаж ирээд л зодно. Аргагүй өөрөө сурлагаараа тодорч гарч ирэхгүй л бол багш нар хоцрогдолтой хүүхдүүдийг тоохгүй. Сурлагаар тааруу хүүхдүүдтэй ажиллахгүй, зүгээр л сул зоргоор нь хаячихдаг байсан. Зодох цохих бол юу ч биш. Ийм ялгаварлан гадуурхалт наяад онд хавтгай байсан билээ. Одоо ч байсаар л байна. Би саяхан гуравдугаар хорооллын нэгэн дунд сургуулийн сурагч хүүтэй чаатаар харилцаж үзсэн юм. Нэг ч зөв бичсэн үг байгаагүй. Ингэхэд яаж наймдугаар ангид ортол явж ирэв ээ. Багш нарын хаагуур нь явав гэх асуулт намайг ээрсээр л байна. Ээжтэйгээ хүнд хэцүү амьдралаар явж байгаа, дэлгүүрээс юм хулгай хийдэг, үргэлж үл бүтэх юм хийж явдаг тэр хүү намрын хүйтэнд формтойгоо л явж байсан. Тэр хүүгийн ирээдүйн тухай бодохоос халширам. Ийм хүүхдүүд захын хорооллын сургуулиудаар дүүрэн байна. Хэн ч тэдэнтэй хүн гэх үүднээс харьцдаггүй.

• Төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах гэсэн заалт хэрхэн яаж хэрэгжиж байна вэ.

Хүүхдүүд үрэгдэж, хүчирхийлэлд өртөж, зүйл бүрээр хавчигдан шахагдаж байгаа энэ нийгэмд дээрх заалт зүгээр л тунхаг болжээ.

Өмссөн хувцас, ар гэрийн байдлаасаа болоод нялх балчир наснаасаа л нийгмийн гадуурхалд өртөн өсөж буй бидний ирээдүй...

Үнэхээр нүд хальтрам байнаа... Эмнэлгүүдээр дүүрэн өвдөж шаналсан хүүхдүүд. Бидэнд хүүхдийн эмнэлэг байхгүй. Байгаа ганц нь үндсэндээ сөхөрч байна. Энэ талаар бид өдөр шөнөгүй ярьцгааж байгаа ч өөрчлөлт алга. Мэдээж өнгөрсөн он жилүүдийн бүх завхарлыг нэг далайлтаар өөрчилж чадахгүй. Энэ ойлгомжтой. Гэхдээ өөрчилнө хэмээн дайрах атлаа хэрхэн дундуур нь янз бүрийн эрх ашиг оруулж ирэн бантагнуулж байгааг энэ оны улсын төсөв тойрсон үйл явдлуудаас уншигч та харсан биз ээ.

Өнөөдрийн сэдэв маань хүүхдүүдийнхээ эрхийг хөлийнхөө дор шидчихсэн бидний энэ байр байдлын талаар өгүүлэх юм.

Энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэр дундаа аутизмтай хүүхдүүдэд болон тэдний асран хамгаалагчдад манай нийгэм хэрхэн ханддаг талаар ярья.

Хамгийн гунигтай жишээ хэлье. Манай цэцэрлэгүүд аутизмтай хүүхдийг хүлээж авахаас шууд утгаараа татгалздаг. Тэд энэ бүдүүлэг хандлагаасаа огтхон ч ичдэггүй нь бүр хачин.

Хуулиар шахаж байгаад улсын цэцэрлэгт өгдөг болсон ч багш нар нь хөөрхий тэр хүүхэдтэй ажилладаггүй. Хүүхдүүдэд “энэ бол өвчтэй хүүхэд” гэж ойлгуулдаг. Жишээ нь, унтахад нь орыг нь хүүхдүүдээс хол, тусад нь засаад өгчихсөн унтуулж байхыг би нүдээрээ харсан. Улсын тэргүүний цэцэрлэг гэх сүржин хаягтай төвийн цэцэрлэг хүртэл аутизмтай хүүхдийг гэрээс нь хоолоо хийж авчир гэж үүрэгддэг. Ээж нь өглөө таван цагт босож хоолыг нь бэлдэнэ. Замын бөглөрөлд явсаар арай гэж хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд ажилдаа ирнэ. Ажил нь гэж бөөн дарамт угтана. Цаг минутаар торгоно. Сэтгэл санаагаар тамлана. Бас л аймшигтай гадуурхалт.

Багшид нь хуулиар аутизмтай хүүхэдтэй ажиллаж байна гээд нэмэгдэл өгнө. Гэсэн ч багш үл хэрэгсэнэ. Өөрөө хүүхдүүдтэй тоглохгүй байна. Өөрөө цэцэрлэгийн хоол идэхгүй байна л гэнэ. Бөөн ялархалт. Эцэг эх нь багшид, цэцэрлэгт бөхөлзөнө. Бараг ёс болчихсон.

Ийм сэтгэлтэй багш нар хөөрхий аутизмтай хүүхдүүдийг “өвчтэй хүүхэд” гэж бусдад нь ч, мөн өөрт нь ч ойлгуулж нийгмийн гадуурхатлаар амжилттай угтан авч байна. Гэтэл шинжлэх ухаан өөрөө үүнийг өвчин мөн бишийг яг таг тогтоогоогүй байгаа шүү дээ. Манайд ядаж харилцаанд татан оруулж, үг яриаг нь хөгжүүлэх ажлыг цэцэрлэгийн шатанд хийж өгч чаддаггүйгээс болоод аутизмтай хүүхдүүд сургуулийн босгыг ихэнх нь алхаж чадахгүйд хүрдэг. Ийм хүүхдүүдтэй ганц хоёр төрийн бус байгууллага л ажиллаж байна. Тоглоомын газрууд мөн л гадуурхана. Өвчтэй хүүхдээ яах гэж авчирсан юм гэж эцэг эхийг нь загнаж байх жишээтэй. Зүй нь хүүхэд үйлчлүүлдэг газрууд ийм хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилтэнтэй байх ёстой шүү дээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хуультай. Энэ нь бөөн хэл ам, хөөцөлдөлгөө болж байж байн байн сунгуулж, өдий төдий хүндрэл доромжлолыг туулж хэрэгждэг. Арай гэж үүнийг нь туулсан ч ажилладаг албан газар нь машиныг нь хашаандаа тавиулдаггүй. Бүр төрийн ордон нь хүртэл шүү. Агуу их дарамтын орон иргэнээ, хүүхдүүдээ хувь тавилангийн гашуун нясуун ачаан дээр нь хууль журмаа хэрэгжүүлэхгүй ийнхүү гишгэсээр байх...Ийм байдалтай л  энэ хуулийн хэрэгжилт явж байна.

• Бид хүүхдүүддээ хэрхэн яаж хандаж ирсэн уламжлалтай вэ. Төрөнгүүт нь л хөлөө хучуулна гэх үгээр бараг угтдаг байлаа. Хүүхдийг хүн гэж хүндэтгэж угтахын оронд манайхан нэг иймэрхүү хандлагаар  угтана. За, тэгээд гар хөлийн үзүүрт гүйлгэж зарах зарц маягаар л үзнэ. Тэрийгээ шууд ил тод, бахтайгаар хэлж ярина. Ийм хандлагаар хучуулж өсөх хүүхэд өөрт нь ямар байгааг хэн ч асуудаггүй. Хорьдугаар зуунд үндсэндээ “манай энэ мал болноо...” гээд л хүүхдүүдээ мал дагуулаад туугаад байдаг байсан. Энэ нь бараг одоо ч бүрэн арилаагүй гэхэд хилсдэхгүй.

Дэлхийн улс түмэн бол өөр соёлтой. Үүнийг ярих илүүц биз.

Бид яагаад үеэс үед хүүхдэд ийм ёозгүй ханддаг хандлагатай явж ирэв ээ? Одоо энэ бурангуй хандлагаасаа салах цаг болоогүй юу?

Ирээдүйдээ ингэж ханддаг, тэднийг үл хүндэтгэдэг улс орны хөгжлийн тухай бүх мөрөөдөл утгагүй зүйл болж хувирна. Хүүхдээ хүндэтгэдэггүй улс хөгжлийн тухай ярих утгагүй л дээ.

Өнөөдөр утаанд хамгийн их хордож байгаа хэсэг хүүхдүүд. Хот төлөвлөлтийн бодлогын алдаан дээр эрээ цээргүй идэж ууж, улс төрийн карьер хийж ирсэн өмнөх үеийнхний өвлүүлсэн алдагдсан боломжийн золиос нь өнөөдрийн хүүхдүүд болж байна. Үүн шиг гол харлам зүйл гэж байхгүй. Аргаа бараад зарим маань хүүхдүүдээ аваад гадагшаа хэд хоног ч гэсэн явах гэхээр нислэгийн үнэ нь дийлдэхгүй.

Асууж лавлахаар арай хямд тасалбарууд дууссан тул үнэтэй суудлууд үлдсэн, бид үнээ нэмээгүй гэж МИАТ хариулж байгаа ч цаад бодлогон дээр нь хүүхдээ хүндэлж мэддэггүй бидний соёлын ялгаа шингээстэй явааг л илтгэж байгаа юм. Үүнийх нь төлөө өнөөдрийн МИАТ-ийг түмэнтээ баалж болох ч тэгмээргүй байна. Энэ улсад хэрүүл хараал л эз дийлж байх ёсгүй.

Хүүхдүүдийн өвлийн амралтыг тохиолдуулаад МИАТ компани хямдрал зарлаасай гэж бид уриалж байна. Бидний хайрлаж хамгаалдаг, үндэсний маань ганц авиакомпани Өдрийн сонины энэхүү уриалгыг хүлээж авна хэмээн найдаж байна.

Ачаа тээш тонодог, ааш авир нь аймшгийн гэдгээрээ дэлхийд цуутай Аэрофлот гэхэд 0-2 насны хүүхдэд 90% хөнгөлөлт, 2-12 насны хүүхдэд 25% хөнгөлөлтийг тогтмол олгодог байна. Цаад соёл нь хүүхэддээ мэхийдэг учраас хэчнээн муу нэртэй ч бодлогынх нь цөмд ийм үндсэн агуулга нь гүн шингээстэй байдгийн л илрэл юм даа.

• Өнөөдөр манай улсад сурган хүмүүжүүлэгчид нь хүүхэд зоддог тухай баримт мэдээллүүд ар араасаа дэлгэгдэж, өөрийгөө хамгаалах чадваргүй нялх хүүхдийг зүгээр л өшигчөөд нүдээд хаячихаж байгаа аймшигт бичлэгүүд цацагдан нийгмийг түгшүүрт автуулж байна. Арай ч дээ гэмээр. Бид өнгөрч буй 2024 онд яг цагдаагийн байгууллагад сургууль цэцэрлэгийн орчинд хэдэн хэрэг гарч шалгагдсан талаар лавлагаа авсан юм. Нийт дөрвөн хэрэг дээр л мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэмээн ЦЕГ-ын албан ёсны эх сурвалж хариулж байна. Бусад нь яасан хэрэг вэ. Эцэг эхчүүд багш нартай тохиролцож, эвлэрсэн гэсэн үг. Энэ нь ар талдаа юуг тээж байна вэ гэж асуух нь утгагүй биз. Ерөөсөө л хүүхэд юм чинь тэднийг “хохирогч” гэж үзэхгүй байна гэсэн үг шүү дээ. Эцэг эх нь ч, ингэсгээд гар бариад салцгааж байгаа хүүхдийн байгууллагууд нь ч ...

Шийдвэрийг хүүхэд биш өөр хүмүүс, тэдний эрхэн дээр сандайлж суугаа томчууд гаргаж байна гэсэн үг. Томчууд тохиролцож байгаа хэрэг.

Хөөрхийдөө хүүхдэд хариг Монгол оо гэж...

Ахин хэлье, хүүхэддээ ийм хатуу, ийм бүдүүлэг ханддаг улс орон ирээдүйн тухай яаж ч бүлтрээд нэмэргүй шүү...

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 2 цаг 46 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 3 цаг 17 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 3 цаг 46 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 4 цаг 18 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 4 цаг 37 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 5 цаг 0 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 5 цаг 1 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 5 цаг 3 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 5 цаг 36 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 5 цаг 37 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 5 цаг 40 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 5 цаг 42 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 7 цаг 51 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 7 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 7 цаг 53 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 7 цаг 55 мин Эх оронч Лоохууз 9 цаг 26 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 9 цаг 42 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 9 цаг 54 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 10 цаг 39 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top