x

Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх хэрэгтэй

"Эрх баригчдын бодлого, шийдвэр ямагт иргэд, улс орон, байгаль орчны эсрэг гардаг боллоо"

Чин үнэнийг өгүүлэхэд Улаанбаатарын утаа битгий арилаасай гэж хүсдэг, боддог хэсэг бүлэг хүмүүс байна. Тэдний дунд улстөрч, бизнесмен, энгийн иргэд ч бий. 

Үүнийг хувь хүний бухимдлаасаа шалтгаалаад ийн хэлж байгаа юм биш ээ. Яг бүр гарцаагүй үнэн энд оршиж буй болохоор тэр л дээ. Үүнийг нотлох ганцхан баримт жишээг дурдъя.

Өнгөрсөн 10 жилд Монгол Улс 1 их наяд 500 тэрбум төгрөгийг зөвхөн утаанд зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатарыг утаагүй болгох нэрийдлээр ийм их мөнгийг хэсэг бүлэг этгээдүүд өөрсдийнхөө амьжиргааны эх үүсвэр болгон хувьдаа завшиж иржээ гэсэн үг.

Энэ 10 гаруй жилийн хугацаанд засагласан Засгийн газрууд, улстөрчид, эрх баригч МАН-ын болон тэдний хамаарал бүхий нөхдийн халаас л түнтийснээс бус утаа огт арилсангүйгээр барахгүй шингэрсэн ч үгүй. Улам л өтгөрч, өвчлөл, авлигал, үхэл л нэмэгдсэн.

1 их наяд 500 тэрбум гэдэг тоо бол орчин үеийн шийдэл бүхий бүхэл бүтэн дагавар хот байгуулчих мөнгө. Бодоод үз дээ. 2023 онд Энэтхэг улс дэлхийд анх удаа сарны өмнөд хэсэгт Чандраяан-2 хөлгөө амжилттай буулгаж, ертөнц дахиныг шуугиулж, ёстой л ангайлгасан шүү дээ. Энэ агуу төслийн өртөг нь манай утаандаа зарцуулсан мөнгөнөөс 2 дахин бага байсан байна гээд... Даанч харамсалтай санагдахгүй байна гэж үү?

Гэтэл бид энэ их мөнгийг зүгээр л эрх баригчид, эх оронч нэр зүүсэн элдэв луйварчид, иргэний хөдөлгөөнийхөн (Жишээ нь Утааны эсрэг ээжүүдийн холбоо гэх мэт ТББ-ууд олон бий) зуух, яндан, утаагүй түлш гэх нэрээр энэ олон жил завшиж байхад огт дуугарсангүй. Утааны мөнгө дагасан авилгаас болж Монгол Улс дэлхийн улс орнуудын адагт бичигдэж байна. Ингэж ил тодоор, эрээ цээргүйгээр, ийм их хэмжээгээр ард иргэдийнхээ эрүүл мэнд, амьд явах эрхийг золиослон улс орноо тонон дээрэмдсээр ирсэн улсын жишээ Монголоос өөр алга.

Одоо, яг одоо ч энэ луйвар үргэлжилсээр...утаа угтаа улстөрчид, эрх баригчдын мөнгөний ‘’уурхай’’ болчихлоо шүү дээ! Утаатай тэмцэх нэрээр толгойд багтамгүй ийм их хэмжээний мөнгө “идэж уугаад“ буйлчихсан хүмүүст утааг арилгах бодол, сэтгэл тэгээд төрнө гэвэл ёстой гонжийн жоо шүү дээ. Улаанбаатар хотод утаагүй түлшний нэртэй утаа үйлдвэрлэдэг 3 үйлдвэр бий. Баруун бүсийн буюу Сонгинохайрхан дахь үйлдвэрийг нийслэлийн салхин дээр байгуулсан учраас хотыг утаа, тортгоор дарж байна гэсэн дүгнэлт гаргаад зүүн бүсийн Налайх дахь үйлдвэртэй гурван жилийн өмнө 80 шахам тэрбум төгрөгийн зардал гаргаж нүүлгэж нэгтгэсэн.

Үнэхээр ч агаарын бохирдлын хүлцэж болох хэмжээнээс хэдэн арав дахин давсан хортой агаараар нийслэлчүүд амьсгалж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан юм. Одоо ч тэр нөхцөл, байдал өөрчлөгдсөн юм алга. Манай эрхтэн дархтан, эвэртэн туурайтнуудын улс орон, ард иргэдээ огтхон ч боддоггүй харалган, хуумгай, сэтгэлгүй бодлого, шийдвэрүүд үргэлжилсэн хэвээрээ.Баруун бүсийн үйлдвэр байгуулахдаа гаргасан алдаагаа зүүн бүсийн Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэр дээр дахиад давтаж байгааг нь гайхаад баршгүй. Яагаад ийм тэнэг шийдвэрийг эрх баригчид давтан гаргаад байна вэ? Зориудын л гэж ойлгогдож байна.

Эдүгээ Налайх дүүргийн баруун талд Туул голын ай савд багтдаг Хөлийн голын ундарга,цэвдэг дээр нөгөө хортой утаа, хөө тортог үйлдвэрлэдэг үйлдвэрээ байгуулчихлаа. Ачааллаа даахаа байсан нийслэлийг Налайх дүүрэг рүү тэлж байгаа. Мөдхөн 2-3-хан жилийн дараа Налайх дүүрэг нийслэлийн төвийн бүсэд багтдаг болно. Тэр үед одоо ч Налайхчуудыг амьсгалах аргагүй болтол утаад эхэлсэн үйлдвэрийг дахиад нүүлгэх шаардлагатай тулгарна гэдгээ ойлгож байгаа дарга нар ер нь байна уу?

Зүүн бүсийн энэхүү үйлдвэр хортой утаа, хөө тортогоос илүү өөр нэгэн аюулыг буй болгож байгаагард иргэд ойлгож ухаарч, сэхээрэх хэрэгтэй байна. Газар дээр нь очоод үз. Монгол Улс цэвэр усны нөөцөөр хангалттай биш, яг энэ байдлаараа 2030 он гэхэд бид ундны усны хомсдолд орно гэдгийг Мянганы сорилын сангаас хийсэн судалгаа аль эрт нотлосон байгаа шүү дээ. Гэтэл эрх баригчдын шийдвэрээр эко орчинд хамгийн хөнөөлтэй сайжруулсан түлшний үйлдвэрийг цэвэр усны яг ундарга дээр, Богд уулын мөнх цэвдэг дээр бетонон хөл зоож байгаад байшин барилгаа барьсан байгааг хараарай. Тэгээд зогсохгүй хаа хол Өмнөговиос тээвэрлэж ирсэн нүүрсээ газрын гүний цэвэр усаар угааж байна шүү дээ.

Энэ бол зөвхөн Монголд л байж болдог тэнэглэл. Сайжруулсан түлшний үйлдвэрээ биш юм аа гэхэд нүүрс угаах үйлдвэрийг Өмнөговьд Эрдэнэс Тавантолгойд байгуулж болдоггүй [ДШ1]хэрэг үү? Говьд усгүй гэсэн тайлбар хийдэг юм билээ. Тэгвэл говь руу ус татаач. 20 шахам жил хий хоосон ярьсаар байгаа ‘’Хэрлэн говь’’ төслөө эхлүүлээч, хөв цөөрөм байгуулаач.Ямар ч үр дүнгүй өөрсдөө завшсан 1 их наяд 500 тэрбум төгрөгийн 3/1-ээр нь л энэ төслийг аль эрт хэрэгжүүлчих байлаа шүү дээ. Анх зүүн бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрийг Багануурын уурхайг түшиглэн байгуулах зөвлөмж, саналыг мэргэжлийн байгууллагаас оруулсан ч шийдвэр гаргагч эрхмүүд, нэр бүхий улстөрчдийн лоббигоор Налайхад байгуулчихсан юм билээ.

Одоо тэгээд коксын үйлдвэр нэмээд байгуулчихлаа. Эрх баригчдад үнэхээр улс орны ирээдүй, ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эсэх түй ч хамаагүй байдгийг энэхүү шийдвэрүүд нотолж байна. Уг нь долоо хэмжиж нэг огтлох зарчмаар ялангуяа төр,засгийн аливаа шийдвэр гарч, бодлого боловсруулагдсан байх ёстой. Гэтэл манай мулгуу, боловсролгүй эрх баригчид ямагт ард түмнээ хохироосон, татвар төлөгчдийн мөнгийг ямар ч үр дүнгүй хэдэн их наядаар нь үрсэн, салхинд хийсгэсэн шийдвэрүүдийг гаргадаг нь туйлын харамсалтай.

Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэр хоногт 70-80 шоо метр гүний цэвэр ус ашигладаг гэж байна. Цаашдаа энэ хэмжээ улам л нэмэгдэнэ. Хоногт 240 шоо метр цэвэр усаар нүүрсээ угаадаг болно гэж байна. Энэ бол монгол хүн бүрийн хэзээ ч хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрч үл болох тэнэгийн тэнэг бодлого гэдгийг бид сайн ойлгох учиртай. Эцэст нь өгүүлэхэд хэдийгээр цаг хугацааны хувьд дэндүү оройтож байгаа ч Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг үтэр түргэн нүүлгэх хэрэгтэй.

Ийм шийдвэрийг эрх баригчид даруй гаргаж, алдаа, нүглээ ядаж нимгэлэх буй за. Та бүхний гаргаж байгаа бараг бүхий л бодлого, шийдвэрүүд ард иргэдийнхээ эсрэг, улс орныхоо эсрэг, байгаль орчны эсрэг байдаг боллоо. Товчхондоо үүнийг чинь ГЭМТ ХЭРЭГ гэдэг юм!

Ш.Даваадорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 1 цаг 52 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 1 цаг 56 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 1 цаг 57 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 1 цаг 58 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 1 цаг 59 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 2 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 3 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 3 цаг 56 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 3 цаг 58 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 3 цаг 59 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 4 цаг 1 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 4 цаг 3 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 4 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 4 цаг 8 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 6 цаг 20 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 6 цаг 20 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 6 цаг 21 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 6 цаг 23 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 6 цаг 25 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 7 цаг 41 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top