x

"Оны өргөмжлөл"

“ОНЫ ӨРГӨМЖЛӨЛ”

Оны төгсгөлд ажил үйлсээ дүгнэж хамт олноороо ЁОЛК хийж, оны элдэв өргөмжлөл, бэлэг дурсгал өгдөг нь түгээмэл үзэгдэл. Ажаад байхад дэлхийн ямар ч улс үндэстнээс илүүтэйгээр монголчууд бид Ёолкноороо баярлаж цэнгэдэг. Жаргаж цэнгэж сурсан ард түмэн.

Ер нь утаа, түгжрэл, зуд гэхгүй л бол монголчууд бид бүтэн жилжингээ хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж баярлаж цэнгэж байх шиг харагддаг. 2025 он гараад эхний өдрөөсөө л Цагаан сарын уур амьсгал орчихно. Цагаан сар, Наадам гэж хоёр том баярт бэлтгэж амьдралаа, ажлаа, мөнгөө төлөвлөнө. Завсарт нь баярууд ярайна. Ойн баярууд. Байгууллага, салбар, аймаг, сум, нутгийн зөвлөл тасрахгүй. Гавьяатын ба эрдмийн зэрэг цол бусад цол өргөмжлөл хүртсэний найрууд гэж нийслэлийн олон рестораны орлогыг нугалж өгдөг баярууд байна. Тэр байтугай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн найр, Алтан гадас одонгийн найр, Алдарт эхийн төд төддүгээр одонгийн найр, төгсөлт, хонхны баяр, диплом авсны гээд жагсаалт уртаас урт үргэлжилнэ.

Ёстой л Монгол орон хэлбэртээ дарлуулж, агуулгаа гээж (миний олж харснаар шүү!) дуусч байна. Баярлаад хөл хөөрцөг болоод байдаг, цаана нь нийгэмд бүх асуудал (зовлон гамшиг, үйл лай) яг бахь байдгаараа үлдчихдэг гэдгийг л би өөрчлүүлэх санаатай бичиж буй хэрэг шүү дээ. Бичсээр ч байх болно.

Өргөмжлөл (бас шагнал) цувж өгч байгааг хүлээн зөвшөөрөхийн хамт агуулгад нь санаа өгөхөөр ээлжит шүүмжлэлт нийтлэлээ хүргэе. Шагналыг дагасан гонгинооныг бид ханаталаа сонсож байна. Тийм ч гавьяатай, ийм ч үйлстэй, гавьяат нүдээ олсонгүй, тэр яахаараа авдаг юм гэсэн гонгиноон. Хэрэв хөдөлмөрийг нь үнэлэх гэж байгаа бол дор бичих жагсаалтыг анхааралдаа авна уу хэмээн Төр-засгийн дээд эрх баригчдад уриалан дуудъя. Одоо л тусгахгүй бол оройтсон хойно амаа барьдаг үлгэр болчих вий хэмээн түгшиж байна.

Оны ажил дүгнэж байгаа тул “Оны өргөмжлөл” гэдгийг ингэж олгомоор байна. Салбар салбартаа “гавьяат”-аас ч дутахгүй болчихсон тийм нэр хүндтэй шагнал учраас шалгуур агуулгыг нь өөрчлөе. Дагалдуулж өгөх мөнгөн шагнал, өөр юу ч сэдэж болохоор юм. Хэрэв цаад нөхөр үнэхээр гавьяатай бол? “ҮНЭХЭЭР ГАВЬЯА” гэсэн шинэ нэршил гаргаж ирье.  Агуулгыг нь хэрхэн өөрчлөх жагсаалт дотор тэрхүү “Үнэхээр гавьяа”-г нь суулгаж өгье. Ямар гавьяа вэ гэдэгт жагсаалт үйлдэж Та бүхний сонорт хүргэе. Тэвчээртэй уншиж бясалгана уу!

Улс төрчдөд, төр-захиргааны дарга нарт өгөх оны өргөмжлөл, бас шагнал:

  1. УИХ-ын гишүүдэд. Тойрогтоо хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг ядуурлаас гаргаж дундаж түвшинд хүргэсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл хайрлая.
  2. Хот, дүүрэг, аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт. Танай хотын, дүүргийн, Танай аймгийн, сумын хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг ядуурлаас гаргаж дундаж түвшинд хүргэсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл хайрлая.
  3. Аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт тусгайлсан ийм өргөмжлөлийг асар их мөнгөн шагналтай олгодог болъё. Танай аймаг, Танай сумын уугуул, тэгсэн атлаа нийслэлийг бараадаад бүр дордоод ядуурч золбирсон, гуйлгачилсан, модоо барьсан хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг эргүүлж нутагтаа татан авч аж амьдралыг нь дээшлүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая.
  4. Эрчим хүчнийхэнд. Ухаалаг шийдлийн уралдаан зарлан дүгнэдэг болъё. Нүүрснээс гадна өвлийн цагт дулаан хайрлах ямар эрчим хүчний эх үүсвэрийг олж нэвтрүүлсэн бэ? Нийслэлийн утааг багасгах ямар ямар ухаалаг шийдлийг бодитойгоор хэрэгжүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая.
  5. “Нийслэлийн утааг буруулахад байгаль орчныхон” гэсэн ангиллаар тусгай өргөмжлөл шагнал буй болгож шалгуур тогтооё. Гэр хорооллын хичнээн айл өрх, хашааг ногоон байгууламжтай болгосон бэ? “Тэрбум мод” хөдөлгөөнд биетэй бодитой хичнээн мод тариулж арчлуулж, хичнээн жил зарцуулсан бэ гэдэг шалгуур нэн чухал байна. Гэр хорооллын айлуудыг газарт оруулбал тэр газрыг нь зөвхөн ногоон байгууламж болгох ганцхан л мэргэн арга (эцсийн шүү!) үлдсэн, өөрөөр ямар ч бүтээн байгуулалт, байшин барилга гай болно.
  6. Түгжрэл шийдсэн өргөмжлөл, шагнал тусад нь буй болгоё. Бас л ухаалаг шийдлийн уралдаан зарлана гэсэн үг. Хүний эрхэнд халдаж таарна. Гэхдээ ардчиллын эсрэг биш л байвал нийслэлийн түгжрэлийн эсрэг ямар ч өргөмжлөл, дээд цол, дээд шагнал нэн хэрэгтэй болчихоод байгаа бус уу?
  7. Бүх шатны боловсролын байгууллагад тэр олддоггүй гавьяатыг нь хайр найргүй цацах үндсан шалгуур бол “XXI зууны зөв монгол хүн” хичнээнийг төлөвшүүлэв, тэд нь ямар үр бүтээлтэй нийгэмдээ зөв яваа тусгай шалгуур буй болгоё. МОНГОЛ ХҮН цагийн ая даахааргүй ийм сул дорой, ажиллах чадваргүй хүсэлгүй болчихоод байхад боловсролын салбарын багш нарыг арай өөрөөр албадаад үзэхгүй бол оройтлоо!
  8. Монгол хүний бие бялдрыг хөгжүүлдэг, эрүүлжүүлдэг, зөв аж төрлийг хэвшүүлдэг салбарынханд оны өргөмжлөл ба шагналыг цутгадаг болъё.
  9. “Гавьяат архичин” гэж цол бий болголтой биш архины эсрэг үр бүтээлтэй тэмцсэн бүх иргэдэд (байгууллага, хамт олон, клуб гэх мэт) тусгай өргөмжлөл олгодог болмоор байна.
  10. Урлаг соёл нь МОНГОЛ ХҮН-ээ хөгжүүлэхийн (зөв хүн төлөвшүүлэх, хөдөлмөрийн хүмүүжил суулгах, бизнесийн ухаанд суралцуулах) төлөө ажиллаагүй бол энэ салбарын элдэв цол, өргөмжлөлийг азнавал яасан юм бэ?
  11. Хөдөө аж ахуйд мал өсгөсөн гэдгээр бус хичнээн ядуу хүн, ядуу өрхийг өөд нь татаж малжуулсан бэ, тэднийг хэрхэн тогтвор суурьшилтай хөдөө нутагт нь ажиллуулсан бэ, хөдөлмөрийн хүмүүжил хэрхэн суулгасан бэ гэдэг шалгуураар тэрхүү гавъяат, мянгат цолоо хайрладаг болгоё.  
  12. “Хүнсний хувьсгал”-д малчдын оролцоо ба гавьяа гэсэн тусгай шагнал өргөмжлөлийн шалгуур тогтолцоо нэн хэрэгтэй байна.
  13. Барилгын салбарын гавьяат, хөдөлмөрийн баатар, оны аваргуудад зориулсан онцгой тусгай өндөр босго тавимаар байна. Барьсан босгосон байшин, шилэн цамхаг бол хэлбэр төдий юм, агуулга алга. Агуулга нь юу юм гэвэл гэр хорооллын хичнээн монгол өрх айл Таны барьсан орон сууцанд шилжиж орсон, Та тэдэнд ямар боломж олгож хөнгөлөлт үзүүлэв, эргээд гэр хороолол дахь хашааны газар нь ногоон байгууламж болж чадсан уу, түүнд нь барилгын компани яаж туслав гэдэг шалгуур нэн чухал байна. Барилгын бизнес эрхлэгчдэд тавих ерөнхий шалгуур том зураглалаараа бол Монгол Улсад ядуурлыг арилгахад Танай компани юу хийж бүтээв, салбартаа хичнээн ядуу монгол хүн, ядуу өрхийг өөд нь татаж ажлын байраар хангав, тэднийгээ хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулсан бэ, хөдөлмөрийн хүмүүжил хэрхэн суулгасан бэ гэдэг шалгуураар тавьж дүгнэдэг болъё.

Ерөнхий том утгаар бол бүх шагнал өргөмжлөлийн цаана үлдэц нь юув гэвэл Монгол дахь ядуурал, ажилгүйдлийг шийдвэрлэхэд ямар үр дүнтэй ажиллав, эх орноо юугаар гийгүүлэв, эх орноо хэрхэн бэхжүүлж төгөлдөржүүлэв, МОНГОЛ ХҮН-дээ Та бодитой юу өгөв гэсэн хатуу шалгуурыг л би нэрлээд жагсаагаад байна.  

Гэх мэт салбар салбараар өөрсдөө цааш нь сэтгээд үз дээ.

Үргэлжлэл бий

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 3 цаг 24 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 3 цаг 28 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 3 цаг 29 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 3 цаг 30 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 3 цаг 31 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 3 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 5 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 5 цаг 28 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 5 цаг 30 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 5 цаг 32 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 5 цаг 33 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 5 цаг 35 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 36 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 5 цаг 40 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 7 цаг 52 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 7 цаг 52 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 7 цаг 53 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 7 цаг 55 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 7 цаг 57 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 9 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top