x

Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаар байрны үнэд хүрлээ

Ард түмнээ тонон дээрэмддэг технологи улам л төгсөрч байгаагийн нэг жишээ тээврийн хэрэгсэлд “Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар олгохгүй” гэсэн шийдвэр юм. Арваннэгдүгээр сарын 8-наас импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй гэснийг Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр батлуулж, Хотын захирагч Х.Нямбаатар уухайлж, нэгдүгээр орлогч Т.Даваадалай нь танилцуулсан мөчөөс эхлэн төр дэх авлигын шинэ дэд бүтэц бас нэгээр нэмэгдэв. Өнөөдөр хотын серитэй дугаар гаргаж өгдөг шинэ пэйж хүртэл нээгдсэнийг бид харж, үйлчлүүлж байна. Энгийн дугаарыг 500 мянгаар гаргаж өгч байна. Содон дугаар байрны үнэд хүрчээ. Ганган ашигтай авлига. Эдгээр пэйж хийгээд дэд бүтцүүдийн ард Нийслэлд болон Зам тээврийн яаманд ажилладаг дарга нар байгааг эх сурвалжууд ярьсаар байна. Тус шийдвэр гарсан мөчөөс эхлэн дэд бүтцийг хотын иргэдэд үйлчилдэг АТҮТ-ийн 20 салбар авч явсан. Тэгээд Нийслэлийн харьяаны Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжиж очсоноор далдуур өнөөдрийг хүртэл хамтран эзэмшиж байна. Тэднээр үйлчлүүлэгчид бол үнэхээр арвин их. Тус дэд бүтцийн зах зээл хангалттай төдийгүй хоног хоногоор өргөжин тэлж байгаа том зах зээл юм

“Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар олгохгүй” гэсэн шийдвэр гарахаас өмнө өдөрт дунджаар 300-400 тээврийн хэрэгсэл бүртгэж, шинэ дугаар олгодог байжээ. Харин шийдвэр гарсны маргаашаас эхлээд энэ тоо 35-40 хувиар нэмэгдэж өдөрт дунджаар 1300-1700 импортыг бүртгэж, шинэ дугаар олгож эхэлжээ. Гэхдээ энэ тоо бол 10 өдрийн өмнөх үзүүлэлт. Тэрнээс хойш хэд дахин нэмэгдсэнийг мэдэхгүй. Тодруулахыг ч хүссэнгүй, дургүй хүрээд. Энгийн сери нь 500 мянгын хахуулиар, гоё дугаарууд нь орон сууцны үнэтэй гэхээр өдөрт хэдэн тэрбумын авлига эргэлдүүлээд байгаа новшнууд вэ…

Энэ жилээс иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муудаж байгаа. Басчиг өмнө нь болоод л байсан. Одоо бол юмны үнэ хоногоор өсч байна. Үнийн өсөлт бол энэ төр засгийн хувьд айж байгаа ганц сэдэв нь. Бүх хүн шинэ машин худалдаж авч байна гэж ойлгож болохгүй. Авлигын дугаарт оочерлож байгаа хүмүүсийн дийлэнх нь машины ченжүүд. Тэдэнд зарагдаагүй олон мянган машин байна. Тэдгээртээ дугаар авахгүй бол зарагдахгүй. Иймээс арга буюу улсын дугаар авахаар өдөр шөнөгүй авлигын дугаарт оочерлож байна. Ийм шийдвэр төр засгаас гаргах гэж байгаа бол эрт мэдэгдэж, хугацаа өгөх хэрэгтэй байсныг тэдгээр машины худалдаачид ярьсаар байгаа. Тэд иргэдийн амьжиргаа, орлого, эрэлтэд тааруулан хямд үнэтэй машин оруулж ирдэг. Он залуу, үнэтэй машин оруулаад ирэхээр авч чадах хүн ховор. Гэтэл гэнэт ийм шийдвэр гаргаж 10 жилээс удаан насжилттай машинд дугаар олгохгүй гэж мэдэгдсэн. Тиймээс улсын дугаар авахаас өөр сонголтгүй.Төр дэх авлигын асар ашигтай нэгэн шинэ дэд бүтэц буй болсон нь энэ. Ард түмнээ тонон дээрэмдэх үйл явц ийнхүү 34 дэх жилдээ Монголд үргэлжилж байна. Том зургаараа эх орноо тонон дээрэмдэх үйлдэл гэж судлаачид үзэж байгаа юм. Эхэнд бичсэн “Ард түмнээ тонон дээрэмддэг технологи улам төгсөрчээ” гэдэг нь энэ. Энэхүү авлигын шийдвэрээ нуусан нүүр царай, албан мэдээлэл нь их гоё. Үнэхээр хүмүүсийн эмзэг асуудлыг шийдэх гэж байгаа хэлбэртэй. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор…” гэж. Тэгээд тэр түгжрэл буурч эхэлсэн нь хаана байна. Шийдвэр бол хэрэгжээд эхэлсэн. Үр дүн нийгэмд мэдрэгдэх ёстой… Хаана байна.

Шийдвэр гаргагчдын зүгээс “Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тусгасан. Энэ бол замын түгжрэлийн олон улсыг индексүүдэд үндэслэн баталгаажсан тоо. Гэвч 2024 оны аравдугаар сарын 22-ны байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Түгжрэлийг барих ёстой тооцоолол өнөөдөр 55 мянгаар хэтэрсэн байна” гэж ярьж байгаа. Ер нь бол энэ тоонд л их учир байгаа юм. Энэ тээврийн хэрэгслийн ихэнх нь япон, солонгос машинууд. Буруу рультэй, насжилт өндөр, бас бензин, дизель хөдөлгүүртэй. Тэгвэл нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараахь найман шалгуур үзүүлэлтийг гол болгож байгаа. Дотор нь Авто замын тухай хуулийн тэдийн тэдэд… гэж баахан заалт бас бий. Том эрх ашиг ард нь нуугдаж буй хуулийн үйлчлэл. Тухайлбал, …Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4”, эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх. …сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх. /2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс/… гэхчлэн. Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар сери дугаар олгоно гэж байгаа. Тэр нь …Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байна. Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байна. Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байна… гэхчлэн. Үүнд эсэргүүцэл тавьж АН-аас томилогдсон Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Улаанбаатарын автомашинд улсын дугаар олгохыг хязгаарласан журам нь хүний эрх зөрчсөн, ялгараварлан гадуурхсан байна…” хэмээн хотын дарга Х.Нямбаатарт журмаа хүчингүй болгох албан бичиг хүргүүлсэн. Гэвч сайдын “бяр” ч хүрсэнгүй бололтой. Угтаа бол ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл наанаа хүний эрх ярьж байгаа ч цаанаа “Төр дэх авлигын дэд бүтэц бас нэгээр нэмэгдлээ” гэж эсэргүүцсэн хэрэг. Гэвч тоосонгүй, авлигын дэд бүтэц дээрх галт тэрэг нэгэнт зам дээрээ гарчээ.

Одоо хамгийн том хардалтыг хэлье. Та бүхэн энэ талаас нь харж, судалж, хяналтдаа аваарай. Энэ бүх шийдвэрийн эцсийн зорилго бол хятад машинуудад зах зээл, орон зай гаргаж өгч байгаа хотын хоёр том даргын лобби. Тэдний гаргасан шийдвэрт нийцэх, болзлыг нь ханган “Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар авах” тээврийн хэрэгслүүд бол урд хөршид үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслүүд юм. Хятад машинууд зөв рультэй, эко, үйлдвэрээс шинээр гарсан… гээд. Нийслэлээс гаргасан дүрэм, журамтай тулгаж хар даа. Зөвхөн хятад машинууд л нийцнэ. Ер нь бол гадна талаасаа зөв л дөө, утаагүй, аваар ослоос сэргийлсэн, зөв жолоодлоготой, он залуу… гээд. Гэвч эдэлгээний хувьд хятад машин, хятад мотоцикл хоёр адилхан. Хавар авсан хятад мотоцикл намар нь төмрийн сэг болон намаржаан дээр үлддэг юм. Дахиад шинийг авцгаадаг. Зах зээлийн мундаг эргэлт. Хятадын үйлдвэрлэгчид-Монголын малчид хоорондын эдийн засгийн хамгийн сайн цусны эргэлт. Ийм ашигтай наймаа Монгол-Хятадын хооронд байхгүй. Үүн шиг хятад машин нэг жилийн дараа монголчуудын гаражид төмөр болж үлдэнэ. Бээжин 69 гэдэг шиг. Тэгээд шинийг авна. Энэ нь супер эдийн засгийн эргэлт юм даа.

Ер нь бол луйварчид өгсөж барилдаж байгаа юм байна. Мотоциклиос машин руу оржээ. Ингэхийн тулд нүүрэн дээрээ өнөөдрийн монголчуудын хамгийн эмзэг сэдэв утаа, түгжрэл, аваар ослыг наасан байна. Монголчууд уухайлаад л дэмжинэ. Утаа, түгжрэл, аваар… өөр яах юм. Бид энэ гурвын эсрэг тэмцэнэ. Тэд дагуулаад тонгорно. Технологи төгсөрч байна гэдэг энэ…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 3 цаг 21 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 3 цаг 25 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 3 цаг 26 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 3 цаг 27 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 3 цаг 28 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 3 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 5 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 5 цаг 25 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 5 цаг 27 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 5 цаг 28 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 5 цаг 30 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 5 цаг 32 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 33 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 5 цаг 37 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 7 цаг 49 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 7 цаг 49 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 7 цаг 50 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 7 цаг 52 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 7 цаг 54 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 9 цаг 10 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top