x

Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд явуулъя

Тэртээ 1924 онд Халхын дөрвөн аймаг, шавиас зарлан дуудаж ирүүлсэн 18-30 насны 60 залуучуудаас бүрэлдсэн “Нам, улсын Түр сургууль ”-ийг байгуулснаар энэхүү сургуулийн анхны үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Намын дээд сургууль, Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академи, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, Удирдлагын академи зэргээр зөвхөн нэр нь л өөрчлөгдөж ирснээс биш намын боловсон хүчин бэлтгэл гэх гол зорилгоосоо огт ухралгүй явсаар төрийн нэг институци болтлоо томорсон. Аливаа зүйл тэр дундаа боловсрол олгох институцийн хувьд цаг үе дагаж, дэлхийн боловсролын чиг хандлагад нийцүүлэн сургалтын арга барил, хөтөлбөрөө шинэчлээд явах ёстой байдаг. Гэтэл энэхүү сургууль төдийгөөс өдийг хүртэл дан ганц марксизм, ленинизмийн онолын агуулгаар л шинэ цагийн залуучуудад хичээл заасаар ирлээ. Үүнийг нэн даруй болиулах хэрэгтэй байна.

Ардчилсан оронд хуучин нийгмийн үзэл суртал, онол, номлолоор шинэ цагийн залуучуудын тархийг угааж, нэг намын боловсон хүчинг хэдий болтол бэлдэх ёстой вэ. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 34 жил боллоо. Гэтэл төрийн бодлого тодорхойлогчдын үзэл санаа, сэтгэлгээ нөгөө л 90 оноос өмнөх үе шигээ байгаа нь улсын хөгжлийг гацааж байгаа хамгийн суурь шалтгаануудыг нэг. Энэ алдааг засахын тулд уг намын дээд сургуулийг хаах хэрэгтэй байна. Өнөөгийн Монголын төр данхар том байгаа нь, хүнд суртал, авлига, хээл хахууль их байгаа нь, хэт даргыг шүтсэн цүнх баригчдын тоо буурахгүй байгаа нь бүгд боловсон хүчин бэлтгэгдэж байгаа Намын дээд сургуультай холбоотой. Тэнд л шинэ үеийн залуусын тархийг марксизм, ленинизмийн үндэстэй онолоор өдөр шөнөгүй угааж байгаад дарга төвтэй, нэг намыг шүтсэн мэргэжлийн цүнх баригч болгон бэлтгэж байна.

Энэ байгууллага 100 жилийн түүхтэй. Анх байгуулагдсан цагаасаа эхлээд одоог хүртэл татвар төлөгчдийн хөрөнгөөр төрийн бодлого, үйл ажиллагааг түгжих, дарга сэтэртнүүдийг бэлтгэн гаргасаар байгааг одоо зогсооё. Өндөр хөгжилтэй бусад оронд, тэр дундаа ардчилсан улсад манайх шиг дарга бэлтгэдэг сургууль гэж байдаггүй. Байсан ч зөв системээр зөв онолоор удирдах ухааныг заах тусгай хөтөлбөртэй байдаг гэлцдэг. Саяхан УИХ-аар 2025 оны төсвийг хэлэлцэн баталлаа. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр олон маргаан, санал шүүмжлэл гарсан. Түүний нэг нь Намын дээд сургуульд олгох санхүүжилт байсан. Өөрөөр хэлбэл, уг сургуулийн ирэх жилийн зардал гэж 6.1 тэрбум төгрөг төсөвт суугдан орж ирсэн гэсэн үг. Үүнийг зарим гишүүд эрс эсэргүүцэж үг хэлж байсан. Жил бүр улсын төсвөөс энэ их хэмжээний төсөв авдаг атлаа сурч байгаа оюутнуудаас сургалтын төлбөр гэж давхар авдаг. Үнэхээр бүтэц, үйл ажиллагаанаасаа л иргэдийг луйвардаж, шулдаг хандлага нь тод харагдаж байгаа юм.

Ийм увайгүй үйл ажиллагаа, хоцрогдсон үзэл санаагаар сургалтын хөтөлбөрөө явуулдаг Удирдлагын акадмеми буюу дарга бэлтгэх сургуулийг одоо хаах цаг болсон. Наанадаж одоо сурч байгаа хөгшин залуу оюутнууд нь цаг үеэ дагаад сургуулийнхаа нэрнээс хүртэл ичиж байна. Сүүлийн жилүүдэд энэ сургууль мэргэжлийн цүнх баригчдын шоуддаг газар болж хувирсан талаар УИХ-ын зарим гишүүд шүүмжлэн хэлж байсан. Үнэхээр анги танхим, боловсрол олгож байгаа байдал, багш, оюутнуудын харилцаа гээд бүх зүйл нь ёс зүйн доройтолд орсон гэдгийг хэн хүнгүй л хэлдэг. Тэгвэл энэ сургуулийг одоо хаая. Жил бүр нэмэгддэг төсвийг нь зогсоох хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгө иймэрхүү үр ашиггүй, нэг намын боловсон хүчинг бэлтгэдэг институци рүү орох ёсгүй. Үнэхээр намын сургуультай баймаар байгаа бол тэр том намын байрандаа сургалтын үйл ажиллагаагаа явуулсан ч болно шүү дээ, Ардын нам. Тэгэхээр Намын дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод тухайн сургуулийн байрыг дунд сургууль болгох санал асуулгыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд явуулах хэрэгтэй байна.

Хан-Уул дүүрэг бол нийслэлийн хамгийн өндөр хөгжилтэй дүүрэг. Том том бизнес эрхлэгчид, улстөрчдийн ихэнх нь Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа. Мөн дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн явах сургалтын хөтөлбөртэй, өндөр төлбөртэй хувийн сургуулиуд ч энэ дүүрэгт олон бий. Өндөр байшин, гүүр, зам гээд Улаанбаатар хотын өнгөтэй өөдтэй болгон Хан-Уул дүүрэгт байна. Харин улсын дунд сургууль үнэхээр ховор байдаг газар. Тиймээс тус сургуулийг хаагаад байрыг нь дунд сургууль болгон ашиглах саналыг Хан-Уул дүүргийн иргэдийн дунд нэн яаралтай явуулах хэрэгтэй байна. Ингэвэл ядаж нэг сургууль барих хөрөнгө мөнгө хэмнэх юм даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 3 цаг 21 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 3 цаг 25 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 3 цаг 26 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 3 цаг 27 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 3 цаг 28 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 3 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 5 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 5 цаг 25 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 5 цаг 27 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 5 цаг 29 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 5 цаг 30 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 5 цаг 32 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 33 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 5 цаг 37 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 7 цаг 49 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 7 цаг 49 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 7 цаг 50 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 7 цаг 52 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 7 цаг 54 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 9 цаг 10 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top