x

Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав

Монгол Улсын Боловсролын яам болон Люксембургийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Адина-тэгш боломж” ТББ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх “Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулав. Сургалтад 21 аймаг, есөн дүүргийн тэгш хамруулах боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төслийн зорилтот 30 сургуулийн багш нарыг хамруулжээ.

Сургалтад хамрагдсан мэргэжилтэн, арга зүйч, багш нар тэгш хамруулах боловсролын орчин болон арга зүйн тохируулга, хандлагын өөрчлөлт, сургалтын хөтөлбөрийг хүртээмжтэй, чанартай болгоход хувь нэмрээ оруулж, цааш түгээн дэлгэрүүлэх юм.

Сургалтын агуулгыг тэгш хамруулах боловсролын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, ерөнхий боловсролын сургуулийн багш, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн төслийн ажлын хэсэг боловсруулж, онол 40 хувь, дадлага 60 хувь байхаар төлөвлөн, танхимаар зохион байгуулав. Сургалтын дүнд:

  • Монгол Улсын бодлогын баримт бичиг, хууль эрх зүйд тусгасан тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголт, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс;
  • Тэгш хамруулах боловсролыг чанартай үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай сургалтын орчин, танхим тохируулга, анги зохион байгуулалт;
  • Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, сургалтын хөтөлбөрт суралцахуйн түгээмэл загвар ашиглан хийх тохируулга, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй;
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол эзэмшихэд шаардлагатай дэвшилтэт технологи болон туслах хэрэгсэл;
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын гарааны үнэлгээ болон ахицыг үнэлэх аргачлал зэргийн талаар онолын цогц мэдлэг ойлголттой болж, практикт суралцах юм.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 14 цаг 45 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 14 цаг 57 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 14 цаг 59 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 15 цаг 0 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 15 цаг 2 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 15 цаг 6 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 15 цаг 8 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 15 цаг 9 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 15 цаг 11 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 15 цаг 11 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 17 цаг 12 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 17 цаг 14 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 17 цаг 15 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 17 цаг 17 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 17 цаг 19 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 17 цаг 20 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 17 цаг 22 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 17 цаг 24 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 17 цаг 57 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 19 цаг 0 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top