x

Эрхийн комиссын бэрх ажлууд

ХЭҮК-оос сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгуулна гэсэн зар олж үзээд сонирхоод очлоо. Зарим иймэрхүү сонирхолтой хүн, байгууллагын нээлттэй уулзалт дээр очихыг хичээдэг юм. 

Биднийг хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны бүсгүй угтаж авав. Дарга нь өөр нэг газар дуудагдаад явсан, цагтаа арай амжихааргүй болсон тул түр хүлээхийг хүсэв. Бас өөр нэгэн бүсгүй гарч орж, бичиг цаас нааш цааш болгож байна. Байр нь урт цагааны тэндэх төрийн өмчийн хорооны XII байранд юм. Хоёрдугаар давхрын хэдэн хаалгыг эзэмшдэг бололтой. Коридорынх нь ханаар дүүрэн зурагт хуудас, мэдээллийн самбар байна. Зөвхөн эндээс Монгол Улс дахь хүний эрх “ер нь яах гээд байгаа” тухай дажгүй юм мэдээд авчихмаар л юм. Яг энийгээ улс орон даяар өдөр болгон цацаж үзүүлж баймаар санагдлаа. Яагаад тэгж болдгүүм бол ч гэж бодогдож байв. 

Биднийг хүлээн авсан дунд зэргийн талбайтай уулзалтын өрөөнд цай, боов, боорцог гээд цомхон идээг өөр нэгэн ширээн дээр өржээ. Дарга нь нэгэнт ирээгүй, өлсөж ч явсан тул хоёрын зэрэг боорцог тухтайхан идэж, цай уулаа. “Гоё боов байна” гэчихээд жаахан байж байгаад “гоё цай байна” гэдгээ ч хэллээ. Тэгээд урд урдаасаа хараад суугаад байгаа тул яриа өрнүүлэхийг хичээж “танайх ер нь яадаг газар гэнээ” гэж хэрэгт дурлав.

-Иргэд бол нийгэмд гарсан хэрэг дээр л ХЭҮК хүний эрхийн зөрчил байсан эсэхийг дүгнэдэг гэж ойлгодог. Угтаа бол хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллагуудыг үйл ажиллагаа хүний эрхэд суурилсан эсэхийг хянаж байдаг юм. Хувийн хэвшил ч ялгаагүй.

-Тэгээд хүний эрхийн зөрчил байдаггүй юм уу, эсвэл та хэд зарлаж барьдаггүй юм уу. Чив чимээгүй л байдаг даа?

-Хяналтын хариу тийм хурдан гардаггүй. Хүний эрх зөрчигдсөн эсэхийг зөвхөн нэг талын мэдүүлгээр тогтоохгүй шүү дээ. Оролцогч бүх талаас тайлбар авна, холбогдох баримт материал цуглуулж авдаг. Саад тотгор ч үүснэ. Худал дэгс мэдүүлэг өгөх оролдлого гарна.Нөгөө талаар хууль сахиулах байгууллагууд ялангуяа бидэнтэй хамтран ажиллахыг нэг их хүсдэггүй. Найр тавиад “за ингэсэн юм” гээд юм аа ярьж өгнө гэж барагтай үгүй. Бид нар л араас нь уйгагүй хөөцөлдөнө. Элдэв юм нуусандаа биш, угаасаа тэдний арга барил өөрөө тийм. Бид энэ байдлыг үргэлж хэлж, мэдүүлдэг. Уг нь илэн далангүй байвал өөрсдийнх нь ажилд ч сайн...

Гэхдээ хүний эрхийн зөрчил гарсан эсэхийг шууд дүгнэх боломжтой тохиолдол байдаг гэнэ. Жишээ нь тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэнийг хүч хэрэглэн саатуулах ч юм уу, ямар нэг байдлаар эрхэнд нь халдвал хүний эрхийн зөрчил болно. Ер нь тэгэх гээд байдаг даа. Бараг эрхээ зөрчүүлээгүй жагсаалыг тоолбол цөөхөн байх. (Тэр нэг дүүргийн Засагт өгдөг зөвшөөрөл ч гэнүү, хүсэлт ч гэнүү өгдөг журмыг л эргэж хармаар байгаам даа) Тийм асуудлууд дээр ХЭҮК цаг тухайд нь “хүний эрх зөрчсөн байна, алба хаагчид хүний эрхийн мэдрэмжгүй хандлага гаргасан байна. Хууль сахиулах үйл ажиллагаа ямар ч тохиолдолд хүний эрхэд суурилсан байх ёстой” гэдэг зарчмын зөвлөмжөө хүргүүлсээр байдаг аж. Бидний тойрон нягтрах, дэмжих, байнга харилцаж байх ёстой энд байна гэж бодогдлоо.

Эхний яриа иймэрхүү өрнөж байтал Комиссын дарга Д.Сүнжид гаднаас орж ирэв. Хоцорсондоо уучлал гуйж байна. Шууд л яриа хөөрөөндөө орлоо.

Х  Х  Х

Хүний эрхийн Үндэсний Комиссоос нийгэмд чиглэсэн олон л юм хийдийн байна. Надад бол хамгийн чухал нь хүн бүрд эрхийг нь мэдүүлэх, ба дагаад үүрэг, хариуцлагыг нь сануулах ёстой юм шиг санагдлаа. Эрхийг нь зөрчөөд байгааг мэдэхгүй хүн амьтанд дээрэлхүүлээд явдаг хүн олон бий. Зөвхөн тухайн мөчид том биеэрээ, эсвэл албан тушаалаар, хүний олноор гэхчлэн дээрэлхэж байгаа нөхдийг дийлэхгүй гэж өнгөрөөгөөд, “цаашдаа ч дийлэхгүй юм чинь” гээд эвлэрээд явдаг. Гэтэл хохироод байгаа тэр хүн “эрхийг нь зөрчиж байгааг мэддэг сэн бол” мэдвэл цагдаа, цаашлаад ХЭҮК-д хандаж гомдлоо барагдуулах өргөн боломж байгааг мэддэггүй ажээ. Хөндлөнгөөс харж буй хүн нь ч тэр бүр мэдэхгүй. Нийтээрээ шахуу л үүнийгээ мэддэггүй нь манай нийгмийн өөрийнх нь асар том сул тал болчихсон юм байна. 

Соён гэгээрлийн зорилгоор хэд гурван контент өөрсдөө хийсэн гээд үзүүлж байна. Зарим нь ч давгүй, зарим нь ч курсын ажилархуу л юм. Угаасаа ч үзүүлж байхдаа ичингүйрэх аястай байсан юм. Гэтэл үүнийг цацах төсөв бас байхгүй гэнэ. 

-Айн?!!

-Харин тиймээ....

Тэгээд Комиссын өөрийн пэйж дээр тэднийгээ тавьдаг. Таньдаг хүн амьтнаа шэйрлээд өгөөч гэж гуйдаг аж. Биднийг ч гэсэн даржин угтаж авсандаа уучлал гуйж, “дэмжээрэй” гэж инээвхийлэн хэлэв. Ёстой дэмжээд өгчихмөөр санагдлаа.

-Гадуур болж байгаа хэрүүл уруул хамаг л юман дээр та хэд явж байдаг. Тэгээд тэр мэрийгээ гараад ярихад л хүн бүхэн сонсох юм бишүү? Ер нь тэгж ажиллачихаад дүнэлтээ яадаг юм? гэсэн асуулт гарав.

Д.Сүнжид дарга ярьж байна, “Бид нар хүний эрхийн зөрчил байгаа эсэхийг шалгаад хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл энэ зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авах тухай Комиссын шаардлагыг холбогдох эрх бүхий байгууллагад нь хүргүүлдэг. 

Харин магад хүний эрх зөрчигдөх эрсдэл байна гэж үзвэл хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд арга хэмжээ авах тухай Комиссын гишүүний зөвлөмжийг мөн хүргүүлдэг. Ихэнхдээ зөрчлийг газар дээр нь арилгуулах зөвлөмж, зааварчилгаа өгөөд явдаг. Тэр болгоныгоо гарч ирээд л нийгэмд зарлах нь онц биш. Хүний эрхийн ойлголт өгөх зорилгоор албаны пэйж дээр тавьдаг л юм. Хүртээмж асар бага л байна. Нөгөө талаар гарсан зөрчлүүдийн дунд нийтэд дэлгэхэд зохисгүй, дэлгэснээрээ өөрөө хүний эрхийн зөрчил болох тал маш элбэг байдаг. Ар гэрийнхэн ч, хохирогч ч үүнийг хүсдэггүй...”

-Саяхан эмнэлэгт гавлуулаад өнгөрсөн 21-тэй залуугийн явдал тэгээд юу болж дууссан бэ?

-Бид нар хүний эрх зөрчигдсөн эсэх талаас шинжилж дуусаад дүгнэлтээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэн. Бас холбогдох эрх бүхий байгууллагад ч хүргүүлсэн байгаа. Дээр хэлсэнтэй ижил нийгэмд цацаж болохгүй тодорхой шалтгаанууд ч байсан.

Ер нь хүний эрхийн зөрчлийг тогтоох нь өөрөө тийм ч хурдан болчихдоггүй. Гэтэл хүмүүс ямар нэг хэрэг явдал болонгуут Сүнжид гуай өөрөө хашхирч гарч ирээ л, уриа лоозон бариа л үзэж тарах ёстой юм шиг хүлээдэг аж. Үнэндээ би ч гэсэн тиймэрхүү юм хүлээдгээ санаж тааз руу хэсэг харж суулаа. 

Х  Х  Х

Дээр олон хүн эрхээ мэдэхгүй байгаа тухай дурдсан. Гэсэн ч ХЭҮК өргөдөл гомдлоор жинхэнэ булагддаг юм байна. Өргөдөл, захидал болгонд хариу өгнө. Олон ч хэрэг, явдлын учгийг тайлж хохирлыг нь барагдуулж өгдөг аж. 

-Талархалд дарагддаг уу?

-За нээх тийм юм ч байдаггүй юм дөө.

За тийм дээ, энэ чинь бид шүү дээ. Хэзээний л тийм л соёл, характертай улс. Сонин ч юм биш. 

Х  Х  Х

ХЭҮК долоон гишүүнтэй. Ажил дундарна гэж үгүй. Ажлаа нийтэд нь харах зорилгоор 21 аймагт гарч байгаа хүний эрхийн асуудлыг нэг бүрчлэн судалсан юм байна. Шийдвэрлэхэд мэдээж төсөв хөрөнгө шаардлагатай. Тэгээд аймгуудын Засаг дарга нарын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр энэ тэрд нь хүний эрхийн асуудлыг тусгах, шаардлагатай төсөв хөрөнгийг нь суулгахыг сануулах, санал болгох зорилгоор бүс нутгийн арга хэмжээнүүдийг ойрын саруудад зохион байгуулж байгаа юм байна. 

Нөгөө долоон гишүүн нь долоон тийшээ таран оджээ. 

Очсон газруудаараа зөвхөн хуралдаад явахгүй, цагдаа, шүүхийн шийдвэр, шорон, эрүүлжүүлэх байр, хүүхэд хамгаалах газар, дотуур байр, сургууль, эмнэлэг гээд бүх газруудаар нь хүний эрх зөрчөөд байгаа явдал байна уу гэж үзлэг, хяналт хийж байгаа аж. Онцлоод байгаагийн шалтгаан нь мөнгө санхүү муутай болохоор “нэг явсан дээрээ амжуулаад авч байгаа”-г л хэлэх санаатай юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс жил бүрийн эцэст ажилласан түүх, тайлан, судалгаа, хяналт шалгалтдаа тулгуурлаад тухайн жилийн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг бичиж, УИХ-д өргөн барьдаг. Тэр дотор хаана хүний эрх зөрчигдөж байгаа, хэрхэн зөрчигдөж, хэн зөрчиж байгааг нарийвчлан мэдээлж, яавал энэ зөрчлүүд арилахыг мөн нарийвчлан зааварласан зөвлөмж өгдөг юм байна. 

Мэдээж тэр бүхнийг нь Засгийн газар “За” гээд шууд хэрэгжүүлчихнэ гэж байхгүй. Гэхдээ л жил ирэх тутам ахиц гардаг, тэрийг нь тэдэн хувь нь боллоо, одоо тэдэн хувь үлдлээ хэзээ хийхэв гэх маягаар тоолоод явдаг аж. Ухаандаа, сургуулийн хэдэн зуун дотуур байрны талаас илүү нь стандартын шаардлага хангахгүй. Энэ ч угаасаа тодорхой, нүдэн дээр тэгж харагддаг. Тэгэнгүүт эдгээрийг шинэчилж барь, засварла гэдэг зөвлөмж, сануулгыг ХЭҮК олон жил хэлж ярьж байгаа. Тэрний мөрөөр жил тутам багадаа таван дотуур байр шинэчлэгдээд явж байна. Тэгж байгаад л “тоо нь гүйцэх” юм байна л даа.

Мөн ажлын байрны дарамт, хүчирхийлэл байна гэж олон жил хэлж, ярьсны хүчинд өнөөдөр хүн бүр ажлын байрны дарамт хүчирхийллийн талаар мэддэг болсон.

Ер нь олон л ажил хийдийм байна, амжуулдаг юм байна. Бүхэл бүтэн улсын хэмжээнд 80-аад хүнтэйгээр ажиллаж байгаа гэхэд. Өөр юү гэх үү. Ярих юм алга.

Салбар бүрд л очдог, гарах эрсдэлтэй асуудлыг тодорхойлж өгдөг, байгууллагууд нь тэр алдаа дутагдлаа “боломжоороо” арилгасаар 3 ч юм уу, 5 жилийн дараа гэхэд бүрэн арилгаад, “100 хувьд хүрлээ” гэж үздэг. Харин тэр болтол Хүний эрхийн Үндэсний Комисс үргэлж “чихнээс нь хонх уяж”, сануулж байх үүргээ биелүүлдэг. 

Дээр хэлсэн, “хүмүүс өөрснөө эрхээ мэддэг болчихвол...” гэдэг санааг уг нь сайн хэрэгжүүлэхийг зорьдог юм байна. Болохоосоо болохгүйгээ хүртэл. Нөгөө л мөнгө төсөв яриад байгаан ккк. Төр засгийн ажлуудын сурталчилгаа, гоё гоё рийлз, видеонууд зөндөө л гардаг. Тэрнээсээ энд л жаахан илүүчлэх ёстой гэж санагдаад болох биш. Өөрөө хүний эрхийн гайгүй мэдлэгтэй хүн бусдын эрхийг зөрчих нь барагтай л бол үгүй гэнэ. Ёс зүйтэй, намбалаг нийгэм бүрэлдэх хөрс биш гэж үү дээ?

ХЭҮК уг нь өдөр тутам энэ төрлийн сургалт зохион байгуулдаг юм байна. 2001 онд анх байгуулагдсан цагаасаа 300 гаруй мянган хүнийг хамруулжээ. Гэхдээ 3 саяулаа суухаас нааш маниус бүткү л дээ. Мөн тэр 300 мянгад дахин давтан давтан хэлэхгүй  бол мартана. Өөрөөр хэлбэл соён гэгээрлийг нийгэм рүү цаг үргэлж урсгаж цутгаж байх хэрэгцээ бидэнд бодитоор байна. Гэхдээ тэгээд юм үргэлж сайжраад явдаг, энэ мэт даруухан хүмүүс тэрэнд хувь нэмрээ оруулаад л явдаг да бусад нь хэл амаа л билүүдээд сууж байдаг нь жам л юм хойно доо.

Энэ уулзалтад сэтгүүлчид бид нар тавуулаа л байлаа ккк. Олон амьтны гомдол цөхрөлийг чимээгүйхэн барагдуулж, тэглээ гэж гавьяархдаггүй, хүчин чадал, төсөв мөнгө аль алин нь төсөрхөн энэ газар олон сэтгүүлч цугласангүй. Жаахан харамсалтай ч юм шиг. Тэр тусам нь яриад баймаар ч юм шиг. Гэхдээ бид нар тавиулаа харагдсан юм болов уу гэлтэй Сүнжид дарга биднийг ирсэнд жигтэйхэн талархаад уулзалт дуусав. Би ч “энэ талаар нэг юм бичнээ” гэж амлаад гарлаа.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 3 цаг 20 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 3 цаг 24 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 3 цаг 25 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 3 цаг 26 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 3 цаг 27 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 3 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 5 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 5 цаг 24 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 5 цаг 26 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 5 цаг 27 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 5 цаг 29 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 5 цаг 31 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 32 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 5 цаг 36 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 7 цаг 48 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 7 цаг 48 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 7 цаг 49 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 7 цаг 51 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 7 цаг 53 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 9 цаг 9 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top