x

Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцов

Тээврийн цагдаагийн албанаас жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо улсын бүртгэлийн дугаарыг нуун далдлах, хуурамчаар үйлдэхгүй байхыг анхааруулав. 

Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг багасгахаар “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг энэ сарын 8-наас нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Эхний тав хоногт 3659 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 1318 жолоочийг торгожээ. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуяг:

-Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг нуун далдалсан, хуурамч улсын бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Эдгээр заалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог. Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцвол иргэнийг 10 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 мянган төгрөгөөр торгодог. Харин улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, дугааргүй хөдөлгөөнд оролцсон иргэнийг 25 мянга, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ оны эхний 10 сард ийм зөрчил гаргасан 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дахь заалт буюу улсын хуурамч бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил их байна. Энэ оны эхний 10 сард энэ төрлийн зөрчил гаргасан 496 жолоочид хариуцлага тооцож, жолоодох эрхийг 3 сараар хасах, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгосон.

Хяналт, шалгалтын хүрээнд зөрчил гаргасан 253 жолоочийг 2.530.000 төгрөг, 219 жолоочийг 2.190.000 төгрөг, 496 жолоочийг 4.960.000 төгрөг, 350 жолоочийг 7 сая төгрөгөөр торгожээ. Мөн хуурамч улсын бүртгэлийн дугаартай замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаас гадна камерын хяналт, дэвшилтэт техник технологи, иргэдийн E-Police аппликейшнээр ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу шалгаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 24 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 50 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 1 цаг 13 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 1 цаг 14 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 1 цаг 16 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 1 цаг 17 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 1 цаг 25 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 1 цаг 26 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 27 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 2 цаг 34 мин Дэлхийн “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохиож байна 2 цаг 46 мин Прокурор, цагдаа, удирдлагын төв хамтран шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ 2 цаг 52 мин О.Саранчулуун: УИХ-ын чуулганы хуралдааны 90 орчим хувийг иргэд, олон нийт хардаггүй, сонсдоггүй, мэддэггүй 3 цаг 1 мин Ши Жиньпин G20-ийн дээд уулзалтад оролцохгүй 3 цаг 24 мин Оюунтнууд хэмээх баастай бурхад 3 цаг 24 мин Угаарын хийн эрсдэлтэй айлуудад ханан пийшин шинэчлэн суурилуулжээ 3 цаг 29 мин Монголын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол НҮБ-аар батлагдлаа 3 цаг 31 мин Монгол, Кубын дипломат харилцааны 65 жилийн ойг тэмдэглэн Элчин сайд жуух бичгээ өргөн барив 3 цаг 32 мин Зуны Олимпоос өвлийнх рүү спортын зарим төрлийг шилжүүлэх асуудлыг ОУОХ хэлэлцэж байна 3 цаг 34 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цаг 39 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top