x

“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралтай худалдаа шинжээчдийн анхаарлыг татаж байна

Хятадын цахим худалдааны хамгийн том хямдрал явагдаж буй энэ үед хэрэглээний зардал эргэн нэмэгдэх шинж тэмдэг ажиглагдах эсэх нь шинжээчид, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байна. Энэ удаагийн хямдрал дэлхийн хоёр дахь том эдийн засагтай оронд эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх чиглэлд Бээжин ихээхэн хүчин чармайлт гаргаж буй үед тохиож байна.  

Хятадын технологийн салбарт тэргүүлэгч “Алибаба” компани 2009 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн “Ганц биечүүдийн өдөр” хэмээн нэрлэдэг хямдралтай худалдаа нь жил бүрийн энэ үед их хэмжээний орлого авчирдаг.

Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд болдог “Ганц биечүүдийн өдөр” нь “Алибаба” болон түүний гол өрсөлдөгч “JD.com”-ын борлуулалтын гол хөдөлгөгч хүч болжээ. Гэхдээ хоёр компанийн аль аль нь өнгөрсөн онд “Ганц биечүүдийн өдөр”-ийн борлуулалтын талаарх дэлгэрэнгүй тоо баримтыг хоёр дахь жилдээ дараалан танилцуулаагүй бөгөөд “Алибаба”-гийн хувьд борлуулалт өссөн хэмээн мэдэгдсэн юм.

Дотоодын хэрэглээ саарч буй нь цар тахлаас үүдэлтэй үр дагавраас бүрэн сэргэхийг зорьж буй Хятадын бодлого боловсруулагчдын өмнө тулгарч буй гол асуудлуудын нэг болоод байна. Тус улсын эрх баригчид сүүлийн долоо хоногт эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эрчимтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ зарлаад байгаа юм. Тухайлбал, бодлогын хүүг бууруулах, орон нутгийн засаг захиргааны өрийн хязгаарыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Гэвч хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсвийн томоохон хөшүүрэг байхгүй тохиолдолд цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтүүдэд дахин хүргэх нь амаргүй байх магадлалтай гэж олон эдийн засагч үзэж байна. Шинжээчдийн ярьж буйгаар, сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр өгөөж гарч буй шинж тэмдэг ажиглагдаж байгаа тул энэ жилийн “Ганц биечүүдийн өдөр” жижиглэнгийн худалдааны томоохон компаниудын хувьд ихээхэн ашгийг авчирч магадгүй байна.

Дижитал эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн “VO2 Asia Pacific” зөвлөх компанийн тооцоолсноор, энэ оны “Ганц биечүүдийн өдөр”-өөр 1.2 их наяд гаруй юанийн /167 тэрбум ам.доллар/ орлого олох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 7 цаг 8 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 7 цаг 15 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 7 цаг 25 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 7 цаг 48 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 7 цаг 54 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 8 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 9 цаг 20 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 цаг 44 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 9 цаг 50 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 9 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top