x

“Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд” эхэллээ

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Хятад орныг танин мэдэх нь: Өвөр монголын соёлын өдрүүд”-ийн нээлт Соёлын төв өргөөнд боллоо.

Соёлын өдрүүдийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран 12 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн соёлын өдрүүдийг бие хамгаалах урлагийн үзүүлэн тоглолт, утга зохиол, ном хэвлэл, уламжлалт анагаах ухааны оношилгоо, сургалт, кино уран бүтээлийг олон нийтэд толилуулах зэрэг өргөн агуулгатай зохион байгуулж буйна.

ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал:

-Монгол, Хятад хоёр улсын соёлын харилцаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр улсын сонгодог бүтээлийг харилцан орчуулах, соёлын чиглэлээрх хурал чуулган, уулзалт, наадамд харилцан урьж оролцуулах, уран бүтээлчдийн үзэсгэлэнг харилцан зохион байгуулах, Үндэсний урлагийн их театр, спорт цогцолборын барилга байгууламжийг бүтээн байгуулах, соёл, урлагийн наадамд урьж оролцуулах зэрэг олон агуулгатай тасралтгүй хөгжиж ирсэн юм. Цаашид Монгол, Хятад, Орос улсын “Цайны зам” соёлын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, хоёр улсын соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Гадаад харилцаа, хэвлэл, мэдээллийн албаны дарга, ноён Жян Шиньхуй: 

-Хятад, Монгол хоёр бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш. ӨМӨЗО нь Монголтой хил залгаа Хятадын мужийн хувьд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг чанд мөрдөн, хөршүүдтэйгээ сайн найз, түнш байх дипломат бодлогыг баримтлан, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Монгол Улстай газарзүйн хувьд ойр, соёлын хувьд ажил төстэй зэрэг давуу талаа бүрэн дүүрэн ашиглаж, хоёр орны худалдаа эдийн засаг, соёл, эрүүл мэнд, экологи, боловсрол гэгээрэл зэрэг олон салбрын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж, Хятад, Монгол хоёр орон олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, найрамдлыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Энэхүү Соёлын өдрүүдийн үйл ажиллагаа нь хоёр орны соёлын солилцоог хөгжүүлж, ард иргэд харилцааг гүнзгийрүүлэхэд илүү бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ үеэр Бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн тусгай тоглолт үзүүллээ. Хятадын Шаолины Үшүгийн тусгай үзүүлбэр нь дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутгийг тойрон аялан тоглосон соёлын гайхамшигт бүтээл юм.

Соёлын өдрүүд долоо хоногийн турш үргэлжилнэ.

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 36 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 39 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 42 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 44 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 45 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 14 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 16 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 17 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 21 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 36 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 3 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 5 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 20 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 5 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 37 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 40 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 42 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 44 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 20 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 33 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top