x

Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй гүйцээнэ биз дээ

Ойрын өдрүүдэд эрчим хүчний шинэчлэл гээд нийгэм даяараа сүрхий бужигнаж байна. Эдийн засгаа тэтгэдэг байх ёстой энэ салбар уналтад орсон учраас зайлшгүй реформ хийх шаардлагатай гэж төр засгаас тайлбарлав. Эрчим хүчний шинэчлэл гэж ярьсан асуудлуудаас үнэ нэмэх нь л хамгийн түрүүнд биеллээ олж байх шиг. Уг нь систем бүхэлдээ дампуурах эрсдэлд орсон бол үр ашиг менежментийг нь сайжруулж, цогц шилжилт хийхээс өөр замгүй л дээ. Тэр утгаараа эрчим хүчний шинэчлэл гэсэн том малгай дор либералчлал, өмч хувьчлалын асуудлаас гадна хөрөнгийн зах зээлд гаргах, цахилгаанаа экспортлох, хөрөнгө оруулагчдыг татах гээд өчнөөн ажлууд төлөвлөжээ. Энэ тухай салбарын сайд, шийдвэр гаргагчид зогсоо зайгүй амаа цангатал ярьсан. Мэдээж эрчим хүчний шинэчлэлийн цаана тэр олон ажлыг ухаалгаар, зохион байгуулалттай, тасралтгүй үргэлжлүүлж явуулснаар салбар аяндаа сэргэнэ. Том зургаараа хараат бус, бие даасан эрчим хүчний системтэй болно. Ингэснээр улс орны эдийн засагт бодит хувь нэмрээ оруулдаг салбар болох юм. Гэтэл энэ реформын хүрээнд чаддагаараа цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болж байна. Үүнд ард түмэн их бухимдалтай байгаа. Яагаад гэвэл салбарын шинэчлэл нэрийн дор ард түмнийг молигодоод үнэ тарифаа нэмчихээр аргагүй шүү дээ.

Албаны эх сурвалжууд нь дуугарах тоолондоо хэдэн тоо холбож хэлдэг боллоо. Эрчим хүчний салбар 2024 онд 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан, ийм янзаар удаан үргэлжилбэл алдагдлын хэмжээ их наяд давна гэсэн. Ядаж байхад хагас зуун жилийн түүхтэй цахилгаан, дулааны станцууд нь нэг өвлийн насгүй болчихож. Цахилгаан үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжүүд нь хуучирч муудаад хэзээ мөдгүй зад үсэрч, хот даяараа хөлдөхөд ойрхон байгаа нь ч бодит үнэн. Тэгээд цахилгаан, дулаанаа өртөг үнээсээ хамаагүй бага ханшаар зараад байхаар станцууд нь эргээд өрөнд ороод зогсохгүй ард түмний төлсөн татвараас татаас авагч болж хувирчээ. Үүгээр зогсохгүй эрчим хүчний нүүрс нийлүүлэгч компаниудын хормойноос зүүгдээстэй. Давхар, давхар өрийн сүлжээ үүсч чөтгөрийн тойрогт орчихож. За тэгээд энэ бүх зовлон бэрхшээлээс ангижрах цорын ганц амар шийдэл нь үнэ нэмэх байсан байх. Эрчим хүчээ хэрэглэгчдэд бодит өртгөөр нь нийлүүлж эхэлбэл станцуудын урт хугацааны өр зээлүүдээсээ салж чадах юм гэсэн. 2027 он гэхэд эрчим хүчний салбарын хуримтлагдсан өр төлбөр бүрэн барагдахын зэрэгцээ нүүрсний уурхай, төмөр замын үйл ажиллагааны алдагдалгүй болно. Тэр цагт эрчим хүчний салбар татаасгүй болно гэж үнэ нэмж буй учир шалтгааныг тайлаад байгаа юм билээ.

Яг үнэн хэрэгтээ эрчим хүчний реформыг жирийн малчин хүртэл дэмжинэ. Өдрөөс өдөрт бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа энэ цагт монголчуудын хувьд эрчим хүчний хараат байдлаас гарах нь амин чухал асуудал. Харин цахилгаан, дулааны үнийг нэмсний ар дээр инфляци гэж айхавтар “мангаа” айл болгоны хаалгыг тогшино. Ингээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлдвэр үйлчилгээ, лангуу, оффис түрээс гээд бүх юмны үнэ дагаад өсөх нь тодорхой. Томоос нь жижиг хүртэлх үйлдвэрүүдийн зардал нь асар их нэмэгдэнэ. Наад зах нь талхны жижиг цех хүртэл цахилгаан, дулааны нэмэгдлийг өртөг зардалдаа шингээчихээр бүтээгдэхүүнийх нь үнэ дагаад өснө. Цаашлаад ажилчдын цалин хөлс нэмэгдвэл аж ахуйн нэгжүүдийн улсад төлөх НДШ, татварууд нь дагаад л талийж өгнө. Эдийн засагчдын харж байгаагаар бараа бүтээгдэхүүнд хамгийн багадаа 5-10 хувийн өсөлт ирнэ гэж таамаг дэвшүүлж байсан.

Эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудалд салбарынхан дуу нэгтэй дэмждэг. Нэгэнт сонгууль дууссан болохоор улс төрийн шийдвэр нь ч гарлаа. Төр засаг ч ард түмнээс айх айдсаа гээж. Одоо яаж харгис хандах вэ гэдгээ л бодно. Эрчим хүчний реформ хийхийн цаана үнэ тариф хэрхэн яаж нэмэгдэж байгааг өнөөдөр албан ёсоор танилцуулахаар болж байх шив. Урьдчилсан байдлаар өрхийн цахилгааны үнийг 29.6 хувиар, дулааны төлбөрийг одоо байгаагаас нь хоёр дахин нэмэгдүүлье гэдэг саналыг салбар яам гаргаад байгаа. Үнийн өсөлтийн дарамтад нийгэм тэр чигээрээ өртөнө. Нэгэнт төр засгаас цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гарвал дуугүй л дагаад төлөөд явах байх даа. Нөгөө “Та нар яаж амьдраад байна аа” гэж дуу алдуулан амьд байгаа ард түмэн л хэцүүднэ. Цахилгаан дулааны салбарынхан тэр чигтээ л тэрбумтнууд байдаг тухай амтай болгон нь ярьж байна. Дулааны салбараас тавь жаран байртай нэг нөхөр ч жишээ болон яригдаж байна. Хэрэв эдгээр хүмүүс үргэлжлүүлэн ажилласаар, хулгайгаа хийсээр байвал үнэ нэмээд ч хэрэг болохгүй гэдгийг УИХ-ын гишүүд маань мэдэж байгаа л гэж найдахаас. УИХ-ын залуу гишүүн С.Цэнгүүн 103 гишүүнээр дэмжүүлсэн гэж өөрөөрөө бахархан ярьсан байна лээ. Үнэ нэмэхээс өөр юм хийхгүй бол ард түмнээ хэдэн авлигачийг тэжээх гэж шулсан хэрэгт орно гэдгээ мэдэх үү. Ийм нэр хоч авахгүйн тулд өөрөө гарын үсэг зуруулдаг шигээ наад гишүүдээ манлайлан нөлөөлж ажиллаарай даа.

Тэгэхээр төр засгийн зүгээс эрчим хүчний реформоо тасралтгүй үргэлжлүүлж хийх хэрэгтэйг сануулмаар байна. Учир нь нийгэмд “Энэ шинэчлэл цааш явахгүй. Цахилгаан, дулааны үнийг нэмэх гэж ард түмнийг хуурч байгаа пиар дөө” гэсэн хардлага байгаа болохоор зориуд ингэж хэлээд байгаа юм. Юун төлөө УИХ-д суудалтай намууд эрчим хүчний шинэчлэл дээр санал нэгдээд байгаа билээ дээ. Зогсоо зайгүй явуулаад гүйцээнэ биз дээ. Ялангуяа С.Цэнгүүн гишүүн энэ талаар ард түмэндээ байнга тайлагнаж байх биз.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 3 цаг 24 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 3 цаг 28 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 3 цаг 29 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 3 цаг 30 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 3 цаг 32 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 3 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 5 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 5 цаг 28 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 5 цаг 30 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 5 цаг 32 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 5 цаг 33 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 5 цаг 35 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 5 цаг 36 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 5 цаг 40 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 7 цаг 52 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 7 цаг 52 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 7 цаг 53 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 7 цаг 55 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 7 цаг 57 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 9 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top