x

Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг”

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үр дагавар үргэлжилсээр байна. Олон улсын зүгээс Монгол Улс В.Путиныг айлчлах үед нь Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн гишүүний хувьд баривчлах ёстой гэсэн юм. Ялангуяа ОУЭШ яг ийм байр суурь илэрхийлсэн.

Тэр үед Монгол Улсад зарим талаас ОУЭШ-ийн дүрэм журмыг В.Путиныг баривчлах хэмжээнд Ромын дүрмийг нь мөрдөх үүрэг бидэнд бий юу гэдэг байр суурь гарч ирсэн. Энэ талаар товч тайлбарлахад ОУЭШ-ийн Ромын дүрэм нь Олон улсын байнгын ажиллагаатай Эрүүгийн шүүхийг байгуулах тухай олон улсын гэрээ юм. Анх 1998 онд Ром хотод батлагдаж, 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ.

Монгол Улс Ромын дүрмийг 2002 онд соёрхон баталж, ОУЭШ-ийг үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан. Одоогийн байдлаар 123 улс Ромын дүрмийн гишүүнээр нэгдсэн. Ромын дүрмээр гишүүн улсууд Төрлөөр устгах, хүн төрөлхтний эсрэг, дайны, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг дотооддоо шийдвэрлэх боломжгүй тохиолдолд ОУЭШ-д уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг юм.

Гишүүн орнуудаас ОУЭШ-д шүүгчээ оруулах сонирхол асар их байдаг. Монгол Улс ч олон жил шүүгчдээ өрсөлдүүлж байв. 2017 онд гэхэд л Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр нэрээ дэвшүүлж байсан юм. Тэгж байгаад 2023 онд Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Монгол Улсаас анх удаа ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдож байв.

ОУЭШ гэж ийм учир жанцантай шүүх байна. Харин тус шүүх Монгол Улсад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин айлчилсантай холбоотой шийдвэр 2024 оны 10 дугаар сарын 24-нд гаргажээ. ОУЭШ-ийн Урьдчилсан ажиллагааны танхимын шүүгч нар Монгол Улс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг өөрийн нутаг дэвсгэрт байхад нь баривчилж, шүүхэд шилжүүлээгүй нь ноцтой асуудал. Үүнийг харгалзан үзэж, уг асуудлыг Ромын дүрмийн оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргажээ.

Ингэж асуудлыг Ромын Дүрмийн оролцогч талуудын Ассамблейд танилцуулснаар В.Путиныг баривчлах ёстой, ёсгүй талаарх хууль эрх зүйн маргаан дууссан. Харамсалтай нь үүгээр Монгол Улс В.Путиныг баривчлаагүй нь улс төрийн асуудал гэсэн дүгнэлтийг үлдээж байгаа юм. ОУЭШ-ийн энэ шийдвэрийг олон улсын хэвлэлүүдээр мэдээлсний дараа Монголын нөлөө бүхий экспертүүд байр сууриа илэрхийлж эхэллээ. Нэрт нийтлэлч Баабар л гэхэд Монгол Улс В.Путиныг баривчлаагүйд биш урьсанд байгаа юм гэжээ.

Гадаад харилцааны өмнөх сайд нар ч ийм байр суурьтай байна. Тэд Стан-цэцэгийн алдаа, энэ хүн л Монгол Улсын гадаад харилцааг нуман тулгуурт оруулчихлаа гэв. Өөр бусад эксперт ч адил байна. Тэдний байр суурь ноцтой гэхэд болно. Энэ бол Гадаад харилцааны яам, тэр дундаа сайд Б.Батцэцэгийн бодлогогүйнх. ОУЭШ-ийн дүрмийг мэдсээр байж зөрчсөн нь Монголыг олон улсад онигоо болголоо. Хэдий мөнхийн хөрш, харилцааны онцлогтой ч В.Путины айлчлал яагаад Ардчилсан үзэл санаа, Үндсэн хуульт эрх зүйт төрт ёсны эсрэг чиглэх болов гэдгийг өмнө нь бодох ёстой байсан юм. Энэ бол ердөө л стан орнуудыг магтан дуулж Ардчилсан хамтын орнуудаас илтэд тусгаарласан бодлого. Өөрөө англиар ярьдаггүй. Тийм болохоор оросоор ойлголцоход стан орнуудтай харилцах өөрт нь хялбар байж болно. Гэхдээ нэг хүний хэлний барьераас болж Монгол Улс Ардчиллаас ухрах хэмжээний тэнэгтэлд орж болохгүй гэцгээгээд эхэллээ.

Сүүлд авч байгаа мэдээллээр Монгол Улс ОУЭШ-д давж заалдах гарц байгаа гэнэ. Гэхдээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ганцаараа шийдэж барахааргүй дуулдаж байна. Нэгэнт хийчихсэн алдаа учраас нэлээд буулт хийж байж залруулах бололтой. Төрийн бүх институт нэг ширээнд сууж гадаад харилцааны экспер байж шийдэхгүй бол цаашид олон улсын зүгээс улс төр, эдийн засгийн шахалт, дарамт ирж нуман тулгуурт орсоор байхыг үгүйсгэхээргүй байдал ажиглагдаж байна.

Ажиглагч А.Батболд /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Цэцэн (139.5.218.206)
    Больж үз!
    2024 оны 10 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 39 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 21 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 22 цаг 18 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 22 цаг 20 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 22 цаг 21 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 22 цаг 29 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 22 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 22 цаг 38 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 22 цаг 41 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 22 цаг 42 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 22 цаг 43 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Өчигдөр 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top