x

Прагад ирсэн жуулчид шөнийн цагаар паб хэсэхийг хязгаарлав

Шөнийн цагаар гадаадын жуулчид Прага хотын шар айрагны газруудаар бөөнөөрөө хэсэж буйг хязгаарласан шийдвэрийг тус хотын захиргаа гаргажээ. Учир нь, чимээ шуугиан, хог хаягдал ихсэж, тав тух алдагдаж буйд хотын оршин суугчид дургүйцэх болжээ. Дээрх шийдвэрийн дагуу гадаадынханд зориулсан паб-турыг 22:00 цагаас 6:00 цаг хүртэл зохион байгуулахыг хориглосон байна.

Хотын орлогч дарга Иржи Поспишил хэлэхдээ “төрөлх хотоо соёлтой, олон нийтийн орон зайг хүндэтгэдэг хот болгох нь нэн тэргүүний зорилт мөн” гэжээ. Согтуу жуулчид нь хотын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна хэмээн хотын эрх баригчид үзэж байгаа аж.   

Прагаас гадна Венец, Амстердам, Барселона зэрэг хотуудын захиргааны зүгээс чимээ шуугиан тарьдаг жуулчидтай тэмцэхэд чиглэсэн дээрхтэй адил аргуудыг хэрэглэж байгаа юм.

Ялангуяа ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн объектууд байрладаг Прага 1 гэдэг төвийн дүүрэгт шар айрагны газрууд, зоогийн газруудын ихэнх нь үйлчилгээ явуулдаг тул дүүргийн захиргаа дээрх шийдвэрийг талархан хүлээж авсан байна.  Харин жуулчдыг пиво бааруудаар “аялуулдаг” Prague Pub Crawl компанийн зүгээс хотын захиргааны шийдвэрийг “популист алхам” гэж нэрлээд, хотын цагдаагийн бие бүрэлдэхүүн дутмаг байгаа гэх зэрэг бодитой асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгааг нь шүүмжилжээ.  

Прага хот 1,3 сая оршин суугчтай бөгөөд жилдээ 7,4 сая жуулчныг хүлээн авдаг байна. Жуулчид Прага хотын түүхэн дурсгалт газруудыг сонирхдог төдийгүй зарим пабад уснаас ч хямд байдаг шар айргийг нь амтлахыг ихэд хүсдэг гэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 2 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 5 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 8 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 11 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 1 цаг 40 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 1 цаг 42 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 1 цаг 43 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 1 цаг 46 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 2 цаг 2 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 2 цаг 29 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 2 цаг 31 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 2 цаг 45 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 3 цаг 30 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 7 цаг 3 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 цаг 6 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 7 цаг 8 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 7 цаг 10 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 7 цаг 46 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 7 цаг 58 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top