x

Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1  их наяд буюу 28.9 хувь, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 21.3 их наяд төгрөгт хүрч, 4.4 их наяд буюу  төгрөг буюу 25.9 хувиар нэмэгджээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 9 сард 19.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарсныг ҮСХ-ны хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил мэдээлэв.

Татварын орлого энэ оны эхний 9 сард 20 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 их наяд төгрөг буюу 26.1 хувиар нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 2.1 их наяд, НӨАТ 913.8 тэрбум, нийгмийн даатгалын орлого 578.2 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 252.8 тэрбум, онцгой албан татвар 226.6 тэрбум  төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

Оны эхний 9 сард татварын орлогын 32.1 хувийг орлогын албан татвар, 21.6 хувийг НӨАТ, 16.6 хувийг нийгмийн даатгалын, 6.6 хувийг гадаад үйл ажиллагааны, 4.1 хувийг онцгой албан татварын орлого, 19 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 73.3 хувийг ААНОАТ, 26.7 хувь /буцаан олголтыг хассан дүнгээр/-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 9 сард 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 их наяд төгрөг буюу 34.4 хувиар нэмэгдсэн байна. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 3 их наяд буюу 94.3 хувь, хөрөнгийн зардал 1.1 их наяд төгрөг буюу 40.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлөв.

Дээрх хугацаанд нийт  зардалд урсгал шилжүүлэг 40, бараа үйлчилгээний зардал 31.5, хөрөнгийн зардал 20.3, хүүгийн зардал 4.9, татаас 3.3 хувийг эзэлж байгаа юм. Хөрөнгийн зардал гэхэд 4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 их наяд төгрөг буюу 40.3 хувиар нэмэгджээ. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 501.5 тэрбум, тоног төхөөрөмжийн  зардал 100.2 тэрбум, бусад хөрөнгийн зардал 465 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа 2026-01-30 Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа 2026-01-30 Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ 2026-01-30 БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа 2026-01-30 Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ 2026-01-30 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо 2026-01-30 "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа 2026-01-30 Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв 2026-01-30 Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ 2026-01-30 Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ 2026-01-30 Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ 2026-01-30 Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв 2026-01-30 Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ 2026-01-30 Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 2026-01-30 Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа 2026-01-30 Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 2026-01-30 Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана 2026-01-30 Дубайд роботууд ашиглан орон сууц барина 2026-01-30 Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна 2026-01-30 Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын оргил ачаалал нэг цагаар буурчээ 2026-01-30
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх ...
Top