x

2024 онд 9693 иргэнд 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн тодруулахыг хүссэн ипотекийн зээл олголт, түүний хүртээмжийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

Б.Лхагвасүрэн:

-“Ипотекийн 6 хувийн зээлийг иргэдэд олгож байна. Зээлийг авсан иргэн 30 жилийн хугацаанд тэнцүү хуваариар төлдөг. Энэ нь бүтээгдэхүүний өөрийнх нь онцлог. Үндсэн эсвэл зээлийн хүүгээ урьдчилж төллөө ч дүнгийн хувьд адил тусна.

Энэ он гарсаар 1 их наяд 130 тэрбум төгрөгийн зээлийг 9693 зээлдэгчид олгоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм. Орон нутагт олгож буй 3 хувийн хүүтэй зээлд 2613 иргэнийг хамруулсан. Улаанбаатарт хотод олгосон зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд орсон зээл байна. Өнгөрсөн онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батлахдаа орон сууцны зээлийг хот хөдөөд тэнцвэртэй олгохоор шийдвэрлэсэн. Өрхийн  тооны харьцаа 50:50 байгаа бол мөнгөн дүнгийн хувьд орон нутагт 44 хувь, Улаанбаатар хотод 56 хувьтай байна.

Монголбанкнаас ирэх онд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэхээр ярьж буй. Хуримтлалын сан, арилжаанууд банкны болон эргэн төлөлтөөс санхүүжилтийг бүрдүүлэхийн зэрэгцээ ялгавартай эх үүсвэрийг ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын А бүсэд орон сууц худалдан авч буй тохиолдолд ипотекийн зээлийн хүүг 8-10 хувь болгож өсгөвөл эх үүсвэрийн хэмжээг 1,2-2 их наяд  төгрөгт хүргэх боломжтой” гэв.

Мөн гишүүн Н.Наранбаатар орон нутагт ажиллах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах зэрэг эерэг үр дагаврыг дагуулдаг учир орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 7 цаг 7 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 7 цаг 14 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 7 цаг 23 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 7 цаг 47 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 7 цаг 53 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 8 цаг 19 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 9 цаг 19 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 цаг 42 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 9 цаг 48 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 9 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top