x

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хүртэл хувиар чангарчээ

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ сарын 10-ны өдрийн байдлаар 3385.87 төгрөг болж, 0.15 хувиар суларлаа. Харин оны эхнээс 0.7, өмнөх оны мөн үеийнхээс 2 хувиар чангараад байна.

Жил бүрийн есдүгээр сараас эхлэн өвлийн түлш, шатахууны нөөц бэлдэх, хэрэглээний барааны худалдан авахтай холбоотой импортын барааны эрэлт нэмэгддэг бол цаг агаараас үүдэн уул уурхай, мал аж ахуй зэрэг гадаад валютын орлого бүхий салбарын идэвхжил буурснаар валютын зах зээл улирлын шинжтэй хэлбэлздэг. Олон жилийн дундаж статистикаас үзэхэд төгрөгийн ханш сулрах дарамт хамгийн их байдаг нь 9 дүгээр сар юм. Энэ үзэгдэл энэ жил ч давтагдаж байна.

Экспортын орлого энэ оны эхний 9 сарын байдлаар өмнөх жилийн мөн үеийнхээс 4.3 хувиар, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой импортын дүн харгалзах хугацаанд 27.4 хувиар өсжээ. Макро эдийн засгийн хувьд нүүрсний экспорт их, алт, зэсийн үнэ олон улсын зах зээлд хэвээр байгаатай холбоотой гадаад валютын орох урсгал өндөр түвшинд хадгалагдаж, ГВУН-ийн хэмжээ 4.6 тэрбум ам.доллар байна. Иймд валютын зах зээлд үүсээд буй ханшийн хэлбэлзэл түр зуурын шинжтэйгээс гадна цаашид тогтворжихоор байгааг төв банк мэдээллээ.

Монголбанк энэ сарын 11-ний байдлаар цэвэр дүнгээр 378 сая ам.доллар худалджээ. Өөрөөр хэлбэл худалдан авсан гадаад валютаа эргүүлэн худалдаж байгаа ч нөгөө талдаа, иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан алтаа мөнгөжүүлэн ГВАН-ийг арвижуулж байна. Засгийн газраас гадаад зээл, бондын төлбөрийг амжилттай хойшлуулснаар ойрын хугацаанд төлөх томоохон зээлийн төлбөр байхгүй тул цаашид төгрөгийн ханш сулрах шалтгаан бага хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 14 цаг 15 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 14 цаг 25 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 14 цаг 28 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 14 цаг 28 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 14 цаг 29 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 14 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 14 цаг 31 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 14 цаг 32 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 16 цаг 53 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 17 цаг 2 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 17 цаг 2 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 17 цаг 6 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 15 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 17 цаг 20 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 18 цаг 56 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 19 цаг 8 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 19 цаг 8 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 19 цаг 9 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 19 цаг 14 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 19 цаг 18 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр...
Top