x

Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ?

Улс орнууд эдийн засгийн хөгжлөө  дотоодын нийт бүтээгдэхүүнээр (ДНБ, Gross Domestic Product, GDP) хэмжсээр ирлээ. Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ буюу иргэдийн амьдралын түвшин нь 2023 онд 6,000 ам.доллар, 2024 онд 6,800 (ХБГ-хүлээгдэж байгаа гүйцэтгэл), 2028 онд  ДНБ 10,000 ам.долларт хүрэх төлөвтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан мэдэгдэв. Тэгж чадвал дөрвөн жилийн дараа МУ дэлхийн 190 орноос өнөөгийн 104-р байрнаасаа дээшилж эхний наяд орно гэсэн үг. Тэгэхийн тулд 2026 онд багтаж 14 мега төслөө бүрэн эхлүүлсэн байх ёстой ажээ. Тэгвэл эдгээр дэд бүтцийн том том төслүүд эдийн засагт нөлөөлж буйг яаж хэмжиж болох вэ?

Кэйнс ба Сэй

ДНБ нь улс оронд тухайн онд айл өрх, бизнес, төр засгийн эцсийн худалдан авалт юм. (Y = C + I + G + (X − M): GDP (Y) is the sum of consumption (C), investment (I), government Expenditures (G) and net exports (X − M). Хэрэглээ нь (C+G) ДНБ-ний гуравны хоёрыг эзэлдэг учир ихэнхи хүмүүс эдийн засгийн гол хөдөлгүүр нь хэрэглээ гэж үздэг. Хэрэглээ өндөр буюу эрэлт их байх тусам нийлүүлэлт нэмэгдэнэ (demand creates supply), тиймээс төрийн зардал их байх нь зөв гэж Кэйнсийн (Английн эдийн засагч Ж.М.Кэйнс (1883-1946)) эдийн засагчид зөвлөдөг. Зүүн болон зүүн-төвийн улс төрийн хүчнүүд энэ үзэл бодлыг дэмждэг.

Гэтэл эдийн засгийг зөвхөн эцсийн хэрэглээ биш бас хөрөнгө оруулалт, хуримтлал буюу нийт зардал хөдөлгөж байдаг. ДНБ бол иргэдийн амьдралын түвшинг харуулдаг чухал үзүүлэлт боловч тодорхой хүчин зүйлүүдийг орхигдуулдаг. Хамгийн гол нь нийлүүлэлтийн холбоосны (supply chain) үнэ цэнийг (бас өртгийг ч гэдэг) оруулдаггүй буюу бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхээс тээвэрлэх, бөөнөөр болон жижиглэн худалдах хүртэлх үе шатыг харуулдаггүй. Манайд ДНБ-ийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээг хасдаг. Гэтэл тэр нийт үйлдвэрлэл (Нийт Үйлдвэрлэл, НҮ буюу Gross Output, GO) гэдэгт том жижиг бүх бизнесийн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ орсон байгаа.

Эдийн засгийн бодит хэмжээг ДНБ-ээс гадна НҮ-ээр тооцвол бодьтой болох юм.

Мөн НҮ нь ДНБ-ээс том учир хэрэглээ эдийн засгийн хоёрны нэг нь биш,  дөрөвний нэгтэй тэнцэж байгаа учир хэрэглээ нь хамгийн гол хүчин зүйл биш юм (Зураг 1).

Тийм учраас эдийн засгийн үйл ажиллагааны өөрчлөлтийг бүрэн харуулахын тулд төр засаг (ҮСХ) ДНБ-ээс гадна нийлүүлэлтийн холбоосын үнэ цэнийг буюу НҮ-ийн хэмжээг жил, улирал тутам гаргаж, холбогдох үнэлэлт дүгнэлтийг хийдэг болох шаардлагатай байна.  НҮ-ийг бас бизнес хоорондын солилцооны үзүүлэлт гээд B2B index-ээр зарим оронд хэмжих болсныг бас тооцох цаг болжээ.  

НҮ-ээр бид дэд бүтцийн мега төслүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнд яаж тусч буйгаас гадна, аль салбарт, ямар түвшинд шинэ санаачилга (innovation), өрсөлдөх чадвар өрнөж буйг тодорхойлох, улмаар улс орны эдийн засгийн амжилтыг тодруулах боломж бүрдэнэ. Тэгээд ч хэрэглээ бол угаасаа үр дагавар болохоос хөгжил цэцэглэлийг өдөөгч биш.

Зураг 1. МУ-ын Нийт үйлдвэрлэл, ДНБ оны үнээр, эцсийн хэрэглээ, тэрбум америк доллар (ҮСХ)

Том, жижиг бизнесийн эрүүл, хүчирхэг байх эсэх нь тухайн үндэстний эдийн засаг ямар байхыг тодорхойлдог. Иргэдийн хуримтлал, компаниудын хөрөнгө оруулалт, шинийг санаачлах чадвар, хэрэглэгчид бүтээгдэхүүнийг нь хүсдэг болгох нь амжилтын суурь билээ. Ийнхүү эдийн засгийн өсөлт нь эрэлт талдаа талдаа биш нийлүүлэлт талдаа (supply creates demand) ажээ. Үүнийг Францын эрдэмтэн Ж. Сэй (Францын “Адам Смит”, 1767-1832) хоёр зуугаад жилийн өмнө “Эрчимтэй өөрчлөлт болон эдийн засгийн өсөлт нь нийлүүлэлтээс гарч ирдэг” гэж хэлжээ. Энэ онолыг бас “зах зээлийн Сэйгийн хууль” гэдэг. Энэ үзэл бодлыг баруун болон баруун төвийн улс төрийн хүчин дэмждэг.

Нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэхэд…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсвийн төслийг танилцуулахдаа нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрсэн оронд: “зээлжих зэрэглэл 1-2 түвшин дээшилж, зээлийн хүү 30 хүртэл хувь буурна. Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-аас гурав дахин өсөж, дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдэнэ. Шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалтын хувь нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдсэнээр эдийн засаг төрөлждөг. Чадварлаг хүний нөөц эх орондоо буцан ирж, гадаадын чадварлаг мэргэжилтнүүд тус улсад ажиллаж эхэлнэ. Иргэдийн дундаж цалин 60 хүртэл хувь өсч, өрхийн орлого нэмэгдсэнээр ядуурлын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр засаглалын бүтээмж сайжирдаг. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч, чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанар сайжирч, хүн амын дундаж наслалт нэмэгддэг” гэв.

Харин энэ бүхэн МУ-д хэрэгжихийн тулд “Сэй-гийн хуулийг” хэрэгжүүлэх,  бизнесийн орчинг сайжруулан эрх тэнцүү болгох, тодорхой татваруудыг бууруулах, шинэ санаачилгыг урамшуулах, төрийн өмчит компаниудыг үе шаттайгаар олон нийтийн болгох, гадаадын банкийг бодлогоор оруулах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, шударга ёсыг тогтоох, шүүх засгийн шинэчлэл явуулах, үнийг чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч явуулах шаардлагатай.

Энэ бүхнийг 2028 он хүртэл амжуулж чадах эсэх нь Засгийн газар, УИХ, иргэдийн мэдлэгтэй оролцоо, шаардлагаас хамаарах болно.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 5 цаг 3 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 5 цаг 7 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 5 цаг 8 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 5 цаг 9 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 5 цаг 10 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 5 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 6 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 7 цаг 7 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 7 цаг 9 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 7 цаг 11 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 7 цаг 12 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 7 цаг 14 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 7 цаг 15 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 7 цаг 19 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 9 цаг 31 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 9 цаг 31 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 9 цаг 32 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 9 цаг 34 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 9 цаг 36 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 10 цаг 52 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top