x

Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд

Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд

Коэльо амьдралын утга учрыг олчихсон уу? Огтоос үгүй, зохиолч “Амьдралыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч бас “Ямар утга учиртай юм бэ” гэдэг асуултаар өөрийгөө байнга шаналгах шаардлагагүй. Харин амьдралыг өөрийн бодол санаа, өөрт хэрэгтэй зүйлсээр дүүргэх нь хавьгүй дээр” гэжээ. Пауло Коэльо хөлөөрөө толгой хийсэн амьдралыг амжилт ололтод урвуулах алхимийн томъёог олчихсон байж мэднэ. Сэтгэцийн эмнэлгийн өвчтөн, хар тамхичин, тамлуулж тарчилж явсан зэрэг Коэльогийн намтрыг харвал тэр томъёог мэддэг болов уу гэмээр...

Рио-дэ-Жанейрогийн чинээлэг инженер Педро, гэргий Лижии хоёр 1947 оны наймдугаар сарын 24-нд төрсөн хүүдээ Пауло нэрийг хайрласан юмсанжээ. Педро, Лижии хоёр хүүгээ долоотойд иезүит шашны сургуульд суулгаад сэтгэл амартал Пауло нэг л өдөр зохиолч болно гэж сандаргажээ. Ээж аав нь эхлээд инженер болчихоод ажлынхаа завсар зайгаар зохиол бичихгүй юу гэхэд нь Revived Paths зохиолынхоо баатар лугаа адил “Үгүй ээ, би зохиол бичдэг инженер биш, зүгээр зохиолч л болмоор байна” гэж хариулсан нь тодорхой.

Пауло долоотойгийнхоо мөрөөдлийг орхиогүй юм. Гэхдээ хүүхэд насны мөрөөдөлдөө бараг 30 жилийн дараа, 38 насандаа л хүрчээ. Эцэг эх нь зохиолч болох санааг нь эвдэж өөрчлөх гэж зүйл бүрээр оролдсон байдаг. Бразилд “амар амгалан” тогтоосон 1960-аад оны цэргийн дэлгэмийн жилүүдэд хуульч юм уу, инженер мэргэжилтэй болбоос хоолоо амархан олоод идчихээр байлаа. Аав ээжийнхээ шахалтаар Пауло Рио-дэ-Жанейрогийн их сургуулийн хуулийн ангид орсон ч удалгүй сургуулиа хаяжээ.

Өнгөрсөн зууны 60-аад оны цэргийн дэглэмтэй Бразилд урлаг хориотой. Тэр тусмаа “уран бүтээлч” гэдэг үг “ижил хүйстэн”, “коммунист”, “хар тамхичин”, “ажилгүй” гэдэг агуулгатай. Зохиолч болохоор сургуулиа хаясан хүүдээ санаа зовсон эцэг эх хоёр нь 17 настай хүүгээ сэтгэл мэдрэлийн эмнэлэгт “нуужээ”. Пауло эмнэлгээс гараад хиппи болов. Энэ зуураа Маркс, Ленинээс өгсүүлээд Бхагават-гитаг ч уншжээ. Дараа нь ертөнцийн сүйрэл хийгээд шашны асуудлаар дагнасан “2001” нэртэй хууль бус сэтгүүл эрхлэн гаргав. Үүнийхээ хажуугаар дууны анархист үг бичиж байлаа. Бразилийн Жим Моррисон гэгддэг рок од Raul Seixas шүлгийг нь дуу болгоход Пауло багагүй алдаршжээ. Түүнчлэн Пауло сонины сэтгүүлч, театрийн найруулагч, жүжигчин зэргээр өөрийгөө тасралтгүй сорьсоор. Гэтэл дууны шүлэг нь төр засгийн анхааралд өртөв. Паулог төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж гурвантаа баривчлагдан эрүүдүүлжээ. Шоронгоос гараад жаал “засарч” жирийн хүн шиг амьдрахаар шийдэв. Ингээд бичихээ бүр больж CBS Records компанид ажилд орсон боловч нэг л нартай өдөр гэв гэнэт ямар ч тайлбаргүй ажлаас нь халжээ. Тэгмэгц аялахаар шийдэн замд гарав. Тэгж явахдаа тэрээр Амстердамд 1492 онд байгуулагдсан католик шашны RAM бүлгийнхэнтэй учирчээ. Тэнд зам мөрийг нь заасан бэлгэ тэмдэг үзэж, ёс заншилд нь суралцсан хэмээдэг. Ингээд RAM бүлгийнхэн Паулог заншил ёсоор Сантьяго дэ Компостеллагийн эргэл мөргөлд явуулсан юмсанжээ. Түүхт эргэл мөргөлийн 80 км замыг туулаад бичсэн The Pilgrimage (1987) ном нь 40 хэлээр орчуулагдан мандав. Удаах Алхимич нь 88 хэл дээр хэвлэгдэн 420 долоо хоногт хамгийн борлуулалттай номоор шалгарч орчин цагийн онц эрэлтэй зохиолчоор тодорлоо.

Пауло амьдралын чухал асуудлыг хөндөж, хүмүүстэй чин сэтгэлээсээ хөөрөлдөж чаддаг учир зохиолч болсон юм. Амжилтынх нь нууц гэвэл хэдий нас биед хүрсэн ч багийнхаа мөрөөдлийг гээгүй явдал билээ. Алхимич (1988) роман нь уран зохиолын хүрээнээс давж бүх эх газрын тайзнаа амилсан.

Араас нь Brida (1990), Мактуб (1994), By the River Piedra I Sat Down and Wept (1994), The Fifth Mountain (1996), Manual of the Warrior of Light (1997) гээд цувруулж өгчээ. Энэ жил 77 нас хүрсэн Пауло Коэльо 32 номтой.

Нэпко хэвлэлийн газар зохиолчийн Алхимичийг өмнө орчуулан гаргасан. Мактуб, Харваач хоёр нь тун удахгүй уншигчийн гарт очно.

АЛХИМИЧ

Дэлхийн сая сая уншигчийн сэтгэлийг булаасан, зохиолчийн хамгийн алдартай бүтээл. Залуу хүнд бүтэхгүй болохгүй зүйл үгүй мэт санагдаж зоригтой мөрөөддөг. Гэвч далдын хүч мөрөөдөл чинь биелэхгүй хэмээн ховстдог. Пауло Коэльо “Хувь заяаныхаа биелэлд хүрэх нь хүмүүний цорын ганц үүрэг” хэмээн номолжээ. Олон хүний амьдралыг өөрчлөн тахигдсан романаас авах 10 сургамж:

  1. Сэтгэлээ сонс. Зөн билигтээ итгэж, сэтгэлээ дага.
  2. Мөрөөдлөө цуцалтгүй дага. Амьдралын чинь чин хүсэлд тотгорлох эргэлзээ, сааданд торж тогтож огтхон ч болохгүй.
  3. Амьдрал аялал болохоос томилолт биш. Мөрөөдлөө биелүүлэх явцдаа жаргаж цэнгэ бас замдаа туршлага хуримтлуулан суралц.
  4. Айдсаа дав. Хүн далд нөөц бололцоогоо бүрэн шавахад айдас үргэлж садаа болдог. Айдастайгаа тулж, даван туулах нь бие хүний өсөлтөд зайлшгүй чухал.
  5. Бошгоо ол. Хүн бүхэнд энэ насандаа хүрэх ёстой зорилго, бүтээх учиртай тавилан бий. Түүнийгээ тэнгэрийн бошиг мэт сэтгэн хайж олж биелүүлэх нь утга учиртайн дээр ханамж таашаал билээ.
  6. Орчлон чамайг ивээнэ. Хэрэв зээ өөрийнхөө бошгийг олох аваас орчлон таныг таалан болгоож дэгтрэн тэтгэнэ.
  7. Азгүй явдал бол замын нэг хэсэг. Азгүйдэл явдлаасаа аль болох суралцаж, амжилтад хүрэх аян замын гишгүүр гэж бодоорой.
  8. Үйл явцад итгэ. Замд таарах өчүүхэн зүйл, алдаа эндэл зүгээр ч нэг тохиолдоогүй бөгөөд нүсэр төвөлөгөөний өчүүхэн хэсэг юм.
  9. Хүслээ биелүүл. Таны бодол, итгэл үнэмшил биежин бодижих чадвартай. Эерэг хэмнэлийг барьж, амжилтаа төсөөл.
  10. Тодорхой бустай эвлэр. Таньж мэдэхгүй зүйл айдас төрүүлдэг ч чухам тэнд л боломж агуулагдаж байдаг 

МАКТУБ

Хүн төрөлхтний цэцэн мэргэн ухааны дээж болсон улс үндэстнүүдийн сургамжит үлгэрийг баяжуулсан богино өгүүллэгүүдийн эмхтгэл. Анх уншихад хэзээний мэддэг зүйл мэт санагдаж мэднэ. Гэхдээ Пауло Коэльо тархиндаа дахин “нэрж” ганц усаар охийг нь авсан учир уншихад хөнгөн ч философийн гүн агуулгатай. Мактуб ганц удаа уншаад цааш нь тавьчихдаг ном биш дэрлэж унтдаг судар. “Мактуб” нь фарси болон араб хэлээр “бичвэр” гэдэг утгатай.

ХАРВААЧ

Чимэг зураг бүхий энэ нимгэн номыг барьсан дороо уншиж дуусгана. Мэргэн харваач, нум сум харваж сурах хүсэлтэй хүү хоёрын түүх. Хүний хөлөөс дайжин аглагт амьдарч байсан мэргэн харваач Тэцүя дээр нумын эрдэмд сурах чин хүсэлтэй хүү ирж шавь орно. Тэцүя хүүг нум сумаар харваж сургахдаа амьдралын утга учир, өгөөмөр нинжин сэтгэл, энгийн бөгөөд эрхэмсэг оршихуйн ухааныг заана. Бид үргэлж шинийг судалж, мэдэхийг эрмэлздэг, энэ ном түүнийхээ хажуугаар хуучин дадал зуршлаа ч хамт гээхийн чухлыг таниулна.

НЕПКО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 2 цаг 20 мин Мэдээж “Ар нь түүз!” 2 цаг 31 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 56 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 3 цаг 0 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 3 цаг 5 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 3 цаг 10 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 3 цаг 15 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 18 цаг 14 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 18 цаг 18 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 22 цаг 3 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 22 цаг 17 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 22 цаг 29 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top