x

Голомт банк “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-өө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк 20 дахь удаагийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн “Ажилтай - Тэтгэлэгтэй оюутан” тодотголтойгоор зарлалаа.

Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх
зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн 1,800 гаруй оюутанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн сургалтын тэтгэлгийг Голомт банк олгоод байна.

2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлж буй “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгох бөгөөд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөр дараах шинэчлэлүүдийг агуулж байгаараа онцлогтой. 

  • Өмнө нь нэг оюутанд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол энэ жилээс тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, 2,000,000 төгрөг олгохоор боллоо.
  • Тэтгэлэгт оюутан \мэргэжлийн чиглэлийн\ Голомт банканд бүтэн болон хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой болж байна.
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутанд суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүй, голч дүнгийн босго тавихгүй.

Оюутанд тавигдах шаардлага:

  • 3 болон түүнээс дээш курсын оюутан байх
  • Тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
  • Тасралтгүй суралцах чадвартай, хариуцлагатай, манлайлагч оюутан байх
  • 6 сараас доошгүй хугацаагаар ажлын 4-өөс доошгүй өдөр ажиллах боломжтой байх

Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат:

1. Анкет бөглөх

2. Сонгон шалгаруулалтад оролцох

3. Тэтгэлгийн батламж гардуулах

4. Зөвхөн “Тэтгэлэгт оюутан”-д зориулсан хөгжлийн тусгай хөтөлбөрт хамрагдах

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх: https://student.golomtbank.com/#/

Бүрдүүлэх материал:

  • Их, дээд сургуулийн тодорхойлолт
  • Дүнгийн хуулбар

Тэтгэлгийн давуу тал:

  • Суралцах хугацаанд урилгаар Голомт банканд мэргэжлийн дагуу ажиллах
  • Өрсөлдөхүйц цалин хангамж, ээлжийн амралт эдлэх
  • Мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах
  • Голомт академийн хувийн хөгжлийн болон мэргэжлийн сургалтад хамрагдах
  • Эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдах зэрэг олон боломж оюутнууд та бүхнийг хүлээж байна.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах:

  • Цахим шуудан: hr@golomtbank.com
  • Холбогдох утас: 7575-1111 \1666, 1705\
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 7 цаг 9 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 7 цаг 16 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 7 цаг 25 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 7 цаг 49 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 7 цаг 55 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 8 цаг 22 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 9 цаг 21 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 цаг 44 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 9 цаг 50 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 9 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top