x

Зэсийн үнэ 10 мянган ам.доллароос давлаа

Хятадын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг сэргээх арга хэмжээ авч эхэлснээр зэсийн үнэ өсөж тонн нь 10 мянган ам.доллароос давсан бол төмрийн хүдрийн үнэ 100 ам.доллароос давжээ.

Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтыг зогсоох арга хэмжээ авна гэж Синьхуа агентлаг мэдээлсний дараа Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ хоёр хувиар өсөж, сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрсэн байна. Хятадын Төв банкнаас төрийн мэдлийн томоохон банкуудад 142 тэрбум ам.доллар нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай “Блүүмберг” агентлаг мэдээлсэн нь үнэ өсөхөд нөлөөлжээ.

“Хятадын эрх баригчид эдийн засагт итгэх итгэлийг сэргээхийг эрмэлзэж байна. Тэд асуудал бэрхшээл тулгарч байгааг, санхүүгийн хязгаарлалтуудыг сулруулах хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа гэсэн дохиог Хятадын иргэдэд илгээж байна” гэж Америкийн “StoneX Financial” компанийн металлын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Майкл Куоко ярилаа.

Түүнээс гадна АНУ-ын эдийн засаг цар тахлын уналтаас таамаглаж байснаас илүү хурдан гарч байгааг харуулсан тоо баримт нь Хойд Америкийн биржүүдийн арилжаанд эерэгээр нөлөөлсөн байна. Холбооны нөөцийн сан, Европын Төв банк зэрэг дэлхийн томоохон төв банкууд бодлогын хүүгээ бууруулж эхлээд буй энэ үед Хятадын эдийн засгийн өсөлтийг сэргээх арга хэмжээнүүдийг танилцуулжээ.

Уул уурхайн компанийн хувьцаанууд мөн огцом өссөн байна. Тухайлбал, “Glencore” компанийн хувьцаа Лондонд 5.8 хувиар, “Freeport-McMoran”-ынх Нью-Йоркт 7.5 хувиар, “Rio Tinto”-гийнх Лондонд 3.6 хувиар тус тус өсжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 7 цаг 6 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 7 цаг 13 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 7 цаг 22 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 7 цаг 46 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 7 цаг 52 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 8 цаг 18 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 9 цаг 18 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 цаг 41 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 9 цаг 47 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 9 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top