x

Эдийн засгийн сэргэлтийг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн өвлийн зуднаас улбаалан хүнд байдалд ороод байсан хөдөө аж ахуйгаас бусад салбарт сэргээд байгаа. Иймд сэргээд буй эдийн засгаа дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгө, санхүүгийн бодлогыг 2025 онд хэрэгжүүлнэ. 

Тодруулбал, мөнгөний болон макро бодлогын хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулах, мөн төгрөгийн валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтлахаас гадна банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр зорьж байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлэв.

Түүнчлэн, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны техник хэрэгжилт, үр дүнтэй байдлын дараагийн үнэлгээнд бэлтгэж, үзүүлэлтийн дагуу өөрийгөө үнэлэх, үндэсний, салбарын эрсдэлийн үнэлгээг эхлүүлэхээр төлөвлөжээ. Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгож, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулах нөхцөл бүрдүүлэн, дотоодын мөнгөний захыг хөгжүүлэх зорилготойг ч танилцууллаа.

Төв банк инфляцыг энэ оны төгсгөлд 6 хувь байна гэж төсөөлж байсан ч ирэх 11 дүгээр сард цахилгааны үнийг 30, дулааны үнийг 50 хувиар нэмэх болсноор 7-8 хувь болох төсөөлөл байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ үеэр дурдсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 3 цаг 4 мин Мэдээж “Ар нь түүз!” 3 цаг 15 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 3 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 3 цаг 40 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 3 цаг 44 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 3 цаг 49 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 3 цаг 54 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 3 цаг 59 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 18 цаг 58 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 19 цаг 2 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 22 цаг 47 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 23 цаг 1 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 23 цаг 13 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ...
Top