x

АНУ-ын түүхэнд хамгийн муу ерөнхийлөгч хэмээгдсэн Жо Байдены НҮБ-ын индрээс хэлсэн сүүлчийн үгийг барууны хэвлэл хэрхэн үнэлэв

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн индэрт Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд сүүлчийн удаа  үг хэлсэнд өөрсдийн дүгнэлт үнэлгээгээ дэлхийн хэвлэлүүд гаргажээ. Энэ талаар тэд юу бичнэ вэ?

The GUARDIAN: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр хэлсэн Байдены үг нь өөрийгөө зөвтгөж, хамгаалах гэсэн оролдлого
Нью-Йоркт мягмар гарагт үг хэлэхдээ Байден ахмад төрийн зүтгэлтний жанчийг нөмрөөд гадаад бодлого дахь өөрийн ололтоо хамгаалах оролдлогоо найдлагын үгээр холин ярилаа. Газын зурвас, Украин, Суданы  сөргөлдөөнүүдийг  хэрхэн төгсгөх тодорхой  төсөөлөлгүйгээр тэр өөрийн таван арван жилийн   дээд удирдлагад ажилласандаа тулгуурлан  дэлхийн лидерүүдийг өөрийн ард түмэндээ үйлчлэн энх тайван тогтоох замаа олохыг уриалав. <....> Энэ үг нь  ирээдүйн улс төрийн чиглэлийг тодорхойлсон гэхээсээ илүүтэйгээр манж зан гэмээр байв.

The TELEGRAPH: Тийм оролдлого итгэлгүй харагдлаа. Учир нь Байдены засаг захиргаа нь  өмнө төлөвлөснөөсөө  ихээхэн хазайсан гэдгийг сонин онцлов 
Ерөнхийлөгчийн хувьд Байден НҮБ-д  сүүлчийн үг нь  гадаад дотоодод өвлүүлэн үлдээж буй өөрийнх нь өвийг хамгаалах өргөн цар хүрээтэй хөтөлбөрийн  нэг хэсэг нь юм. Зөвлөхүүдийнх нь  нэг ярьснаар, ерөнхийлөгчийн хугацааны сүүлийн  саруудад  өөрийн ололтуудаа “ эргэн буцашгүй” баталтай болох нь Байдены гол зорилт болжээ. Байдены гадаад бодлого нь “Ирээдүйд юм үлдээхээсээ” илүүтэйгээр тавьсан зорилгоосоо хол хазайсан гэдгийг Цагаан ордны  харилцааны асуудлын захирал Бен Лаболт хэлж байна. 

The NEW YORK TIMES: Ерөнхийлөгчийн хугацааны эхэнд дэлхийд АНУ-ын манлайллыг сэргээхээр Байден амлаж байснаа  биелүүлж чадаагүйг  сонин онцгойлж байна 
Дэлхийд АНУ-ын манлайллыг сэргээхээр амлаад Байден засагт гарч ирсэн юм. <...>  Гэтэл тэр хязгаарлалтад оржээ. Түүнд шийдэх асуудал зөндөө. Газын зурваст Израиль, ХАМАС  хоёрын сөргөлдөөнийг зогсоох нь 11 сарын тулалдааны дараа бүтээгүй л байна. Байденыг үгээ хэлж байхад  "Хезболла" бүлэглэлийг  Израиль  ширүүнээр буудан бөмбөдөж  энгийн олон арван иргэдийг хөнөөж байлаа. Газын зурвас, Украин хоёр хүмүүнлэгийн хямралтай тулгарсаар л байна. 

REUTERS: Орос Украинд ялагдаж байна гэсэн  Байдены мэдэгдэл  үнэнээс хол гэдгийг агентлаг бичив. 
Орос Донбассын  нутаг дэвсгэрийн 80% орчмыг  хяналдаа авсан байгаа. Сөргөлдөөний эхнээс  Оросын довтолгоонд эсэргүүцэл үзүүлж байсан Украины хамгаалалтын гол түшицийн нэг Угледар хотыг  дайран эзлэхээр Оросын цэрэг давшилтаа эхлүүллээ. <...>  Байдены удирдсан АНУ олон сая доллараа Украинд илгээж, Киевыг дэмжихэд НАТО-г  батжуулан  нэгтгэлээ. Гэтэл сөргөлдөөн мухардалд оров.  Орос  тусгай ажиллагааны явцад  эзэлсэн нутаг дэвсгэрийг алдаагүй байна.

CNN: АНУ Ойрхи Дорнодын  сөргөлдөөнийг  зогсоох ямар төлөвлөгөөтэй байгаа нь  Байдены үгнээс харагдахгүй ойлгомжгүй байна. 
Ерөнхийлөгч Жо. Байден мягмар гарагт  НЕБ-ын Ерөнхий Ассамблейд  сүүлчийн удаа үг хэлэх боломжоо ашиглан  ардчиллыг  давууг, өөрийн үлдээж буй ололтоо, АНУ дэлхийд манлайлж явааг  магтан  хөөрөгдлөө. Гэхдээ тэр Ойрхи  Дорнодын  хурцаж буй хямралыг  зогсоох тодорхой санааг дэвшүүлсэнгүй. 

FINANCIAL TIMES: АНУ-ын Ерөнхийлөгчид дэлхийн сөргөлдөөнүүдийг зогсоох  ажлын санаачлага санаа  байхгүй. 
Европ, Ойрхи  Дорнодын тогтвортой байдалд аюул үүсгэсэн  сөргөлдөөнүүдийг зогсоох  шинэ санаа оноог Байден  санал болгож чадаагүй.

The WASHINGTON POST: Дэлхийн лидерүүд Байдены үгийг  тоон авсангүй. 
НҮБ-д   ноёрхож байгаа  гутрал,  зөхрөлийн  дэвсгэр дээр  Байдены  хөөрөл эрс тэсээр харагдсан.  Тэр нойрмоглолыг  чуулганы эхэнд  Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш өдөөсөн юм. Тэрээр хүйтэн дайны үеийнх шиг  АНУ, Зөвлөлт хоёрыг барьж байсан гэх “улаан шугам”  байхгүйд  гасалсан юм. <...> Индрээс үг хэлсэн лидерүүдийг  Байдены үг бишрүүлсэнгүй. “Тайзнаа гал зогсоохын төлөө байгаа мэтийн хүмүүс Израильд зэр зэвсэг, сум хэрэгсэл нийлүүлэн  тэдэнд бөөнөөр аллага хийхээ  үргэлжлүүлэх  боломжийг өгч байна” хэмээн Туркийн  Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэхдээ, Цагаан ордон мөн Европын зарим засгийн газрыг дайруулаад  өнгөрсөн нь илт байв. 

The NEW YORK POST:  Байденыг АНУ-ын хамгийн муу ерөнхийлөгч гээд Картертай зүйрлэв.
Байден одоо  орчин үеийн магадгүй  бүх он цагийн АНУ-ын хамгийн муу ерөнхийлөгч гэдгээр Картертай өрсөлдөж байна. Хоюулаа нэг мандаттай ардчилагч бөгөөд тэднийг  улс орны дотоодын инфляц,  үймээн  мөхөөв.  Тэд дэлхийн төвшинд  Америкийн хүчин чадал нь шийдвэр биш байнгын  асуудал болон харагдсан бодлого явуулж  байгаад  үр дүнд нь эмх замбараагүй байдал,  аллагат түрэмгийллийг  өдөөжээ.

Die ZEIT: АНУ-ын Ерөнхийлөгч  дэлхийн тайзнаас “ өчигдрийн чөлөөт ертөнцийн лидер” болон  явж байна. Вашингтоныг  хүчирхэг болгох Жо Байдены амлалт нь  хоёрдугаар  байр луу улам улмаар явж байна..
Дэлхийн өнөөгийн байдлыг ярих үгээ  хагас зууны  өөрийн түүхийн хэсгээс эхлүүлж байгаа нь яав ч  сайн зүйл биш. Жо Байден ингэж л харууллаа. Дэлхийн тайзнаа сүүлчийн үгээ Америкийн Ерөнхийлөгчийн хувьд хэлэхдээ тэр хүйтэн дайн, Вьетнам,  апартеидаас  эхлээд  дараа нь  өнөөдөр болж  буй үйл явдалд хандлаа. 
"Америк эргэн ирлээ" гэж Дональд Трампыг  ялаад ерөнхийлөгчийн тушаалд орсон 2021 онд Байден хэлж байлаа.  Тэр нь мэдэгдэл биш амлалт байсан. Гэтэл өнөөдөр  дөрвөн жилийн дараа асуудал  зөвхөн олон болов.  Тэр нь хэзээ төгсөхийг хэлэх боломжгүй хямралууд ба дайнууд.  Үүнээс үүдэн АНУ-ын  болон ерөнхийлөгчийнх нь дипломат  хүчин чармайлт хий эргэж байна. 

LIBERATION: НҮБ-ын ЕА-д ерөнхийлөгчийн хувьд  сүүлийн удаа үгээ хэлэхдээ  тэр салах ёслолын парадын зохиомжоо өөрчлөхөөр шийдсэнгүй. 
Энэ  сүүмэлзсэн Байден  ядарсан, нэгэн хэвийн,  зөгнөл сэтгэмжгүй Байдены дүрд тоглохоор ирлээ. Тэрээр  өөрийн насны  тухай шоглоомоор  үгээ эхлээд  Ирландын яруу найрагч Йейтст  түүний “Бүгд сүйрч байна. Үндэс суурь нь ганхав. Ертөнцийг  хууль журамгүй давалгаа хучин авлаа” 1919 оны гашүүн мөрүүдэд хандаад  дараа нь дахиад л  өөрийн “ найдвар”, дипломат зүтгэл, олон  талын хандлагаар бүтэх  “замын” итгэлдээ орлоо.

Le TEMPS: НҮБ-д Байдены хэлсэн үг нь америкийн  сул доройн бэлгэдэл гэж сонин бичив. 
Дональд Трампыг сонгуульд ялаасай гэж  буухиагаа Камала Харрист  дамжуулаад  улс төрийнхөө өвийг  үлдээн хадгалах  гэсэн америкийн ерөнхийлөгч өөрийгөө  мэргэн цэцэн  өвгөн болон харагдуулахаар  оролдлоо. Тэр  нийтлэг сонирхол нь засагт үлдэхээс илүү чухал  гэж хэлсэндээ илүү их алаг ташилт авлаа.

Эх сурвалж: kommersant.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2 цаг 22 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2 цаг 25 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2 цаг 26 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2 цаг 28 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2 цаг 30 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 4 цаг 50 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 4 цаг 51 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 4 цаг 52 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 4 цаг 53 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 4 цаг 54 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 6 цаг 16 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 6 цаг 18 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 6 цаг 20 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 6 цаг 22 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 6 цаг 23 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 6 цаг 39 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 6 цаг 42 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 6 цаг 43 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 8 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж... 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж бай... Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаны...
Top