x

Финландад бэлэглэсэн хоёр пандаг буцаахаар болжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2017 онд айлчлах үеэрээ Финланд улсад бэлэглэсэн хоёр хулсны баавгайг Хятадад буцаан өгөхөөр болсон тухай “Эхтяри” амьтны хүрээлэнгээс мэдээлжээ.

“Бид Хятадын түншүүдээсээ чухал тусламж дэмжлэгийг хүлээн авсан билээ. Бидний зорилго бол олон улсын хөтөлбөрийн хүрээнд аварга пандаг хамгаалах явдал байсан. Харамсалтай нь, бид панда баавгайнуудыг буцаан өгөх шийдвэрийг гаргахаас аргагүйд хүрлээ” гэж тус амьтны хүрээлэнгийн дарга Ристо Сивонен ярьсан байна. 

Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь коронавирусний цар тахал болон Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас жил бүр ирэх жуулчдын тоо буурсан, мөн инфляц болон бодлогын хүү өссөн зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой ажээ. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан амьтны хүрээлэнгийнхэн панда баавгайнуудыг үргэлжлүүлэн тэжээх боломжгүй болсон байна. Хулсны баавгайнуудыг энэ онд багтаан буцаах ажээ. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2017 онд Финландад айлчлах үеэрээ бэлэглэсэн хулсны баавгайнуудыг 2018 оны нэгдүгээр сарын дундуур Хельсинки хотод, дараа нь Финландын нийслэлээс 350 км-ын зайд орших "Эхтяри" амьтны хүрээлэнд аваачжээ. 

Дундуураа урсдаг голтой асар том газрыг амьтдад зориулан гаргаж, тусгай павильон босгон “Пандагийн байшин” хэмээн нэрлэжээ. Хулсны баавгайнуудыг авчирсны дараа амьтны хүрээлэн жил бүр 280 мянган зочин хүлээж авна гэж тооцоолж байв. Пандануудыг Финландад 15 жилийн түрээсийн гэрээгээр илгээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 3 цаг 47 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 3 цаг 49 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 3 цаг 53 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 3 цаг 54 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 3 цаг 55 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 5 цаг 25 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 5 цаг 26 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 5 цаг 28 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 5 цаг 31 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 5 цаг 47 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 6 цаг 14 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 6 цаг 16 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 6 цаг 30 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 7 цаг 15 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 10 цаг 48 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 10 цаг 51 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 10 цаг 53 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 10 цаг 55 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 11 цаг 30 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 11 цаг 43 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top