x

Ойрх Дорнод руу АНУ-ын цэргийг нэмж илгээжээ

Израил улс болон “Хезболла” бүлэглэлийн хооронд үүсээд буй хурцадмал байдал улам даамжирч байгаатай холбогдуулан АНУ-ын эрх баригчид Ойрх Дорнодод нэмж цэрэг илгээж байгаа тухай Пентагоны төлөөлөгч даваа гаригт мэдэгдэв.

“Бүс нутагт байрлаж буй цэргүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид цөөн тооны цэргийн албан хаагчдыг нэмж илгээж байна” гэж Пентагоны төлөөлөгч, хошууч генерал Патрик Райдер сэтгүүлчдэд мэдэгджээ.

Газын зурваст жил шахам үргэлжилж буй дайнд ХАМАС-т дэмжлэг үзүүлж Израилын нутаг дэвсгэр лүү пуужингаар харваж байгаа “Хезболла” бүлэглэлийн эсрэг Израил улс цэргийн ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм. 

Өчигдөр Израилын цэргүүд Бекаа хөндийд, мөн Сирийн хилийн ойролцоох “Хезболла” бүлэглэлийн байрлалуудад цохилт өгчээ. Даваа гаргийн орой Израилын арми Ливаны нийслэлийн өмнөд захад өгсөн цохилтын бай нь “Хезболла”-гийн удирдагчдын нэг болох Али Караки байсан гэж аюулгүй байдлын албаны эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлсэн байна.

Ж.Байдены засаг захиргаа Газад болж буй мөргөлдөөний хурцатгахгүй байхыг зорьж байгаа бөгөөд Израил, Ливаны хил орчимд үүсээд буй хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхийг хэдэнтээ уриалжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 7 цаг 18 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 7 цаг 20 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 7 цаг 24 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 7 цаг 25 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 7 цаг 26 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 8 цаг 56 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 8 цаг 57 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 8 цаг 58 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 2 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 9 цаг 18 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 9 цаг 45 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 9 цаг 46 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 1 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 10 цаг 46 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 14 цаг 19 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 14 цаг 22 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 14 цаг 24 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 14 цаг 26 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 1 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 15 цаг 14 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top