x

Хамтралчид маань хадлангаа авсан л байгаа даа

Манайд сонгууль болохоор л улстөрждөг салбарууд бий. Салбар нь гэхээсээ илүү улстөрчид ашиглачихдаг гэвэл илүү зохино. Товчхондоо, сайхан амлалт өгч байгаад санал авчихдаг технологи. Энэ удаагийн сонгуулиар улстөрчдийн онилсон бай нь хөдөө аж ахуйн салбар байлаа. Тэр дундаа мал аж ахуй. Энэ нь малчид нэгдээд хамтрал коммун байгуулах тухай байв. Социализмын үеийнхээр бол нэгдэлжих хөдөлгөөн гэсэн үг.

Уламжлал ёсоор сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сард одоогийн УИХ-ын дарга, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж байгаагаа зарласан. “Малчид хамтран хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авах боломжтой” гэсэн. Зээл ч олгогдож эхэлсэн. Малчид ч шуурсан. Ингээд сонгууль болж, эрх баригчид мөнгөтэй болсон малчдаасаа хүссэн саналаа авч чадсан билээ.

Өнөөдөр харин намрын сэрүүн хэдийнэ орж, хөдөө хотгүй өвөлжөөндөө буух цаг хоолойд тулжээ. Өнөөх хамтрал коммун байгуулсан малчид маань өвс хадлангаа авсан болов уу.

Өвс тэжээлийн нөөцөө бэлдэнэ гэдэг малчин өрхийн гол ажил. Өвлийн улирлыг малын хорогдолгүй давахын тулд намрын цагт өвс тэжээлээ сайн базааж, хот хороогоо бэлдэх л байдгийг өнгөрсөн жилийн зуднаас монголчууд нийтээрээ харсан. Бэлтгэл сайтай малчин нэг ч төлийн хорогдолгүй толгой дээгүүр хавартай золгож, эсрэгээр нь өвөлдөө бэлдээгүй хэсэг нь хотоо харлуулсан. Үүнд хамгийн чухал нь өвс тэжээлийн бэлтгэл байсан.

Тэгвэл ирэх өвөлд малчдын маань бэлтгэл хэр байгаа бол гэдэг эргэлзээтэй. Сонгууль болоод өнгөрсөн. Сонгуулийн маргаашаас хоршоолсон малчдын зээл нь таг зогссон, хөдөө орон нутгаар нэг хэрүүл маргаан байгаа тухай яриа дэгджээ. “Үндэслэл судалгаа муутай, их хэмжээгээр олгогдсон зээл жилийн дараагаас чанаргүй зээлийн ангилалд шилжих эрсдэлтэй” гэж эдийн засагчид дуу нэгтэйгээр анхааруулж байгаа. Зээл нь зогсож, хамтрал коммун нь явцгүй болсон малчид хадлан тэжээлээ алдаж, өвөл зутрах вий. Ядаж л уламжлалт аргаараа эртхэн малынхаа тоог цөөрүүлж, хорогдохоос өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй болов уу.

Сонгуульд өртсөн хөдөө аж ахуйн нөгөө чухал салбар бол газар тариалангийнхан. Тэд малчид шиг мөнгөтэй болоогүй, эсрэгээрээ хохирсон салбар. Өнгөрсөн хавар УИХ-аас гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг баталчихсан. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлээ хараат байдал руу түлхсэн явдал болж, тариаланчид, үйлдвэрлэгчид хоёр хуваагдсан. Уг нь энэ хоёр салбар нэг зоосны хоёр тал юм. Тариалалтгүйгээр үйлдвэрлэл ярихгүй. Үйлдвэрлэгчид байхгүй бол тариаланчид орлогогүй. Тиймээс тэд нэг ойлголттой, нэг бодлоготой явж байж ядаж л үнийн савлагаагүй, иргэдийн худалдан авах чадамжид нөлөөлөхгүй байх боломжийг бий болгож байдаг юм. Улс төрийн шийдвэр судалгаа тооцоогүй, захиалгатай, улстөржсөн байхын хор уршиг ингэж л гардаг.

Энэ удаагийн сонгуулиар монголчуудын хүнсний хэрэгцээг хангадаг чухал салбар ингэж аюултайгаар өртлөө. Малчид тооцоо судалгаагүйгээр их хэмжээний зээлэнд толгойгоо мэдүүлж, газар тариаланчид хоёр хуваагдаж эцэст нь энэ салбараас гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээнд нөлөөлчихдөг. Улс төрөөс ангид байх ёстой салбар гэж бий. Ялангуяа улс орны стратегийн гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч салбар улс төрөөс маш хол байх ёстой. Нэг л буруу шийдвэр нийт ард түмний амьдралд муу үр дагавар бий болгочихдог. Тиймээс хөдөө аж ахуйг улс төрөөс ангид байлгах тухай “Өдрийн сонин” бичиж ирсэн. “Улстөрчдөд битгий итгээрэй, битгий үнэмшээрэй” гэж үргэлж анхааруулж бичдэг.

Атрын гуравдугаар аяныг эхлэхэд ч бичиж л байлаа. Өнөөдөр энэ аянаас ямар үр шим монголчууд хүртэв гэхээр гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл үлдээгүй. Үүн шиг хөдөө аж ахуйн салбар энэ сонгуулийн “дайрлагад” өртөж малчид нь хамтрал хоршоо нэрээр арилжааны банкинд их хэмжээний өртэй, газар тариалангийнхан хоёр хуваагдан гурилын үнийг нэмж монголчуудыг “шагнах” шив дээ. Салбар улстөржих ийм л аюултай.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 5 цаг 2 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 5 цаг 6 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 5 цаг 7 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 5 цаг 8 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 5 цаг 9 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 5 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 6 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 7 цаг 6 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 7 цаг 8 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 7 цаг 9 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 7 цаг 11 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 7 цаг 13 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 7 цаг 14 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 7 цаг 18 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 9 цаг 30 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 9 цаг 30 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 9 цаг 31 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 9 цаг 33 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 9 цаг 35 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 10 цаг 51 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top