x

Түүхэн гэрч ба Хоёр мангас

-Энэ бол ердөө л түүх, үүнд эмзэглэх хэрэггүй!-

Кубын коммунист дэглэмийн талаар дэлхий амаа цангатал ярьдаг бичдэг. Үхширсэн коммунистууд байдаг мэт их хөрш Америк нь хараадаг. Ах дүү хоёр Кастро, одоо амьд сэрүүн буй дүү Рауль Кастро Русын мөхөл сөнөлийг коммунизм судлаачид өдөр судраар нь бараг гаргаад тавьчихсан байдагсан. Рауль Кастро бол олон арван (49 жил) жил ахынхаа тэргүүн дэд байгаад 2008 оноос халааг нь авч БНКУ-ын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчаар 2018 оныг хүргэжээ. Эрх баригч Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 2008-2021 онд ажиллажээ. Эдүгээ 93 насыг зооглон буй энэ эрхэм цэл залуудаа ялалт бэлгэдэн хоёр хуруугаа гозойлгон зураг дээр харагдаж байна.

Энэ тухай, энэ хүний улс төрөөр өгссөн түүхийг энд өгүүлэх гээгүй. Харин магтан сайшаах гэж байна. Түүхэн үнэнийг уншигчид, монголчууддаа хүргэх гэж байна. Энэ бол аль социализмын үед, 1960-1970-аад онд болоод өнгөрсөн түүх. Тухайн үед социалист Куба улсаас, манай улсад төрийн дээд хэмжээнд айлчилсан, ерөөсөө Монгол-Кубын түүхэнд айлчилсан ганцхан тохиолдол нь Команданте Рауль Кастрогийн айлчлал байсан юм. Тэрээр 1970 оны хавар Улаанбаатараас тун өндөр сэтгэгдэлтэй Кубадаа буцаж очжээ. Монголын талаар бөөн мэдээлэл тээж нутагтаа очоод ахынхаа тархийг цэнэглээ биз. Куба-Монголын харилцаа ч тэр үеэс оволзоод эхэлжээ. Манай талаас Ерөнхий сайд Ю.Цэдэнбал Кубад айлчлав. Харин хариу айлчлал нь Фиделийн том ах Роман Кастро болж шат буурчээ. Роман нь хөдөө аж ахуйн чихрийн нишэнгийн аж ахуйн дарга байж таарчээ. Ерөнхий сайд, чихрийн нишэнгийн аж ахуйн дарга, арай ч авцалдамгүй.

Монголын талаар өндөр сэтгэгдэлтэй болсон Рауль Кастро Гавана дахь манай Элчин сайдын яаманд нэг өдөр хэл чимээгүй гэнэт айлчилжээ. Хундага тулгангаа сэтгэгдлээ хуваалцаж ярьж хөөрч сууя гэж л дээ. Халуун оронд байдаг хэвийн үзэгдэл. Халуун орны хүмүүс тэгтлээ цаг бариад ажиллаад оволзоод байдаггүй тул ажлын цагаар ангаа цангаагаа тайлах гэж хөргөгчтэй тасалгаанд тухлахыг алийг тэр гэхэв.

Манай Элчин сайдын яаманд цэргийн хоёр хүн орж иржээ. “Команданте Танай яаманд зочлох гэж байна. Одоо ирж явна” гэж хэлжээ. “Команданте” гэх цолтой Фиделийг л ард түмэн тэгж нэрлэдэг тул Фидель ирэх нь гээд манайхан бажигдчихаж. Гэтэл дүү нь ороод ирэв. Найрсгаар мэндлэнгээ тоглоом шоглоомоор “Монгол водка ууя” гэж гэнэ. Элчин сайдын яам түргэн авчээ. Гэнэтийн ийм өндөр зочинд хөл алдав. Элчин сайд Ө.Сүх-очир гуай зочноо дайлав. Архи дарс, идээ умдаан болов. Хундага өргөцгөөжээ. Зочлогч эзэн эхлээд хундаганы үг хэлэв.

Нэгд нэгэнгүй энд буулгах шаардлагагүй. Өмнөх нийгмийн үеийн нөгөөх л хэвшмэл хэллэг. Дэлхийн социализмын ялалтын төлөө, Кубын баатарлаг ард түмний төлөө, шалгарсан манлай Кубын Коммунист Намын төлөө, шалгарсан удирдагч Фидель, Рауль нарын эрүүл энхийн төлөө гэж ирээд л нуршуу үг хэлжээ. Тэр үед хэлмэрчилсэн Сандагдоржийн Хурц гуай одоо амьд сэрүүн түүхэн гэрч болоод АНУ-д аж төрөн суугаа. Тэр хүний ярьснаас улбаалан би энэ нийтлэлээ босгосон.

Ө.Сүх-очир гуайг сонсож сууснаа Рауль Кастро үгийг нь гэнэт таслав. Догматик коммунист биш гэдгээ харуулахаар шийджээ. Хундаганы үг нь ердөө энэ:

-Юу яриад байна. Тэгж ярих юм бол Монголын ард түмэн бол үнэхээр баатарлаг! Хоёр мангасын дунд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалсаар ирсэн Монголын ард түмэн баатарлаг! Ийм баатарлаг ард түмний төлөө хундага өргөе!

Гүйцээ. Ө.Сүх-Очир сайд үхтэлээ айж балмагдав. Зочиндоо ая тал засах хэцүү, дуу шуугүй гөлөлзөөд байлтай биш. Элчин сайдын яамныхан шооконд оров. Хамгийн түрүүн толгойд нь “НАХЯ” орж ирэв. Бүгд амьд гэрч боллоо. Одоо яах вэ? Рауль Кастро ингэж хэлчихээд хундагатайгаа татчихаад гараад явчихав.

Талархал ёсорхол номоороо явагдаж манайхан яамандаа үлдлээ. Бүгдийнх нь сүр сүлд үхчихэж. Хүндэт зочныг үдэж өгөөд дээшээ хоёрдугаар давхар руу гарч шууд хуралдав. Улаанбаатар руу ГЯЯ, улмаар МАХН-ын Төв Хороо, Ю.Цэдэнбал дарга руу шууд мэдээлэхээр шийдэв. Раулийн хэлсэн үгийг хачирлан маш нууц шифр явуулаа биз, бодвол. Хурал дээр Элчин сайдын хэлсэн үг байна.

-Кубын коммунистууд коммунист болох болоогүй байна.

-Кубын коммунистууд коммунист биш юм байна.

-Эд яагаа ч үгүй юм байна!

-Ой ширэнгэнд партизаны дайн хийсээр яваад бүр түүхий болчихож.

-Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас асууя, мэдээлье.

Ах дүү Зөвлөлт Холбоот Улс, Зөвлөлтийн баатарлаг ард түмнийг ингэж хэлэх гэж дээ. Даан ч дээ. Очиж очиж мангас байх даа яахав дээ? Зөвлөлтөд, зөвлөлтүүдэд хир буртаг халдаахгүй манай ариун үйлс яалаа? “Зөвлөлт Холбоот Улсын Баатар” цолоор энгэрээ мялаачихcан социалист Кубын жолоодогчийн Тэргүүн дэд, шууд залгамжлагч нь тэр үеийн гол тэжээгч ивгээгчээ хээв нэг МАНГАС гээд нэрлэчихсэнд манайхны сэтгэлийн шарх бугласан хэрэг. Ийм л хэрэг дэгдсэн юм билээ.

Сэдэв хазайхаас өмнө нэгэн зураг сонирхуулъя. Кубын хувьсгалчдын удирдагчдын сүрлэг дайчин зураг. Зөвлөлтийг үл тоогч ширэнгийн партизанууд эхэндээ яг ингэж харагдаж байжээ.

1986 оны нэг үйл явдал санагдчихлаа. Хөндлөнгөөс эш татъя. МАХН-ын XIX их хуралдаж байсан цаг. Зуны эхэн сар. Их хурлын хүндэт зочдын дотор “коммунист ажилчны” гэсэн нэр хаягтай зүсэн бүрийн нөхөд гадаадаас ирдэгсэн. Яг тийм нь мөн үү, биш үү хэн нягталдаг байсан бол? Гадаадын хүндэт зочдод Баянхошуунд дөнгөж ашиглалтад орсон Сүү, бүүн бүтээгдэхүүний үйлдвэр үзүүлэх болов оо. Монцамэ-д хариуцлагатай алба хашиж байсан намайг дагалдаж оч гэдэг юм байна, Төв Хорооноос. Би өмнө нь очоод бэлтгүүлэх давхар үүрэгтэй. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд гэх нэг нөхөр хамт очив. Залуувтар хүн байна. Гадаадын зочид гэсээр дуут дохио хангинуулсан машинтай тав зургаан нөхөр очдог юм. Ажваас “коммунист ажилчны” намын төлөөлөгч гэхэд эргэлзээтэй. Одоо манай улсаар зундаа аялаад явдаг жуулчид шиг л залуувтар хэдэн нөхөр байна. Австрали, Шинэ Зеланд, Аргентины гэнэ үү коммунистууд юм гэнэ. Үйлдвэрээ танилцуулах уулзалт эхэлтэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд нөхөр маань оросоор яриад эхлэв ээ. Гайгүй ч орос хэлтэй юм. Бодвол Зөвлөлтөд төгссөн инженер байх. Би тэссэнгүй яриаг нь зогсоов.

-Яагаад оросоор яриад байгаа юм бэ, наад улс чинь орос биш, ЗХУКН-ын төлөөлөгчид биш байна. Хэлмэрч (Д.Сүхжаргалмаа) дагалдаж явна шүү дээ гэв.

Хариулж байнаа.

-Дэлхийн коммунистуудын хэл чинь орос хэл биз дээ? Дэлхийн аль орны коммунист хүн орос хэл мэддэг биз дээ?

Надад хэлэх үг олдсонгүй...

Рауль Кастро гэснээс охинтой нь танилцаж хэдэн хором ярилцаж дурсгалын зураг татуулснаа би ихэд бэлгэшээв. Аавтай нь 2009 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд түвшний уулзалт (Египет, Шарм эл Шейх), 2015 онд НҮБ-ын 70 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд (Нью-Йорк) тааралдаж байсан ч гар барьж зураг татуулаагүйдээ бяцхан харамсаж явдаг даа.

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 59 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 18 цаг 4 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 19 цаг 11 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 19 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 19 цаг 31 мин Сэрэмжлүүлэг 19 цаг 33 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 19 цаг 33 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 19 цаг 36 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 19 цаг 37 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 19 цаг 39 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 20 цаг 39 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 20 цаг 42 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 20 цаг 49 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 20 цаг 59 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 20 цаг 59 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 21 цаг 3 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 23 цаг 24 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 23 цаг 39 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top