x

Үерт нэрвэгдсэн орнуудад 11 тэрбум евро хуваарилжээ

“Борис” шуурганы улмаас үүссэн үерт нэрвэгдэж, ихээхэн хэмжээний хохирол амссан Европын Холбооны гишүүн улсуудад 11 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ гэдгийг Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдлээ.

Тэрбээр пүрэв гарагт Польшийн Вроцлав хотноо гамшигт хамгийн ихээр өртсөн Польш, Чех, Словак, Австрийн удирдагчтай уулзжээ.   

Гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудыг сэргээхэд зориулах энэ мөнгийг ЕХ-ны эв нэгдлийн сангаас гаргана гэдгийг Урсула фон дер Ляйен дурдаад “онцгой цаг үе тохиосон тул онцгой арга хэмжээ авах ёстой” гэлээ.

Польш улс дээрх мөнгөний тал хувийг, Чех улс 2 тэрбум орчим евро, Австри улс 500 сая орчим евро тус тус авах бол үлдсэн мөнгийг Словак, Румын улсуудад хуваарилсан байна.

Шуурганы улмаас үүссэн хүчтэй салхи, үерт нэрвэгдэн Төв ба Дорнод Европт 24 хүн амиа алдсан ба зарим газарт цас оржээ. Польшийн Дэд бүтцийн сайд Дариуш Климчак хэлэхдээ “газар орны дүр зураг нь үерийн дараах бус харин дайны дараахтай адилхан харагдаж байна” гэлээ. Польшийн зарим суурин газар бүрмөсөн эвдрэн сүйдсэн бол Чех, Австри, Румын, Словакт олон мянган орон сууцны байшин усанд автжээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.187)
    дайтахыг хүсээд байдаг улс ийм л болно шүү дээ
    2024 оны 09 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын чуулганы санал хураалтын дүнг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 4 мин С.Бямбацогт: Хувийн хэвшлийн орон зайд төр оролцохгүй 8 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 8 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 9 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 10 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 11 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 14 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 31 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 33 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 33 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 35 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 35 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 37 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 38 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 39 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 40 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 1 цаг 17 мин ЗАСГИЙН ГАЗАР: Дэд сайд нарыг томиллоо 2 цаг 25 мин ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 2 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 2 цаг 59 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top